Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Хууч яриа
Хоёр цанид дацангийн Дарь эх бурханы учир
Халхын тавдугаар богд гэгээнтэн нэгэн өдөр Дашчойнпэл, Гуангаачойлин хоёр дацангийн шунлайв нарыг өргөөндөө дуудан ирүүлж, “Богд Зонхавын шашин дэлгэрэхийн амин сүнс нь чойр цанид мөн юм шүү. Иймээс ирээдүйд шашин номд хорлолтой нэгэн цаг боллоо гэхэд шашин ном эргэн сайн сэргэхийн арганд найман аюулаас аврагч Дарь эх бурханы хөргийг хоёр дацангийн үүдэнд бүтээж залах хэрэгтэй
дэлгэрэнгүй »
Дүлий ч гэсэн унших хэрэгтэй
Түвдийн Амдо мужийн Лавран хийд бол  Монгол ноёны хөрөнгөөр баригдсан хийд гэдэг. Амдогийн Гүнчэн  лам Жамъяншадав буюу Агваанзундуй хэмээх ламыг Лхас Балданбэрээвэн хийдэд ном үзэж суух үед тэр монгол ноён анх танилцаж, чамд хожим би нутагтаа очихоор чинь сүм барьж өгнө гэж хэлсэн ёсоор Лавран Дашийчил хийдийг барих хөрөнгийг гаргасан юм байна.
дэлгэрэнгүй »
Гандангийн дэнжийн учир /хууч яриа/
Эдүгээгийн Гандантэгчэнлин хийдийн оршин буй өндөрлөг газрыг Гандангийн дэнж хэмээн бид нэрлэдэг. Гэвч энэ дэнжийн анхны нэр нь Далхын дэнж нэртэй гэнэ. Тэр ямар учиртай талаар Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн гавж Ц.Лувсан гуай доор өгүүлэх түүхийг ярив.
дэлгэрэнгүй »
Нансал лхаарамба
Нансал Лхаарамба хэмээх нэгэн төвд лам Монголд иржээ. Говьд явж байгаад нэгэн хөгшнийд орсонд хөгшин нэг ямааны адсага аваад "Умаа хум умаа хум" гэж гурав хэлээд мөнөөх адсагаа дэвсэн ламтан сууж хайрла гэжээ. Нансал лхаарамба чиний умаа хум дээр хэн суудаг юм бэ гэж хэлжээ. Нөгөө эмгэн “Замбуулин хорвоо умаа хум лам та хаана морилох вэ?” гэж. Нансал лхаарамба тэр эмгэнд давагдаад цааш явж гэнээ. Явсаар Бэрээвэн хийдэд хүрч иржээ. Бэрээвэн хийдэд ороод энд тэнд үсэрч дэгдээд байж гэнээ. Яагаад та ингэж байна вэ? гэж асуухад энэ олон Гомбууд хөлд гишгэгдэх гээд хэцүү байнаа гэж хэлж байжээ. Бэрээвэн хийд нь Гомбо сахиустай байсан бөгөөд тэр лам үзмэрч байсан тул олон Гомбо сахиус хашаа дүүрэн сууж байгаагаар харагдсан тул энд тэнд гишгэж байжээ. Тэндээс Нансал лхаарамба энэ хавьд нэг хэвтээ шавран байдаг гэнэ лээ. Тэрийг очиж босгоно гэж хэлж явжээ. Тэгээд Хүүхэн хутагтын хүрээнд иржээ. Хутагтын өргөөнд ороод Хутагт ламыг “Чи хөө, яасан их хэвтдэг юм бэ, өндий” гэжээ. Хутагт лам чээжээ өндийлгөхөд нь Нансал лхаарамба шагайж харснаа “Хүүе хүүе, хэвт” гэж хэлжээ. Тэгээд хүмүүст энэ чинь харин гайгүй шавран байна гэж магтжээ. Учир нь Хүүхэн хутагтын тэр хэвтээ дүр нь шулмас авчраад чээжин дороо дарж хэвтсэн юм байжээ.
дэлгэрэнгүй »
Алга болдог ер бусын шидэтний тухай хууч яриа
Би энэ жил 75 насгай. Бага хүүхэд байхдаа тэр иххунийг харж байсан юм. Гэхдээ би сайн санагдаггуй л дээ. Тэр хун манай авга талын төрөл юм л даа. Логшар гэдэг сонин нэртэй өвгөн байсан. Энэ тухай аав маань сайн мэддэг байсан болохоор надад ярьж өгсөн юм.
дэлгэрэнгүй »
Буриад гэлэн /хууч яриа/
Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Буриад гэлэн гэж нэгэн хүн байсан бөгөөд хэлмэгдэл энэ тэрд баригдалгүй мэнд үлдсэн ажээ. Түүнийг залуу цагтаа Их Хүрээнд сууж байх үед багш нь “Одоо удахгүй цөвүүн цаг болно  шүү. Чи тэр цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаад, Дар эх уншиж яваарай” гэж хэлсэн гэдэг.
дэлгэрэнгүй »
Богд уулын бодь мод
Улаанбаатар хотын өмнө орших Богдхан уулын нэгэн аманд бодь мод гэгч ургадаг хэмээх яриа бий. Хуучин Их Хүрээ гэж байх үед, одоогоос бараг нэгэн зуу гаруй жилийн өмнө болсон явдал ажээ. Их Хүрээний гучин аймгийн нэгэн болох Дархан эмчийн аймгийн лам, Их Хүрээний Дашчойнпэл хэмээх цанид дацангийн шавь, олноо Шижээ гавж хэмээн алдаршсан Агваанлувсандондовт тохиолдсон явдал гэнэ.
дэлгэрэнгүй »
Гунгаачойлингийн До-дүдба хэмээх уншлагын тухай
Их Хүрээний Гунгаачойлин дацанг Халхын дөрөвдүгээр богд байгуулсан юм. Дөрөвдүгээр богд шинэ дацанг байгуулагдсаны дараахан Хятадын Утайд заларч яваад тэндээ таалал төгсчээ. Шарилыг нь Их Хүрээнд авчирсан бөгөөд тэр үед Их Хүрээний дацан, аймагууд тус тусдаа богдын хойдын буянд зориулж гонзог /таалал төгссөний/ ерөөлийг хуржээ.
дэлгэрэнгүй »
Гуравдугаар Далай ламын таалал төгссөн шалтгаан
Гуравдугаар Далай лам Содномжамц Алтан хааны багш байсан бөгөөд Алтан хаан түүнд зориулан мөнгөн өргөө барьж өгчээ. Далай лам Содномжамц “Би одоогоор мөнгөн өргөөнд суух арай л болоогүй боловч чиний сэтгэлийг бодож сууя” гээд тэр гэрт суусан бөгөөд удалгүй таалал төгссөн байна.
дэлгэрэнгүй »
Гурван муу заяаны гэрч болсон хүн
Тавдугаар богд Гандан тэгчилэн хийдээ байгуулчихаад хамбаа томилоогүй байжээ. Хүрээний ихэс лам нар Богдоос шинэ хийдийн хамбаар хэнийг суулгах вэ хэмээн айлтгасанд Богд миний хамба урдаас ирнэ. Миний хамба бол гурван муу заяаны гэрч болсон хүн байх юм гэж айлджээ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх34567Дараах»
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS