Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Хууч яриа
Жамбалцанжод уншсаны ач тусаар
Жамбалцанжод хэмээх номыг Түвдийн их хэлмэрч Ринченсамбуу санскрит хэлээр 100 000, түвд хэлээр 100 000 өөрөө уншсан бөгөөд бусдад барьц үнэ өгч 100 000 уншуулсан агаад энэ номонд түшиглэн дээд шидийг олсон гэдэг. Богд Зонхава гэгээнтэн ч өдөр бүр үүрээр гурван удаа уншдаг байсан тул бид энэхүү дандарын номыг унших зэргээр аль чадахаар өөртөө авъяас суулгах хэрэгтэй.
дэлгэрэнгүй »
Брагри ламын авсан хар азарга

Онгийн голын гурван хийдийг байгуулагч, Халхын тавдугаар богдын ёнзон багш, Дамдин янсан бурханы налжорваа Брагри лам Дамцагдорж гэж алдартай нэгэн лам байсан билээ. Тэрбээр нэгэн удаа хоёр шавиа холын нэгэн хошуу руу илгээж, тийм нэгэн хүнээс азаргыг нь худалдаж аваад ир, үнэ битгий хайрлаарай гэжээ. Хоёр шавь нь заасан айлд нь очвол наадамд олон түрүү авсан тэдний нэгэн азарга хөл нь доголоод уралдаж чадахаа больсон байжээ.
дэлгэрэнгүй »
Догшин хутагтын увидас



Монголын шашин соёлд асар үнэт туурвил өвүүдээ үлдээсэн энэ гайхамшигт хүний тухай олон сонин домог түүх буй. "Дулдуйтын" хэмээгдэн олноо алдаршсан түүний долоон настайдаа хэлсэн шүлгийн гүн утгын гайхамшгийг хэлээд баршгvй. Догшин хутагтын тухай сархдад дуртай байсан гэх яриа бий. Сархадтай холбоотой нэгэн домгийг энд өгүүлсүү.
дэлгэрэнгүй »
Гомон дацангийн нэрийн учир
Түвдийн Балданбэрэйбүн хийдийн цанидын Дашгоман буюу Гоман дацан нь юуны учир Гоман хэмээн нэрлэгдсэн бэ гэвэл тэрхүү дацанд Гүнчин лам Жамъяншадавын гэгээнтэн бээр Үмын шүн буюу Төв үзлийн ном зарлиглах үед тэр дацангийн хуврагууд үмын
дэлгэрэнгүй »
Тарнич Довдон
1960-аад онд Увс аймгийн Малчин суманд Муголын Довдон хэмээх гал тарнитай гэж нутгийнхандаа шvтэгдсэн өвгөн лам амьдарч байлаа. Тэрбээр элдэв өвчтзй хvмvvс өөрөөс нь аврал эрж ирэхэд хэдхэн тарнидаад эдгээчихдэгсэн. Ганц жишээ хэлэхэд, шvд нь өвдөөд байж ядаад ирсэн хvмvvсийн шvдийг ганцхан тарнидаад согоггvй эдгээдэг байж билээ.
дэлгэрэнгүй »
Марзан Шаравт өгсөн наймдугаар богдын бэлэг
Их Хүрээний “Бизъяагийн аймгийн” зураач Б. Шарав, наймдугаар богдын зургийг олонтоо зурсан хүн юм. Шарав гуай Богд хааныг гамин цэрэгт баривчлагдаад шоронд хоригдож байсан 1920 оны өвөл Богд хаанд шанагийн малгай өмсүүлж, Их Хүрээний цамын гол чамбоны /цамын бүжгийг дэглэн бүжиглэгч/ адилаар зуржээ.
дэлгэрэнгүй »
Хүнхүү хэмээх Данзан

Ард тvмний шvтэж бишрэх эрх чөлөөг хааж боож байсан 1950-1960-аад онд Малчин сумын зон олонд эрдэм чадлаараа тус болж, ихэд шутэгдэж байсан увидаст лам Хvнхvv хэмээх Данзан гуайг гай зовлон тохиолдсон айлууд нууцаар гэртээ урьж, ном уншуулж, гvрэм хийлгэдэг байсансан. 1950-иад оны дунд vе юмсан. Нэг намар манайх авга ах Б.Агданбуугийнхтай айлсан Гурмасны голд намаржиж байлаа.
дэлгэрэнгүй »
Дагинас чуулсан нь /хууч яриа/
Зарим сүм хийдүүдэд билгийн тооллын шинийн арван болон хорин таванд дагинисын чуулдаг буулттай өдөр “Цээжүү” гэж тусгай ном хурал хурдаг. Тийм нэг хуралд энэ үйл явдал болжээ. Нэгэн шинийн аравны “Цээжүү” хурал гадаалсны дараа нэгэн хэнэггүй лам дугандаа жанч нөмрөөд унтаад хоцорсон байжээ.
дэлгэрэнгүй »
Жасаа хуруулдаг айлын эзний үг
Дээр үед ихэнх айлууд жасаа хуралтай. Жил бүр түүнийгээ уншуулдаг бөгөөд голдуу өөрсдөө тогтмол залдаг ламтай ч байсан юм байх. Тийм нэгэн айлын жил бүр залдаг лам нь нэг жил очиж чадахаа болиод өөр лам илгээжээ. Тэр лам нь урьд ламыг бодвол түргэн уншдаг хүн байсан юм болов уу.
дэлгэрэнгүй »
Дивангар бурхан нутагтаа эргэж ирсэн түүх
Говь-Алтай аймгийн Цогт сумынханы онгон шүтээн Дивангар бурхан юмсанж.  Уг бурхан тус сумын Төгрөгийн хүрээнд залаастай, сүсэгтэн олон ч шүтэж, залбирдаг байжээ. Гэвч 1930-аад оны сүүлчээр лам нарын их баривчилгаа болж байх үеэр хүрээний лам Осор гэгч тэр Дивангар бурхныг авч хил давахаар зориглон шийдэж, сэм бэлтгэлээ базааж байхдаа гурван тэмээ бэлтгэжээ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS