Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Сүнсний шилжилт нь домог уу эсвэл бодит зүйл үү?
 “Reincarnation” буюу “дахин төрөх” хэмээх үг нь XIX зууны дунд үеэс англи хэлэнд орж иржээ. Re-гэдэг нь дахин, in-гэдэг нь дотоод, carn-нь бие махбодь, ate-учрах буюу болох, ion-гэдэг нь процесс буюу үйл явц. Иймээс reincarnation гэдгийг үгчилвэл “бие махбодид дахин орох процесс” буюу өөрөөр хэлбэл сүнс нэг биеэс нөгөө биед шилжин орох процесс гэсэн үг болж байна.



Өнөө үед дахин төрөхүйн тухай асуудлыг олон тооны нэр цуутай, алдар хүндтэй хүмүүс судлаж байна. Тэдний нэг нь Карлсоновын их сургуулийн хий судлын профессор Ян Стивенсон юм. Стивенсон нь урьд төрлөө санадаг жаахан хүүхдүүдийн тохиолдлуудыг судлаж мэргэжсэн хүн юм. Хүүхдийн ухамсар нь хүнд бэрх “сэтгэл зүйн дарамтанд” ороогүй, томчуудынхаас илүү цэвэр байдаг тул хүний урьд амьдралуудыг нээн таниулах янз бүрийн мэдээллүүдийг өгдөг. 1987 онд л гэхэд Стивенсоны архивт гурван мянга орчим тийм төрлийн мэдээлэл цугларсан ба тэдгээр тохиолдлуудын ихэнхи хувийг шинжлэх ухаанаар батлагдсан хэмээн тооцсон байна.
Тэр ч бүү хэл Стивенсоныг эсэргүүцэгч нар ч дөнгөж саяхан төрөлх хэлээ сурж ядаж буй жаахан хүүхэд өөр орны хэл дээр, зарим тохиолдолд одоо цаг үед мөхөж сөнөсөн гэж тооцогддог, хэний ч судлаж байгаагүй нэн эртний хэлээр чөлөөтэй ярьж буйн учрыг тайлбарлаж чадахгүй байв. Тэдгээр гурван мянган хүүхдийн тал хувь нь тэр хүүхдүүдийг төрөхөөс өмнө амьдарч байгаад нас нөгчсөн бодит хүмүүс болох нь тогтоогджээ.


Ян Стивенсоны судалгаа нь Сэтгэл зүйн судалгааг дэмжих Америкийн нийгэмлэгийн нэр хүндтэй шагналыг авсан ба түүний бүтээлүүд “Эмч нарын Америкийн ассоциацийн сэтгүүл”, “Мэдрэлийн болон ухаан санааны өвчлөлийн тухай сэтгүүл”, “Харьцуулахуй социологиийн Олон улсын сэтгүүл” болон бусад томоохон хэвлэлүүдээр байнга хэвлэгддэг байна. Энэ төрлийн жишээнүүд дэлхий дээр маш олон бий.

Жишээ нь, кино найруулагч продюссор Фреди Брейтер дахин төрөхүйн тухай сэдвийг хөндсөн “Одри Роуз” хэмээх уран сайхны киног бүтээсэн бөгөөд тэр киноныхоо тухай тэрээр түүний хүүд тохиолдсон явдал уг киног бүтээх санааг өгсөн гэж ярьсан байдаг. Хүүгээ зургаан настай байх үед тэднийх шинэ газарт нүүн очжээ. Шинэ нүүн очсон г эрт нь концертын төгөлдөр хуур байсан ба тэднийг тавилга сэлтээ буулган эмхэлж байтал гэнэт гайхамшигтай аяз эгшиглэжээ. Эцэг эх нь хүүгээ радио асаачихаж дээ л гэж бодож. Гэвч тэд, хүү нь урьд өмнө нь хэзээ ч суралцаж байгаагүй төгөлдөр хууран дээр гайхалтай чадмагаар тоглож буйг хараад мэл гайхсан гэдэг. Энэ бол урьд төрлийн хөгжмийн авъяас эргэн сэргэсний гайхалтай тод жишээ юм.



Бид яагаад өөрсдийн урьд төрлөө эргэн санадаггүй юм бэ? Орчин үеийн эрдэмтдийн үзэж байгаагаар нэг амьдралаас нөгөө амьдралд шилжин төрсөн тухайгаа дурсан санаж чадахгүй байх нь гипофизын хойд хэсгийн гормон болох окситоциноос шалтгаалдаг гэжээ.

Энэ гормон нь жирэмсэн үеийн организмаар бүтээгддэг ба төрөх үеийн савны агших давтамжийг нэмэгдүүлж, цус алдахаас урьдчилан сэргийлдэг ажээ. Жирэмсэн үеийн сүүлийн шатуудад эхийн окситоцин хүүхдэд дамждагийн улмаас энэхүү энгийн мансууруулагч нь урьд төрлийн ой санамжийг арчиж хаядаг байна. Их хэмжээний окситоцин нь туршилтын амьтдын ой санамжийг ч алдуулах, тэр ч бүү хэл сургагдсан амьтад өөрсдийн сайтар сурсан зүйлээ ч гүйцэтгэх чадвараа алдах хэмжээнд хүргэдэг болохыг судалгаагаар нотлосон байна.

Шинжлэх ухааны судалгаанаас гадна нэн эртний, магадгүй дахин төрлийн тухай маш баттай мэдлэг, мэдээллийг өгч чадах янз бүрийн гүн ухааны, шашны системүүд байдаг. Тэдгээрийг харьцуулан дүгнэвэл дахин төрөхүй нь дэлхийн аль ч шашны хувьд томоохон үүрэг роль гүйцэтгэдэг болохыг итгэлтэйгээр хэлж болно.

Будда

Буддын шашны сургалаар амьд оршнол нь ахуйн 6 түвшний аль нэгэнд төрж болно гэжээ. Эдгээр нь тамын төрөл, адгуусны төрөл, биегүй амьтас буюу бэрдийн төрөл, хүний төрөл, тэнгэрийн орны төрөл, асурын төрөл. Индуизмын уламжлалын адилаар дараагийн шинэ төрөл нь тухайн хүний хүсэл болоод үйлийн үрээс шалтгаалдаг тухай номлодог. Мөн дараа төрлийн хэлбэрийг илтгэдэг үхэх цаг мөчид бодсон санасан, хоргодсон зүйлийг тодорхойлдог “Алтан сав нээх” хэмээх шашны зан үйл хүртэл байдаг. Энэ нь дээр өгүүлсэн “Бхагавад-гита”( 8.6 )-д өгүүлсэнтэй адил утгыг илэрхийлж байгаа юм.



Дахин төрлийн тухай цааш нь нотлох баталгаа нотолгоог бид “Жатакийн тухай хүрнэхүй”( Төрөхүйн тухай ярианууд )-ээс олж болно. Энэ судрыг Бурхан Будда өөрөө анх айлдсан байдаг. Энэ сударт Будда нь төөрсөн амьд оршнолуудад туслахын тулд хэрхэн сахиулсан тэнгэрийн бие, адгуус амьтны бие, модны биед төрж байсан тухай өгүүлдэг. “Жатакийн” бараг бүх 547 хүүрнэлийн голлох байр суурийг дахин төрөлтийн тухай хүүрнэл эзэлдэг.
Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 1992
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 0
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS