Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Үлгэр домог, Түүх
Будаг шагай дүү нь
Харалдай хаан гэж байж гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг шагай, Будаг шагайн нөхөр  Буурал мэргэн гэж байжээ.
   Харалдай хаан дайтахдаа эд агуурс байтугай эхнэр хүүхдээ ч эс хайхардаг учир Хариутган тайж Будаг шагай хоёрыг нялхад нь нутаг төөрүүлж хаяжээ. Будаг шагай дүү нь Хариутган тайж ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд бэргэнээ болгохыг их хүсдэг байв.
дэлгэрэнгүй »
Эрүүл энхийн тухай нэгэн домог

Амьдрал юун дээр тогтдог юм бол. Хүүгийн минь гэнэн атлаа ухааны учиг ээдүүлсэн энэ асуултад хүн бүр л өөр, өөрийнхөөрөө хариулах байх. Харин амьдралын үнэ цэнийг мэддэг нэгэн бол шууд л эрүүл энх байх нь амьдралын утга учир гэж хэлэх буй заа. Миний хувьд амьдрал эрүүл мэнд дээр л оршин тогтнодог. Өвөг дээдэс маань энэ ухаарлаа “Өвчин үгүй бол жаргал” хэмээн товчхон атлаа гүн утга бүхий зүйрлэлээр захисан байдаг.
дэлгэрэнгүй »
Нохойн эрэл
Эрт урьдын цагт, нохой нэг caйн найзтай болохоор ихд санаашарчээ гэнэ.
Нэгэн өдөр, нохой яваж байгаад чонотой харгав. Чоно:
- нохой чи xaa очих гэж явна? Гэж асуусанд нохой:
- нэг caйн найзтай болохсон гэж эрж явана гэж хариулав. Чоно сонсоод:
- заа тэгвэл намайг дагаарай гээд хоюул найзлав. Гэхдээ шөнө болоход нохой зуршил ёсоор хуцасанд чоно сандарч,
- битгий хуц, битгий хуц. Баавгай сонсочихвол бидэнийг барихаар ирж мэднэ  гэж сануулав.
дэлгэрэнгүй »
Бүүвэйн дууны домог
Харалдай хаан гэж байж гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг шагай, Будаг шагайн нөхөр Буурал мэргэн гэж байжээ. Харалдай хаан дайтахдаа эд агуурс байтугай эхнэр хүүхдээ ч эс хайхардаг учир Хариутган тайж Будаг шагай хоёрыг нялхад нь нутаг төөрүүлж хаяжээ. Будаг шагай дүү нь Хариутган тайж ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд бэргэнээ болгохыг их хүсдэг байв. Ийнхүү ятагсаар байгаад тэнгэрийн отгон дагиныг ахтайгаа суулгаж амжсан байна. Ах нь хонуут өнжүүт ан гөрөөнд явдаг болж охин дүү Будаг шагайдаа оосор бүсгүй орд цагаан өргөө барьж өгчээ. Ах нь ангаас ирэх болгонд дүү нь тосч угтан заавал үнсүүлдэг байв
дэлгэрэнгүй »
Мянган угалзатын нурууны домог
Мянган угалзтын нуруу нь Монгол Алтайн нурууны гол ноён оргилуудын нэг юм. Дөрвөн талаас нь гол горхи шоржигнон урсаж, өвс ургамал жигдэрсэн үзэсгэлэнтэй сайхан энэ нутагт аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам гээд төрөл бүрийн ан амьтан элбэг билээ. Дээр үед Мянган угалзатын нурууны нэгэн салаанд ядуу зүдүү амьдралтай анчин өвгөн бяцхан хүүгийн хамт амьдардаг байжээ.

дэлгэрэнгүй »
Хонгор адууны домог
Орчлонгийн бор өдөр өнгөрдөгөөрөө өнгөрч, оройн улаан наран уулын цаагуур орох дөхөж байлаа. Олон адууны янцгаан үүрсэх дуу хөдөө нутгийн хөг ая гэлтэй.

Гүүн зэлэн дээр нэгэн хөрслөг залуу унага татах нь шалмаг. Гурваар дарсан урт гэзэгтэй, урсгал дөлгөөн харцтай, үе тэнгийн бүсгүй гүү саах нь чадмаг. Эргэн тойрныг эргэцүүлэн ажваас өндөрд дэнж дээр өргөө цагаан гар дүнхийх нь баян эзнийх мөн бололтой.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS