Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Хууч яриа
ЗАЯЫН ГЭГЭЭНИЙ ТУХАЙ ДОМОГ


                Заяын гэгээнийг бие бялдар, царай зүс сайхантай залуу байхын дээр йогийн эрдэмд нэвтэрсэн ер бусын хувилгаан хүн байсан гэж хууччууд ярьцгаадаг аж.
      Түүнийг эсэргүүний жил баривчлан хорьж, байцаан хэргийг нь хүлээлгэх гэж байтал мөрдөн байцаагчийн урдаас гэнэт алга болчихсон гэнэ.
       Хэд хоногийн дараа сайхан буурал морь унаж ногоон даавуун дээлэн дээр шар дурдан бүсэлж шляпан малгай духдуулчихсан их л ганган нэгэн хүрч ирээд мөрдөн байцаагчаа дуудан гаргаж ирэн ярьж байснаа, юу юугүй гурав дахь удаагаа баривчлах сургаар нь гэнэт алга болчихжээ. Энэ байдлыг сонссон Ёнзон хамба түүнийг дуудан:
-Чи эрээ гэлгүй шашны агуу их хүчин чадлыг эдэнд ойлгуулах гэх хэрэгггүй. Зүгээр явдаг мөрөөрөө яв. Бидний хугацаа болсон. Юм бүхэн ээлж дараа, цаг хугацаатай, бидний доорд үзэгдэх цаг болсон, чи явдаг мөрөөрөө явж үз. Бид ч удахгүй хойноос чинь очно гэжээ.
дэлгэрэнгүй »
Дилав хутагт Жамсранжавын тухай
 Шоронд олон ч лам нар байж. Мэдээж хангамжинд байгаа биш болохоор зарим нь хороолгох хоногоо хүлээж байх хооронд их л өлсдөг байж дээ. Дилав хутагт:
-Та нар өлсөж байгаа биз дээ. Би нэг жаахан идэх юм олж ирье дээ гээд шоронгийн аль дуртай хана руугаа чиглэн алхаж яваад алга болчихно. Хэсэг хугацааны дараа шуудайны тэхий дундуур ул боов, чанасан мах, цагаан тос, домботой халуун цай барьж орж ирээд "за цохиод байгаарай" гэж хэлээд хэлмэгдэж байгаа лам нөхдөө дайлдаг байжээ. Йогийн эрдэмд нэвтэрсэн энэ их хүний шидийг зарим талаар анзаарсан хуягууд мөрдөн байцаагчдаа мэдэгдсэн байна.



дэлгэрэнгүй »
“Өвгөн Гэсэр лам” шидэт явдлууд
 Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойт Тэрхийн эх Халзанбүргэдэй /Очирхайрхан / уулын өвөр хормойд эрдэнийн бумба мэт товойх “Алтат толгой”-д XIV жарны Баригч хэмээх улаан хулгана жил 1816 онд мэндэлж, ная гаруй насны сүүдэр зэрэгцэн XV жарны Ялгуусан хэмээх хөх морин жил 1894 онд жанч халжээ. Чүлтэмжамц лам өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, гонзгойдуу бор царайтай сайхан залуу байсан гэдэг.
 
дэлгэрэнгүй »
Тэнгэр төрөлтөн Буддагаас ийн асуув
                                                             
Хамгийн хурц илд юу вэ?
Хамгийн хөнөөлт хор юу вэ?....
 
дэлгэрэнгүй »
Нас нөгчсөн хүнийг амилуулсан нь
  Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гомбо хэмээх нэгэн хүн амьдардаг байжээ.
дэлгэрэнгүй »
Очироор огтлогчийн ач тусын арван гуравдугаар зүйл болой
  Бас нэгэн айлд охин байжээ. Тэр охиноо хадмын газар буулгаж өгөв. Дараа нэг сар болоод охин хүнд өвчин хүртэж ийн сэтгэрүүн: “Очироор огтлогч судрыг бүтээгээд уншсугай хэмээн сэтгэсэнд эс хүрэв. “Ай энэ ертөнц алив юм мөнх бусыг надаар үзсэн атал би түүний адил хэмээн санахгүй эвий яалаа
дэлгэрэнгүй »
Эрдэмт лам Авжий /Хууч яриа/
 
Авжий Лхаажав гэж нэг мундаг эрдэмтэй өвгөн байж дээ. Хийд тарахаас бүүр өмнө хар болж, эхнэр аван лам болжээ. Түүний хар болсон түүхийг хойш нь түр тавия. Тэр цагт өрх айл болгон жил бүр жасаагаа уншуулдаг байсан байна. Жасаа уншихад айлын бэл чадлаас шалтгаалж хоол хүнс, өргөл барьц багагүй гардаг байжээ.
дэлгэрэнгүй »
Дуу хөгжмийн хийморь дэлгэрвэл ном хэлцээний хийморь доройтдог /хууч яриа/
Монголын алдартай гавж Зава Дамдин бол Гунгаачойлин дацанд шавилан суралцсан билээ.
Тэрээр бага залуудаа Гунгаачойлин дацанд шавилан сууж байх нэгэн үед цагаан сарын шинийн 2-ны сахиус хурдаг өдөр үеийн нөхдийн хамт дарвиж, хэнгэрэг тулдаг модыг багананд дээсээр чанга хүлж, үзүүрийг нь унжуулаад бусад хөгжмөөс хэнгэрэгийн дууг өндөр гаргахгүйг хичээж, түүндээ үеийн тэд хүүхдүүд баясан сууж байтал, тэдний өмнө талд сууж байсан өвгөн настай нэгэн гирган /насаар ах эрдэмтэй хуврагийг гирган гэж хүндлэн нэрлэдэг/ лам “Хүүхдүүд ээ, цанидын дацанд хэнгэрэгийг багананд чанга хүлдэг нь муу ёр.
дэлгэрэнгүй »
Улаан ламын ид шид
Гайхамшигтай эрдэм номтой,онцгой увидастай, домог болж мөнхөрсөн лам нар монголд олон байжээ. Тэдний ихэнхийг 1937 онд ногоон малгайтнууд
дэлгэрэнгүй »
Очироор огтлогчийн тус эрдэмийн 7-р зүйл
 Бас бус нэгэн цагт нэгэн түшмэл хүн их хааны засагт эрсдэж баригдан дөнгөлүүлээд ийн хэмээн сэтгэрүүн: Энэ аюулаас амьд гарах арга үгүй буйза. Гагцхүү Билгүүний чинад хязгаараа хүрсэн очироор огтлогч билиг барамид аюул бүхнээс түргэн аврахын дээд хэмээн лам мэргэдийн номлохыг сонссон бөлгөө. Би ус ирэхийн урьд суваг татах, биенд урьд шүүмжлэн бодох, үхлийн эзэн ирэхийн урьд буяныг үйлд хэмээсэн бөгөөтөл алийг ч хэрэгсэхгүй дэмий балай явж нэгэнт аюул тохиолдсон хойно арга эрэн сэтгэгч, ичгүүргүй нэгэн мунхаг хэмээн доромжилж үл элэглэхийн тулд Очироор огтлогч судрыг айлдав уу?
дэлгэрэнгүй »
12345Дараах»
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS