Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Хууч яриа
Галшарын хурд хаанаас эхтэй вэ
Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жүн вангийн хошууны адууны холын угшил одоогийн Галшарын хурдны эхлэл байсан аж. Сэцэн хан аймгийн Хэрлэнбарс хотын чуулганы даргын алба хашиж байсан Тогтохтөр вангаас "Танай морьд 23хошуу нийлсэн чуулганы наадмын түрүүг удаа дараа авч ирлээ. Та тахийн удмын үрээ бэлэглэ. Аймаг даяараа хурдтай болъё" хэмээвэл тэрбээр: -Би эцэг өвгөдөөс уламжилж ирсэн хурдан удмын үрээг гадагш гаргадаггүй. Гэвч хан хүн аймаг даяар хурдтай болъё гэж байхад би төмстэй ганц үрээ харамлаад яах вэ дээ гэж хэлжээ. Ингээд 1822 онд Артсэд ханд тахийн гүүнээс төрсөн бор үрээ нэгийг бэлэглэсэн аж. 1829 онд Хүйн долоон худагт даншиг наадам болоход Артсэдийн их насны саарал морь аман хүзүүдэж, бор морь айрагдан, соёолонгууд нь 1-8 байр эзэлжээ.
 
дэлгэрэнгүй »
Равжаа хутагтын хууч яриа
Бүсгүйг эдгээсэн нь
 
1908 оны могой жил. Равжаагийн ер бусын билиг авьяасыг мэдэрсэн эцэг Дулдуйт нь Онгийн голын хувилгаан лам Ишдоной- Лхүндэвт бараалхуулан санваар хүртээхээр дагуулан явах замд нь Түшээ гүний хошууны тойн Пунцаг тэднийг өргөөндөө залан аваачжээ. Тойны амин хайртай дүү охин нь ухаан самуурсаар удсан бөгөөд олон оточид үзүүлсэн ч засралыг үл олжээ.
 
Тойны гэрт ормогцоо Равжаа хөвгүүн өвчтэй эмэгтэйгээс огтхон ч цэрвэсэнгүй, гарыг атган, элбэрэлтэйгээр чихэнд нь нэгэн үгийг шивнэхэд бүсгүй дөлгөөхөн дүрийг олж бусдын гайхшралыг төрүүлэв. Равжаа хөвгүүн “Эгчээ та оньсого таах уу” гэснээ 
 
"Тал дээр дайван Ташуургүй гуйван 
Хөтөл дээр хөөхөн Хөл нүцгэн юухан” 
тэр юу вэ гэтэл Пунцаг тойны дүү хүүхэн: “Тэр үү? Тэр ч чоно л биз дээ" гээд “Зөв үү, Равжаа. Тийм ч хэцүү оньсого биш л байна шүү дээ” гээд эрүүл хүмүүний ааш аягаар хөвгүүнийг дүү шигээ өхөөрдөв
дэлгэрэнгүй »
Нохойны хоргодсон сүнс буюу нохой тогтдоггүй айл
Үнэн худлыг мэдэхгүй ч хүн үхэхээрээ эхлээд нохой болж төрдөг гэдэг. Дараа нь харин хүн төрлөө олдог гэж нас тогтсон буурлууд ярих нь элбэг байдаг юм билээ. Ортой ч байж болох л юм. Лувсандоржийнх хотод шилжиж ирээд удаагүй байтал төрсөн дүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр нэгэн өдөр талийгаач дүүгийнх нь дөчин ес хоног болж ойр хавийнхаа хүүхэд, нохдыг хооллож байтал зүрх цагаан тас хар гөлөг хаанаас ч юм бэ гараад ирж. Нялх амьтан юм болохоор цадтал нь хооллож суутал нэг л өвөрмөц нүдэнд нь тусаад байхаар Лувсандорж барьж үзвэл эр гөлөг байжээ.
дэлгэрэнгүй »
Алтан-овоонд ном тавьсан нь
Говийн догшин Ноён хутагт Данзанравжаа, Жүгдэрнамхай хоёулаа Алтан-Овоон дээр ном тавьсан юм гэнэ билээ. Ноён хутагт Эрдэнэцагааны Жүрдэрнамхайг дуудаад:

 -Хоёул Алтан-Овоон дээр ном тавья гэжээ. Жүгдэрнамхай ч зөвшөөрч, хоёул ном тавих өдрөө товложээ. Равжаа Алтан-Овооы энгэрт Жүгдэрнамхайг хүлээж жаахан оройтжээ. Равжаа хутагт харжээ суутал Жүгдэрнамхай  Ганга нуур, Дуут нуурын мандал дээгүүр морьтойгоо давхин ирж байгаа харагдсан гэнэ.

            

дэлгэрэнгүй »
«Өмнөх910111213
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS