Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Үлгэр домог, Түүх
Хөлөнбуйрын домог

 Эрт урьд цагт саруул талын дэнжинд сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ аймагт Хөлөн нэртэй гэсэн гоо үзэсгэлэнт бүсгүй сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр Буйртайгаа хамт амар жимэр амьдарч байв.
дэлгэрэнгүй »
Сармагчин лам
  Олон жилийн өмнө сармагчин болсон нэг лам байжээ. Буддаг Үнэн ёсыг номлох гэж энэ ертөнцөд ирэхэд нь олон лам хуврагууд түүнд шавь орон суралцсан байна.Тэднээс зарим нь архадын зэрэгт хүрсэн байсан боловч ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй байв. 
дэлгэрэнгүй »
Зайсан толгойн домог
  
1778 онд дөрвөн уулын дунд Их Хүрээ суурьшсанаас үүдэн 1800-гаад оны үест Богд хаанд бараалхах шавь, отгийн захирагч нар энэ бяцхан толгойн ар өврөөр түр нутагладаг байжээ. Тиймээс захирагчдын цол хэргэмийг их хаан харгалзан үзэж тэрхүү бяцхан уулыг Зайсан толгой гэж нэрлэх болсон байна.
дэлгэрэнгүй »
Дугар зайсаны домог
  Урьд эртийн цагт цастын оронд төр шашин нь ганхаж, түмэн олон үймж, тэсэхүй еэ бэрх болсон тэр нэгэн мөчид Далай Лам арга сэдэж өөрийнхөө шавь нараас нэгэн гэлинг Ганжуурын тархин судар Жадамба үүрүүлээд Халхын зүг явуулж гэнээ. Далай багшаас лүндэн хүртсэн бадарчин гэлин их говийг арайхийн туулж, айл амьтаны бараа харан явсаар Халхын Түшээт гүний нутагт орж нэгэн айлд саатжээ.
дэлгэрэнгүй »
Бух чулууны домог
 Эрт цагт Идэр чулуутын голын бэлчир хавьд аймшигт нэгэн могой байжээ. Тэрээр хүн мал, ан амьтанд аюул учруулдаг байв. Нэгэн удаа тэр өвсний сэрмүүн, усны тунгалагийг хөөн жаран бух бэлчээрлэн ирсэн юмсанжээ.
дэлгэрэнгүй »
ЭРҮҮЛ ЭНХИЙН ТУХАЙ НЭГЭН ДОМОГ
Эрт урдын цагт эрүүл энх, эд баялаг, аз жаргалыг урин дууддаг гурван өвгөн тал нутгаар хэрэн явсаар нэгэн ноорсон ядуухан айлын гадаа очжээ. Тэр айл хэдий ядуухан ч ганц хүү нь ихэд эрх дураараа юм байж. Холын гурван өвгөнийг угтан тоссон гэрийн эзэн тэднийг амарч тухлаад холын аян замаа үргэлжлүүлэхийг хүсч, гэртээ урьжээ. Гэтэл тэд бид хамтадаа айлд ордоггүй юм хүү минь. Нэгийг нь урь, бусад нь танай гадаа байж байя гэжээ.
дэлгэрэнгүй »
Хүний амьдралын тухай домог үлгэр

Нэгэн хүний амьдралын тухай сургаал домгот өгүүлсэнээр Тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явхад эрэг дээр
буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь: "Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. Матар догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий.
дэлгэрэнгүй »
Какуппала нэрт хуврагийн түүх
Бурхан багш Сухавати хотын Жэтавана хийдэд заларч байхдаа Какуппала нэрт сохор хуврагийн явдлаас улбаалан энэ сургаалыг айлджээ.

Тэр нэгэн цагт эрхэм хүндэт Какуппала Бурхан багшийг Жэтавана нэрт хийдэд заларч байхад өргөл хүндлэл үзүүлэн түүнд шавь оржээ.
дэлгэрэнгүй »
МӨНХ АМЬДРАХ НУУЦ АРГА
Эрт дээр нэгэн цагт Хятадад мөнх амьдрах нууц аргыг өөрийгөө мэддэг гэж дандаа ярьж явдаг нэгэн хүн байжээ. Ян улсын эзэн хаан нууц аргыг нь сурахын тулд түүнийг олж ордондоо авчруулахаар бараа бологчоо илгээв. Хэдий тийм ч тэр нь миний бараа бологчтой эсвэл манай Гуань Ин элчтэй маш адилхан байсан.
Эрт дээр нэгэн цагт Хятадад мөнх амьдрах нууц аргыг өөрийгөө мэддэг гэж дандаа ярьж явдаг нэгэн хүн байжээ. Ян улсын эзэн хаан нууц аргыг нь сурахын тулд түүнийг олж ордондоо авчруулахаар бараа бологчоо илгээв. Хэдий тийм ч тэр нь миний бараа бологчтой эсвэл манай Гуань Ин элчтэй маш адилхан байсан.
дэлгэрэнгүй »
Монголд шарын шажин дэлгэрсний тухай нэгэн домог

Автай Сайн хаан ан хийж явахдаа Өвөрхангайн орчим эзгүй хээр гал харсан гэдэг. Бодож гэнэ л дээ, Энэ эзгүй хээр хэн байдаг билээ гэж.
Ойртон очоод хархад, үс ноос болсон хоёр царай муутай хүн сууж байж гэнэ. Барьж авья гэж давхин очтол, нөгөө хоёр нь галаа орхиод зугтаж дөнгөж л дэ. Автай Сайн хааны хөл нь хавдсан, их зовиуртай байсан гэдэг. Мөр мушгих санаатай, түүдгийг сонжтол, нарийхан ян-ян хийсэн дуутай нэг төмөр эд байсан гэдэг- асуутал хааны мэргэн хүмүүсийн нэг нь ч мэдэхгүй байж, Нутгын нэг өвгөнөөс асуутал, энэ төмөр юмыг Хонх гэж нэрлэдэг, Баруун Зуу гэдэг газар хийдэг гэж хэлж гэнэ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS