Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Үлгэр домог, Түүх
Хамаг амьтан амар амгалан болох болтугай


Нэгэн буянт эмэгтэй 10 жилийн турш Ариун явдалт нэгэн хуваргад үйлчлэн хоол унд, хувцас хунар хийж өгөх зэргээр асардаг байж гэнэ. Тэр Хуварга бүх л амьдралаа Бурханы ариун ном бясалгалд зориулсан нэгэн байлаа. Тэр зөвхөн бясалгал хийж Бурханы номыг гүнзгийрүүлэн сурахаас  өөр юу ч хийдэггүй  байлаа.
дэлгэрэнгүй »
Зээбадын домог
  Гандан хийдээс авахуулаад Богд хааны өвлийн ордон, Дашчойлин хийдийн дааман хаалга тэргүүтний үүдэнд ийм дүрс байх нь олонтаа. Зээбад хэмээн нэрлэх эл дүрсийг монголын эртний уран барилгын чимэглэлд өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Учрыг нь магадлаж, улбааг нь хөөвөл сонирхолтой үүх түүх, домог хууч яриа хөвөрнө.
дэлгэрэнгүй »
Хөвсгөл нуурын домог
  Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.
дэлгэрэнгүй »
Үлгэр хаанаас үүссэн тухай
  

Өгүүлэх нь: Олон жилийн өмнө монголчуудын дунд аймшигт хар цэцэг тахал дэлгэрээд хүн амьтан хэдэн зуу мянгаараа хиаран үхэж байв. Эрүүл үлдсэн нь өвчилснөө зол заяа нь мэдэг гэж амь зулбан дүрвэн зугатааж байжээ. 
Арван таван настай залуу эр Тарваа гэгч бас тийнхүү ганцаар хаягдаж ухаан алдсанд сүнс нь биеэсээ зайлан одож тамын газар эрлэг хаанд очжээ. Эрлэг номун хаан сүнсийг нь үзээд ихэд гайхаж, “Амь нь гараагүй бие орхиод юунд ирэв?” гэж асуужээ. 
дэлгэрэнгүй »
Сүмбэр уулын үүсэл, домог
Бурханы шашины судар шашдир, домогт Сүмбэр уулын тухай олонтаа өгүүлсэн байдаг. Тэрхүү Сүмбэр уул усан нүдтэнд үзэгддэг бодит уул мэтээр эндүүрэгсэд түүнийг энэхэн замбуу тивийн хаана оршдог бол хэмээн эрж хайх таамаглахаас эхлээд тэр энэ уул хэмээн Замбуу тивийн их уулсын аль нэгийг заан өгүүлэх,
дэлгэрэнгүй »
Тором дагины үлгэр.


Эрт урьд цагт гурван хүүтэй нэг охинтой эмгэн байж гэнэ. Охин нь өсч эрд гарах нас гүйцжээ. Тэгэхээр эмгэн “Охиныхоо нэрийг таасан хүнд охиноо эхнэр болгон өгнө” гэж зар тараасан юм байжээ. Нэгэн өдөр тэднийх нүүж охин ачаатай тэмээгээ хөтлөн явж байжээ. Тэгсэн нэг шулам нохой болж хувираад тэр айлын ачааны захад очиж сүүлчийн тэмээнийх нь хамрыг бурантагтай нь орооцолдуулчихжээ. Тэгтэл эмгэн,
дэлгэрэнгүй »
Сайн ноён хан Намнансүрэнгийн үйл амьдралын дөрвөн товч
Сайн ноён хан Намнансүрэн нь Чингисийн угсааны хамгийн сүүлчийн хан нарын нэг бөгөөд Богд хааны Монгол улсын Ерөнхий сайдаар 1212 оны 7-р сард Богд хааны зарлигаар томилогдож 1919 он хүртэл ажилласан гэдэг. Хэдийгээр Намнансүрэн Ерөнхий сайдаар 7-р сард Богдын зарлигаар тодорсон боловч 1912 оны 10-р сарын 25 буюу хар хулгана жилийн намрын сүүл сарын 15-нд тамгаа гардан авчээ.
дэлгэрэнгүй »
Алтан алим.


  Нэгэн хаан амьдардаг байжээ. Тэрээр хаан ширээнд олон жил суусан ба бүгд л түүнээс айцгаан, байдгаараа үйлчилдэг байлаа. Тэгтэл хаан маш ихээр уйтгарлан гуниж эхэлжээ. Улсынхаа өнцөг булан бүрээс хөгжимчдийг дуудан ордонд цуглуулахыг тушааж гэнэ. Хөгжимчид түүнд лимбэ, ятга, шагшуур болон бөмбөр тоглож өглөө. Энэ нь хааныг үхтэл нь залхаажээ. …
дэлгэрэнгүй »
Хутагт Асанга

  


     Эрт цагт Гонда Пэлжид хэмээх хааны үед нэгэн гэлэн өөр нэг гэлэнг “Энэ эхнэр хүний ухаантай” хэмээн хэлсний гэмээр олон төрөлдөө эхнэр хүний төрөл авсаар хожим Буддхадака хэмээх хааны үед ч Пракамашила (Маш гэгээн жам ёст) хэмээх нэрт бирман эмэгтэй болон төржээ.
дэлгэрэнгүй »
ТУУХАЙ, ОХИНЫ ҮЛГЭР

        Урьд эрт цагт Мөнхбаян гэдэг нэгэн баян авгай байдаг байжээ. Панз нь хунз болж хөрөнгө мөнгөө барагдаад ирэхийн үед түүнд харь оронд явж амьдрах нь дээр мэт санагдаж бодруун:
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS