Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Үлгэр домог, Түүх
Чойжид Дагинын тууж: НЭГЭН ЗҮЙЛ
Эрлэг номун хаан: – "Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ. Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн үсгийг  амандаа үргэлжид уншиж, ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу? үгүй юу?
.............. Эдүгээ би, зургаан орны амьтад үхээд эрхбиш зуурдын сансарыг үзэх энэ хоорондоос буянтан нүгэлтнийг ялган байцааж аливаа сайн үйл буян үйлдэж ирэгсдийг эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ. Эхний дундуур буян үйлдэж ирэгсдийг эрхт хүний төрлийг олгон илгээнэ.

Эргүү мунхаг хар нүглээр явж ирэгсдийг элдэв зовлонт гурван муу заяанд илгээгч эрлэг номун хаан гэгч би байна. Аяа, чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн!" гэхэд олон эрлэг мэдүүл! мэдүүл! хэмээн зэрэг зэрэг муухай хашгирладав.
дэлгэрэнгүй »
ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖИЙН ТОВЧ АГУУЛГА
“Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул” хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагинын тууж хэмээн алдаршиж "Хүний үхэх төрөхийн мөчлөг, үйл үрийн уялдаа холбоо"-г Бурханы шашны үүднээс тайлбарласан нэн эртний гайхамшигт зохиол билээ.

Монгол хэлнээ анх Ойрадын Зая бандида Намхайжамц /1599-1662/ орчуулсан хэмээн түүний намтарт тэмдэглэгдсэн буй. 

Зохиолын агуулга нь, Чойжид хэмээх нэгэн эмэгтэй 36 насандаа хүндээр өвдөн үхээд, сүнс нь Эрлэгийн орноо хүрч очно. 

Тэнд Эрлэг номун хаантай уулзах ба түүнийг “Нэр, нас андуурагдан ирсэн байна” хэмээн хэлж, буцаж биед нь оруулан амьдруулахаар  болно.
дэлгэрэнгүй »
ЧОЙЖИД ДАГИНЫН ТУУЖ: ЭХНИЙ ХЭСЭГ
Мунхагийн харанхуйг гийгүүлэгч
билгийн зул оршвой.
 
Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй.
УМ МА НИ БАД МЭ ХУМ

Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисад нарт мөргөмүй!

Харш нисваанисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо.

Чойжид би бие ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч, буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч, Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товчлон өгүүлэх нь:

Чойжид би 36-хан насны цагт 16 хоног өвдөж, аливаа ном гүрэм тустай бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдүгээ үхэх боловой.

Чавганц больё хэмээхэд эцэг эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг номын хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрднийг ихэд тахисангүй. Зургаан зүйл хамаг амьтанд арвитай өглөг өгсөнгүй. Өөрийн бие,хэл, сэтгэлээр бүтээсэн буяны үндэс ихгүй.

Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлэн барьсангүй. Аяа хөөрхий, чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ. Амьд цагт үйлдсэн нүгэл, үйлийн үрээр муу зовлон болж миний толгой дээр магад ирэх бөгөөд жил бүр хонь үхэр хорь гучаад хирийг алж идсэн билээ.

Тэр бүгдийн нүгэл хилэнцээр муу заяанд төрж барагдашгүй зовлон эдлэхийн цагт намайг хэн ч аврах оронгүй билээ. Авааль эр харам ихтэй дээр лам гурван эрдэнэд сүжиггүй. Намайг үхсний хойно тэрээр буян эс хийнэ хэмээн мууг санаж, эцэг эх, үр хүүхдүүдээ дэргэдээ ир гэсэнд тэд маань хүрэлцэн ирцгээв. “Чойжид би энэ өвчнөөс салахгүй магад үхэх тул та бүгдэд өгүүлэхийн эцэс гэрээс үгээ захисугай.
дэлгэрэнгүй »
Цэцэн бэрийн үлгэр
  
Урьд тэнэг хүүтэй нэг хаан байжээ. Мөн тэр улсад цэцэн охинтой нэгэн хөгшин байж. Тэр хүүхнийг мунхаг тайждаа авч өгье гэж хаан бодоод өвгөнийг дуудаж ирүүлэн,
- Өвгөн чи маргааш үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш хувцасгүй ч биш явж ирээд, гэрт ч биш гадаа ч биш газраас над өгөөрэй. Осолдвол толгойг чинь авна шүү! гэж зарлиг буулгажээ....
дэлгэрэнгүй »
Тайхар чулууны домог
 
Архангай аймгийн Ихтамир суманд орших энэхүү чулуу нь эзгүй талд хүн авчраад тавьчихсан юм шиг байдгаараа хүмүүсийн анхаарлыг гойд татдаг. Өндрөөрөө 8 м энэ чулуу нь үе үеийн түүхийг өөр дээрээ хадгалдаг гэлтэй. 
дэлгэрэнгүй »
Тэрхийн цагаан нуур
Архангай аймагт байдаг Тэрхийн цагаан нуур  монгол орны маань үзэсгэлэнт байгалийн маань нэг хэсэг билээ.

Домог :Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч
дэлгэрэнгүй »
Сэрх Богдын домог

   Сэрх богдын домог.Бигэр, Дэлгэр сумдын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд юм. 
дэлгэрэнгүй »
Хоёр могойн үлгэр

Эрт цагт Тэнгэрийн Хүчит хэмээх нэгэн их хаан байжээ.
Ганц хүүгийн нь гэдсэнд могой үүрлэсний улмаас тэр мах шөлгүй жигтэйхэн  муухай туранхай амьтан байдаг байжээ. Хавь ойрын нэртэй чадалтай эмч домч нарыг дуудан ирүүлж эм тан арга ширгийг байдгаар нь  хийлгүүлсэн авч ямар ч засал тус авсангүй гэнэ. Өвчний уршгаар сэтгэл санаагаар унасан хан хүү нутаг орноо орхин гарч харийн нэгэн гүрэнд очиж нэг хотын эвдэрхий муу сүмийн нэгэн  үлдэгдэл бараадан бараадан гуйлга гуйн амьдардаг байжээ.
дэлгэрэнгүй »
Хүнд насаа хэлдэггүйн учир
        Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд
дэлгэрэнгүй »
Хоньчин ламын тухай үлгэр
 
Түвдөд мал аж ахуй эрхэлдэг нэгэн айл байжээ. Тэд өсгөсөн малаа зарж борлуулан аж төрдөг байсан агаад Бурхны айлдсан ном сургаалийн талаар ямар нэгэн мэдлэггүй хүмүүс байв. Тэдний ажил үйлс нь зөвхөн ертөнцийн шинж чанарт тулгуурлах ажээ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS