Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Нүүр « Зөвлөгөө
Сүнсний тухай асуулт хариултууд /сонирхолтой/

 Хүмүүн нь таалал төгссөний дараа энэ ертөнцөд эргэн төрдөг үү?

Энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа хангалттай бясалгал үйлдэж чадаагүй хүмүүний сүнс завсрын ертөнцөөс энэ ертөнц рүү эргэн хэдэн ч удаа төрөх боломжтой. Хүмүүний сүнс нь энэхүү завсрын ертөнцөд бидний цаг тооллын нэгжээр авч үзвэл нийт 30-с илүү жил орших боломжгүй. Иймд энэ дэлхийд эргэн төрөх шаардлагагүй сүнснүүд нь завсрын ертөнцөд хэсэг хугацааны турш бясалгал үйлдэж байгаад дараа нь тэнгэрийн орон өөд залардаг.


Тамд унасан сүнс аврагдах боломжтой юу?

Тамын ертөнцөд унасан сүнс нь үүрд тэндээ үлдэнэ гэж байхгүй. Өөрийн хийсэн нүгэлдээ таарсан шийтгэлийг зохих хугацааны турш хүртээд, дараа нь энэ ертөнцөд эргэн төрөх боломжтой.Үүнээс харахад тамын орон нь зовлонд унасан сүнснүүдийг ариутган зовлонгоос ангижруулах үйл эрхлэх нэгэн төрлийн ариусгалын газар ч гэж ойлгох боломжтой юм.


Тэнгэрийн оронд ч сүнс дээш дэвших ба доош унах үзэгдэл байх уу?

Мэдээж дээшлэнэ.Тэнгэрийн орны хүмүүн нь бүгд л өөрсдийн сүнсийг илүү өндөрт гаргахын төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ. Мэдээж өөрийн амжилтаа устган доош унахыг хүсэх сүнс нэг ч байхгүй нь ойлгомжтой. Тэнгэрийн оронд сүнснүүдийг хорлох ад зэтгэр гэж байхгүй тул айхтар том алдаа л хийгээгүй тохиолдолд зиндаа доошлоно гэж байдаггүй.


Тэнгэрийн оронд очсон сүнс эргэж энэ ертөнцөд төрөх тохиолдол байх уу?

Угын зарчмын үүднээс авч үзвэл эргэн энэ дэлхийд төрөх боломжгүй. Гэвч зарим тохиолдолд, тухайлбал бурхнаас тусгай үүрэг даалгавар хүлээн авсан тэнгэрийн орны хүн, эсвэл тэнгэрийн элч л энэ ертөнцөд эргэн төрөх тохиолдол байдаг.


 Сүнсний ертөнц болоод энэ ертөнцийн алинд нь бясалгал үйлдвэл илүү хурдан дээд ертөнцөд залрах вэ?

Энэ ертөнцөд аж төрж байх хугацаандаа чин сэтгэлээсээ бурханд сүсэглэн биширч үйлдсэн бясалгалын нэг өдөр нь Сүнсний ертөнцийн зуун жилтэй тэнцдэг гэж үздэг тул энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа их буян үйлдвээс илүү хурдан дээд тэнгэр өөд өгсөх боломжтой юм. Иймээс хүмүүн нь хүн төрлийг олж энэ ертөнц дээр амьдрах хугацаандаа бурханд сүслэн чин сэтгэлээсээ хандах нь дээд тэнгэрт залрах хамгийн дөт зам бөлгөө. Иймээс энэ ертөнцийг Тэнгэрийн хүмүүнийг бэлтгэх газар хэмээн нэрлэдэг ба бясалгал үйлдэх ертөнц ч гэж бас хэлдэг.

Мөн дээр дурьдсанчлан Тэнгэрийн орон ба Сүнсний оронд өөрөөсөө дээд болоод доод шатны сүнснүүд харьцах боломжгүй байдаг бол энэ ертөнц дээр хүмүүн болж төрөхдөө махбодьтой төрдөг учир сүнс нь үл харагдаж, аль ч шатны сүнсүүдтэй хамт байж болох ба тэнгэрийн орноос, завсрын орноос мөн тамын орноос эргэн төрж ирсэн сүнснүүдтэй нэг орон зайд оршин, хоорондоо харьцах боломжтой байдаг. Иймийн тул энэ ертөнц дээр хүмүүн болон төрж аж төрөх хугацаа нь дээд тэнгэрийн оронд ч уулзалдах боломжгүй дээд тэнгэрээс язгууртай өндөр түвшний болоод бүр доод буюу Тамын орноос ирсэн сүнсүүдтэй харилцаж, улмаар тэднээс сурч боловсрох үүд хаалга нээлттэй байдаг нь энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай бас олзуурхууштай үзүүлэлт болно.

Энэ утгаараа энэ ертөнц дээр хүмүүн болж төрөх нь дээд тэнгэрийн орон өөд өгсөх хамгийн дөт бөгөөд баярлууштай тохиол мөн.


 Шашин шүтлэггүй амьдарч байгаад үхсэн хүний сүнс яах вэ?

Үндсэн зарчмын хувьд шашин шүтлэггүй амьдарч байгаад үхсэн хүний сүнс нь Завсрын ертөнцөөс дээш явах боломжгүй юм. Бурханд итгэж, бурханд сүсэглэж цааш явах нь Дээд тэнгэрийн ертөнц учраас огт шүтлэггүй хүмүүний сүнс очдог Тэнгэрийн орон, мөн Сүнсний орон гэж байдаггүй.

Гэвч огт шашин шүтлэггүй мөртлөө байгалийн жамаар бурхны сургаалд нийцсэн ухамсарт амьдралаар нэг насыг дуусгасан хүн ч байх тул тэдгээрийн сүнс Завсрын ертөнцөд байх хугацаандаа бурхны сургаалын мөн чанарыг ухамсарлан ойлгож суралцан, улмаар бясалгал үйлдсэний ачаар Дээд тэнгэрийн оронд дэвшин залрах үүд хаалга нээгддэг.


 Үхсэний дараах ертөнцөд итгэдэггүй хүмүүний сүнс хэрхэх вэ?

Мэдээж тэнгэрийн орон өөд явах боломжгүй тул угын зарчмын хувьд Завсрын ертөнц болоод Тамын ертөнцөд амьдрах болно.

Эх сурвалж:www.budda.mn
Уншсан: 3600
Сэтгэгдэл бичих
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд BUDDA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 70111922 утсаар хүлээн авна.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэлүүд Нийт: 5
Бусад цэс
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS