Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Мэдээ, Мэдээлэл
Маш цэвэрхэн хоол хүнстэй байхыг хүсвэл байгаль дээрх зүлэг ногоо цэвэрхэн байх ёстой.
Монгол оронд ирсэнд маань миний хувьд нэр төрийн хэрэг гэж бодож байна. Танай оронд ирээд сэтгэл өндөр байгаа маань урд насны авъяас биз ээ. Би одоогоос 15 жилийн өмнө Монголд ирсэн ба тэр үед үс бараан байлаа. Эндээс очоод би эхнэртэйгээ танилцсан ба тэр нь магадгүй энд уусан сайн уснаас болсон байж болох юм аа.

Бид бүгдээрээ багахан жижигхэн дэлхий ертөнц дээр амьдарч байгаа ба бидний хийж байгаа зүйл ертөнцөд нөлөөлнө. Яаралтай хийвэл ч зохих зүйлс байна.

АНУ байгалийн баялгын талаар маш олон алдаа гаргаж байлаа. Танай оронд олон газраас уул уурхайн бизнесийн асуудлаар олон хүмүүс ирж байна. Тэд "Энэ бол мөнгө хийх газар" гэсэн бодолтой ирж байна. Бусад хүмүүст ч тийм сэтгэгдэл төрж байна шүү дээ. Энэ бол та нарын хувьд маш аюултай цаг үе юм. Америкт хийсэн алдаануудыг давтан хийх нөхцөл байдал Монголд үүсээд байна.

Юуны түрүүнд оюун ухаанаараа тунгааж үзэж байх хэрэгтэй.

Монголчуудын зүрх сэтгэлд бурханы шашин гэдэг үнэт эрдэнэ нь одоо ч хадгалагдсаар байгаа нь юутай зүйрлэшгүй агуу гайхамшигтай зүйл юм. Та бүхэн байгалтайгаа, гэртэйгээ, хэрхэн болгоомжтой харьцдаг билээ. Нэг газар байж байгаад нүүхэд ямар ч ул мөр үлдээдэггүй зан заншил нь ёс суртахуун ч байж болно. Энэ бол бурханаас заяасан хишиг юмаа.

Одоо танай улс хотжоод гэгээрэхэд бэрхтэй гэж хэлсэн хамбатай санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл би их том хотод амьдардаг. Хөдөө хот 2 ялгаатай боловч бид хичээн чармайх хэрэгтэй гэж бодож байна. Европын соёл дунд өссөн над мэтийн хүмүүст ийм сайхан бурханы хишиг байхгүй юм. Дээрхийн гэгээнтэн хорхой шавьжны амийг ч хүртэл таслахгүй байхыг сургадаг. Гэтэл бөөс, шавьж энэ тэр бол муухай л гэж хэлнэ.

Тэгтэл хорхой шавьж чинь өөрийн эцэг, эх, ах, дүү нартай, баяр гунигтай гэж үздэг. Ямар гайхамшигтай сургаал вэ. Энэ бол бидний зүрх сэтгэлд байгаа бодийн сэтгэл юм. Та бүхний дотроо агуулж байгаа өнө мөнхөд байх баялаг юм. Аль ч цаг үед ийм баялаг нь бусад улс орнуудтай холбож өгөх юм.

Далай багш маань Нобелийн шагнал авахад бүх үзүүлэлт нь байгаль хамгаалах тухай байсан. Би Дээрхийн гэгээнтэнээс хүүхдүүдийг дэлхий ертөнц, байгальтай яаж зөв харьцдаг болгох вэ гэж асууж байсан. Маш цэвэрхэн хоол хүнстэй байхыг хүсвэл байгаль дээрх зүлэг ногоо цэвэрхэн байх ёстой. Энэ бүхэн холбоотой гэдгийг ойлгуулах нь их чухал. Бид бүхэн нэг л зорилготой. Шинжлэх ухааны эрдэмтдийн үгийг сонсох нь чухал. Та бүхэн ганцаараа биш шүү дээ. Гималайн бүсэд амьдарч байгаа улс орнууд бүгд л бидний анд нөхөд. Бүгдээрээ Бурханы шашны газрын зургын нэг хэсэг юм аа.


Эх сурвалж: "БИЛГИЙН МЭЛМИЙ" сонин
"БИЛГИЙН МЭЛМИЙ" сонин
Уншсан: 2469
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 1
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS