Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Ярилцлага
Дэлхийн буддизмд монголчууд өндөр хувь нэмэр оруулсан
Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцлаа. Бидний яриа Бурхны шашны өнөө, цаашдын чиг хандлага, VIII, IX Богдын үйл амьдралын талаар өрнөсөн юм.

-Танай хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн нь 1950-иад оны үед ном орчуулах комисс болон анхлан байгуулагдсан. 1937 онд сүм хийдүүдийг устгаж, лам нарыг шоронд хийж, заримыг нь хороож  маш их хэлмэгдүүлсэн үе байсан. Үүний дараахан үед ард түмэн тэр цагийн засаг төрдөө итгэх итгэл нь алдарч эхэлсэн.
Одоогийн үнэлгээ:
 
Үнэлэх:
 
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 10
Н.Амгалан: Дэлхийн буддизмд монголчууд өндөр хувь нэмэр оруулсан
Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Н.Амгалантай ярилцлаа. Бидний яриа Бурхны шашны өнөө, цаашдын чиг хандлага, VIII, IX Богдын үйл амьдралын талаар өрнөсөн юм.
 
-Танай хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн нь 1950-иад оны үед ном орчуулах комисс болон анхлан байгуулагдсан. 1937 онд сүм хийдүүдийг устгаж, лам нарыг шоронд хийж, заримыг нь хороож  маш их хэлмэгдүүлсэн үе байсан. Үүний дараахан үед ард түмэн тэр цагийн засаг төрдөө итгэх итгэл нь алдарч эхэлсэн. Улмаар нийгмийн уур амьсгал, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд асар унасан хэцүү цаг байсан. Дээр нь Үндсэн хуулиар олгогдсон хүн шашин шүтэх, эс шүтэх эрх нь боогдмол болоод байлаа. Үүний дараа 1944 онд Гандантэгчэнлин хийд дахин сэргэж, дэргэдээ ном орчуулах комисс байгуулагдан улам өргөжсөөр “Номын гэр” нэртэй эрдэм шинжилгээний байгууллага болсон юм. 2007 онд “Номын гэр”-ийн үйл ажиллагааг дахин сэргээж эрдэм соёлын хүрээлэн болгон байгуулсан. Тэгэхээр манай хүрээлэнгийн хувьд ерөнхийдөө бурхны шашны түүх, хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил, тэдний гавъяа хувь нэмэр тэргүүтэй олон зүйлийг судлах болсон. Үүнээс хамгийн чухал нь монголчууд өөрсдөө дэлхийн буддизм гэдэг энэ том салбарт ямар их жин дарахуйц хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тодорхойлох зорилготой ажилладаг.  Үнэхээр дэлхийн буддизмд монголчуудын оруулсан хувь нэмэр өндөр л дөө.

-Дэлхийн буддизмын хөгжилд жин дарахуйц гэж та хэллээ. Үүнийг тодруулмаар байна?

-Монголчууд бид бурхны шашны тэргүүлэх чиглэл Богд Зонхавын ёсны шарын шашны уламжлалыг дэлгэрүүлэн хөгжүүлж, энэ талын номын мэргэд олон гарсан л даа. Өнгөрсөн XVII, XVIII зууны үеийн түүх бол бүх л дэлхийн хувьд асар сонирхол татахуйц байдаг. Монголчуудын хувьд ч мөн ялгаагүй. Өнөөдөр гэхэд бид тэр үеийн түүхээ асар их судалж байна. Гол нь шинэ зууны хүмүүний ёсзүйн боловсролд бурхны шашин олон талаараа хэрэгтэй гэдгийг өндөр хөгжилтэй орнууд ч чухалчлан үзэх болсон байна. Тэгэхээр ийм үед монголчууд бид шашинтайгаа хамт маш том судлагдахуун болж байгаа юм. Яагаад гэхээр бурхны шашин гэдэг энэ том салбарт XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед Монгол орноос асар их олон ном бүтээл туурвисан эрдэмтэн лам нар төрөн гарсан. Багадаа л гэхэд 500 гаруй монгол эрдэмтэн лам нарын бичсэн зохиолууд бий. Тэр дунд гүн ухаан, одон орон, анагаах, шүлэг яруу найраг гээд бурхны шашны таван их, таван бага ухааныг хамарсан ном зохиолууд бичсэн. Энгийн амьдралд хамаарах олон ном зохиол ч энэ үед гарсан. Малаа яаж маллахаас эхлээд хэрхэн амьдрахыг ном болгон туурвисан. Тиймээс дэлхийн буддист судалдаг эрдэмтэн мэргэд жил ирэх тусам нэмэгдэж Монголын буддизм судлал гэдэг нэгэн бүхэл сэдэв гарч ирж байгаа нь монголчуудын дэлхийн буддизмд оруулсан ач холбогдол өндөр гэдгийг нотолж байна.

-Яг тэр өв соёлын хадгалалт, түгээн дэлгэрүүлэлтийн хувьд орчин үед шарын шашин ямар чиг хандлагатай байгаа вэ?

-1990 он гарснаас хойш бурхны шашин нээлттэй болж, хүний шүтэх эс шүтэх эрхийг чөлөөтэй болгож өгснөөр олон зүйл өөрчлөгдсөн л дөө. Энэ дунд магадгүй алдаа оноотой зүйл ч бий байх. Хуульд тодорхой зүйл байдаггүй гэдэг ч юм уу. Нөгөө талаар энэ 20 гаруй жилд бид дорвитой өөрчлөгдөж  чадахгүй байна гэж боддог. Хэдийгээр ардчилал гарч бүх зүйл өөрчлөгдсөн ч хуучин нийгмийн хандлага, байдлыг бид тавихгүй байгаа юм шиг санагддаг. Оюун санааны болоод үзэл суртал их удаан өөрчлөгддөг бололтой. Тэр  70 жилийн хугацаанд бидний ахмад үе, түүний дээд үеийг өөрчилсөн шүү дээ. Гэсэн хэдий ч бурхны шашинтнуудын хувьд уламжлалт зан заншлынхаа дагуу хөгжих гэж хичээж байгаа.

-Ямар хүндрэл ажиглагдаж байна вэ?

-Жишээ нь, IX Богдын асуудал байна. 1990 онд бүх зүйл нээлттэй болчихоод байхад бидэнд Богдыгоо залах, ойр байх эрх чөлөө алга байсан. Гэтэл тэр цагаас хойш 20 жил өнгөрч байж  2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Богд ламыг Монгол оронд ирүүллээ шүү дээ. Дээр нь түүний иргэншил, шашны тэргүүний эрхийг нь хүлээн зөвшөөрлөө. Тэгэхээр ардчиллаас хойш хэдэн жил өнгөрч вэ гээд бодохоор эмзэглэмээр л болдог. 1990 оноос хойших бүхий л үеийн засаг төрийнхөнд бичсэн Богдыгоо залах айлтгалын бичиг одоо бараг хожмын үеийн түүх болон үлдсэн байх. Хэрэвзээ Монголын Богд Жэвзүндамба хутагтыг эртхэн залж чадсан бол бурхны шашинд асар их дэвшилт өөрчлөлт гарах байсан гэдэгт би итгэдэг. Энэ бол зөвхөн тусгаар тогтносон Монгол Улсын хувьд биш Монгол үндэстнүүдийн чин  хүсэл байсан юм. IX Богдын морилсон сүүлийн гурван жилд гэхэд л бурхны шашинтнуудын эвлэрэл нэгдэл улам бэхжин бие биесээ хүндэтгэх байдал машид сайжирсан.

-Нэгэнт Богд ламын тухай ярьж эхэлсэн юм чинь VIII Богдын үйл амьдралын тухай яривал сонирхолтой болов уу?

-Ер нь бол бурхны шашинтан хүний хувьд Монголын буддизмыг Монголын Богдгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Монгол үндэстнүүдийг оюун санааны хувьд нэгтгэн удирдаж, тэдний оройн дээд шүтээн нь болж ирсэн хүн бол үе үеийн Богд Жэвзүндамба хутагтууд. Тэгэхээр монголчууд Богдгүй байна гэдэг өөрсдийн оройлон манлайлагч, тэргүүлэгчгүй л болж байгаа юм л даа. Биднийг  гэгээрэлд хүргэх, зөв зам руу нь оруулах удирдагчгүй л гэсэн үг. Анхдугаар Богдоос эхлээд сая таалал болсон IX Богд бүгд Монгол орондоо заларлаа. Эдгээр богд бүгд үе үеийн маш их ачтай. Өнөөдрийн Улаанбаатар хотын үүсэл ч гэсэн 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анх ширээнд залж,  Монголын бурхны шашны тэргүүнээр өргөмжилж, бүх ноёд чуулсан Ширээт цагаан нуураас үндэстэй. Улмаар үе үеийн богдуудын үед Их хүрээ улам өргөжиж буддизм судлалын том сургалтын газар болсон байлаа. Яг энэ үед VIII Богд Жэвзүндамба хутагт байсан нь тун эгзэгтэй цаг үе юм л даа. Богд гэгээний айлдсан асар чухал нэгэн айлдвар зарлиг байдаг. Ерөөсөө 1896 оны үеэс эхлээд VIII Богд маань “Одоо улс төрийн байдал эвгүйтлээ. Урд Манжуудын Монголтой харьцаж байгаа бодлого өөр болж байна. Дээр нь Манж өөрөө ч бас тогтвортой бус байна. Шинэ засгийн бодлого гээч нь бидэнд маш олон зүйлээр тулган шалгалт болж ирэх нь. Тийм болохоор үүнтэй эвлэрэх аргагүй. Нэгэнт та нар намайг шүтэн дээдэлдэг бол, миний үе улиран сууж байгаагийн гол хэрэг бол, та бүхнийг өөрийн эрхтэй, газар шороогоо эзэмших эрхтэй, шашин шүтлэг, мөргөлөө хийхэд аюул занал үгүй, тусгаар тогтносон байдалтай байх л юм бол миний ингэж залрахын хэрэг гарна” хэмээсэн байдаг. Энэ бол Түшээтхан, Засагтхан, Цэцэнхан, Сайнноёнхан  хан руу илгээсэн зарлиг юм. Энэ нь VIII Богд Жэвзүндамба хутагт бүх монголчуудыг уриалан дуудаж тусгаар  тогтнолынхоо төлөө тэмцэх цаг болсныг сануулан айлтгасан гэлтэй байдаг. Үүний үр дүнд ч 1911 онд бид тусгаар тогнож Богд хаант Монгол улсыг байгуулсан.

-VIII Богд тун залуудаа Монгол Улсын төрийн хэргийг зориглон шийдэж байж. Одоо түүний үйл хэргийг үнэн зөвөөр нь харуулахыг хичээх судлаач, уран бүтээлчид олширч байгаа.

-Тэгэлгүй яахав, маш залуухан 20 гаруй насны хүн монголын ноёдыг удирдан уриалж тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн байгаа юм. 1911-1912 оны хооронд Богдын тэр зүтгэлд нэгдэж Өвөрмонгол, Тува, Халимагаас ч ноёд ирсэн байдаг. Мэдээж VIII Богдын удирдлагад өнөөдөр нэр нь үл мэдэгдэх маш олон гавъяатай лам, ноёд их байсан. Өнөөдөр хувь хувьдаа судлагдахуйн болохуйц, хөшөө нь ч босч болох олон хүн бий. Миний бодлоор VIII Богдын маань хөшөө, түүний нэрээр нэрлэгдсэн талбай ч байхгүйд маш олон хүн харамсдаг байх.  Монгол туургатныг нэгтгэж чадсан хүн бол VIII Богд Жэвзүндамба хутагт яах аргагүй мөн. 1911-1912 онд Богд хаант Монгол улсын үед Их эзэн богд Чингис хааны байгуулсан лугаа адил нэгдсэн Монгол улс байгуулагдах гэж байсан юм. Гэвч харамсалтайгаар гадныхны оролцоотойгоор 1913-1924 оны хооронд эрэлхэг эх оронч ноёд түшмэд, лам хуварга нар таалал болцгоосон. VIII Богд маань ч хорлогдсон шүү дээ. Түүх гэдэг үнэнээрээ байх ёстой. Ямарваа нэгэн дүгнэлтийг хийхээсөө өмнө судлаачид маань үнэнээр нь харах нь хамгийн чухал гэж би үздэг. Тийм ч учраас гадаадын болон дотоодын судлаач нар манай шашин, түүхийг судлаад “VIII Богд байгаагүй бол Монгол Улс тусгаар тогтнох ямар ч боломж байгаагүй юм байна” гэж нэгэн дуугаар хэлэх болсон. Гэтэл бид саяхан болтол Богдыгоо хамгийн муу муухайгаар дуудаж ирсэн шүү дээ. Мөн ч их нүгэл хураасан байх аа гэж би боддог. 1924 онд Богд таалал болж, Монголын байдал шал өөр болсон. Монголыг гаднаас удирдах болсон. Хамгийн харамсалтай нь ард түмний шүтэн бишрэх эрх, нэгдмэл оюун санаа алдагдаж эхэлсэн. Үүний дараа IX Богдыг тодруулах болоход тухайн үеийн Засгийн газар тун хойрго хандаж Богдын хойд дүр бүү хэл хутагт хувилгаадыг тодруулахыг ч хориглосон хууль гаргасан.

-VIII Богдыг таалал болсны дараа монголчууд түүний хойд дүрийг тодруулах өндөр эрмэлзэлтэй байсан гэдгийг олон зүйл харуулдаг. Бослого хөдөлгөөн ч олон болдог байсан юм билээ.

-IX Богд маань 1932 онд Түвдэд мэндэлсэн. Гэтэл Монгол улс Богдоо залах ямар ч боломжгүй байсан. Тухайн үед ард түмэн төр засгийн бодлогод асар шүүмжлэлтэй ханддаг байсан. Мөн тухайн үеийн засаг захиргаа нь сүм хийдийг өндөр татвараар дарлаж, сүм хийдүүдийг нь хааж байсан. Эсэргүүцлийн хувьд 1932 оны Тариатын хүрээний бослого бол хэдхэн лам нарын оролцоотой байсан юм шиг мөртлөө цаана нь бүх л бүтэн ард түмний эрх ашиг яригдаж байсан. Гэвч танк, хүнд зэвсэг оруулж бослогыг хүчээр дарсан байдаг. Энэ үеэс л лам нарт хандах төр засгийн бодлого улам хатуурч эхэлсэн түүхтэй. 1937 онд сүм хийдүүдийг устгаж, хэлмэгдүүлж эхэлсэн ч 1934 оноос эхлээд л төр засаг лам нар, сүм хийдүүдийг судалж эхэлсэн байдаг. Засгийн газрын төлөөлөгч нар сүм хийдүүдэд ямар хутагт хувилгаад байна, ямар их тус хүртээдэг эмч хүн байна, одон орон судлаач, зурхайч хүн байна бүгдийг нь жагсаасан. Улмаар лам нарын дунд гурван том ангилал хийж, дээд анги давхаргын хутагт хувилгаадыг буудан алсан. Бүгдийг нь алсан. Түүний дараагийн эрэмбийн лам нарыг бүгдийг нь 10, 20 жилээр шоронд хийсэн. Насанд хүрээгүй багачуудыг нь цэрэг, сургуульд явуулсан. Ийм нөхцөл байдалд хүрсний улмаас IX Богдыг залах ямар ч боломж байгаагүй. Тиймээс Богд багаасаа одоогийн XIV Далай ламын дэргэд Бодолагийн ордонд өссөн. Гомон дацанд сууж гүн ухааны ном үзсэн байгаа юм. IX Богдын дэргэд түүнийг багаас нь Монгол лам нар шадарлаж байсан гэдэг. Сүсэгтэн олны эмзэглэж явдаг хамгийн том зүйл бол IX Богд маань зүгээр нэг жуулчин шиг ч Монголдоо ирж чаддаггүй байсан явдал. Тэр бүү хэл 1999 онд Монголд анх удаа ирээд маш гутамшигтайгаар хөөгдөх шахуу гарсан. Гэтэл тэр үед Монголд ардчилсан хувьсгал гараад есөн жил өнгөрсөн байлаа шүү дээ. Коммунизмын муу үзэл суртал мөн ч их балагтай юм аа.

-Төр засгийн зүгээс шашны тэргүүний талаар бодлого өөрчлөгдсөн нь Монгол Улсын бурхны шашинд том өөрчлөлт болсон. Тиймээс Богдын хойт дүрийг Монголоос тодруулах нь тодорхой болоод байгаа. Энэ тал дээр Бурхан шашинтны төвөөс хэрхэн ажиллах вэ?

-IX Богд маань гурван жил Монголдоо мориллоо. Энэ хугацаандаа маш сайхан ажлууд хийсэн. Очирваань, Манзушир бурхныг бүтээлээ. Дээр нь Богд маань Монголын бүх сүм хийдийн төлөөллийг цуглуулж “Дараа төрөлдөө Монгол газар орондоо төрнө” гэж олон дахин айлдсан. Харин яг одоо бол Богдын хойт дүрийг тодруулах ажил хараахан эхлээгүй байна. Богд маань таалал болоод 8 орчим сар болж байна. Бид одоо IX Богдын лагшинг занданшуулах ажлыг хийж байна. Энэ ажил дууссаны дараа Богдын хойт дүрийг тодруулах ажил шашны зан үйлийн дагуу эхэлнэ.

-Нийгэм, хүмүүс маш их асуудал, стрресстэй байна гэж байгаа. Хүмүүсийн зан, харилцаанд сөрөг зүйл их ажиглагдах боллоо гэдэг. Ийм үед орчин цагийн бурхны шашны үзүүлэх нөлөөлөл ёс зүйн хувьд ямар байх бол оо?

-Нийгэм ийм байгаа нь харамсалтай санагддаг. Яагаад гэхээр бид хэдхэн зууны өмнөх шашин ид дэлгэрч байсан үеийг бодоход ямар тайван байдаг байв аа. Эв нэгдэлтэй байлаа. Адаглаад гэрээ цоожгүй орхиод явчихдаг, тийм тогтуун байжээ. Хаалгаа цоожгүй орхиод, хүн ирвэл идээ будаанаас нь идээд, цай уугаад гараг гэдэг ийм сэтгэлгээ өөрөө монголчууд ямар энх тайванч, өндөр сэтгэхүйтэй байсныг харуулдаг юм. Харин одоо эсрэгээрээ, олон цоож олон камертай болоод байна. Муу сэтгэл нь л улам хөгжөөд байгаа юм шиг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр хүн материаллаг талын зүйлд хэтэрхий шүтээд ирэхээр ийм их бухимдал, стресс бий болдог. Гэтэл бурхны шашны онолоор “Энэ бүхэн шимгүй шүү дээ” гэсэн үзэл баримтлалтай байвал стресс багатай байж болно.  Шашин ном сайхан дэлгэрч байж л өөрчлөгдөнө. Шашны ном ярих, номоо таниулах эрдэмтэй лам хуварга олширч, нийгэмд чиг үүргийнхээ дагуу ажиллавал байдал өөр болно. Үүнийг л би шашны байгууллагын үүрэг гэж боддог. Ер нь шашин соёл дэлгэрвэл гэмт хэрэг багасдаг, хүмүүс муу хилэнцэт үйлээс татгалзана. Энэ нь нийгэмд үзүүлж байгаа шашны үр нөлөө юм.
- See more at: http://yesunerdene.essay.time.mn/content/4062.shtml#sthash.Cwf3ThUs.dpuf

дэлгэрэнгүй »
Хамба лам Ч.Дамбажав: Сүсэгтэн олонд тариф тогтоох ёсгүй
Усан могой жил зургаан естэй айлсан Монгол оронд ирж байна. Дэлхий дэлгэрэх сар буюу хаврын тэргүүн сарыг монгол түмэн сар шинийн баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тиймээс энэ баярын босгон дээр бурхны шашны томоохон төлөөлөгчдийн нэг “Дашчойлин” хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав гуайтай уулзсанаа уншигч танд хүргэе. 

-Сар шинийн баяр дөхөхөөр зурхайчдын дунд хаврын тэргүүн сарын шинийн 1-нийг тогтоох гэж нэлээн маргаан болдог. Энэ жил хэдэнд золгохоор байна? 
 
-Зурхайчид өөр өөр зурхай судалж, өөрсдийн аргаар зурдаг болохоор маргаан дэгдэх нь бий. Гэхдээ энэ жил их зөрчилдөөн гарахгүй байх. Монгол түмэн “Төгс буянт”-ын зурхайг барьж шинэлээд сурчихсан шүү дээ. Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1 ирэх сарын 11-нд тохиож байгаа. Зон олноороо энэ өдөр л шинэлнэ. Цагалбарууд сүсэгтэн олны гар дээр аль хэдийн хүрчихсэн. Тиймээс зүг мөрөө гаргах, засал номоо хийлгэх гээд бүх зүйл тодорхой болсон гэсэн үг. 
 
-Танай хийд сар шинийн үеэр ямар хурал голлон хурдаг вэ? 
 
-Өвлийн адаг сарын 25 буюу хоёрдугаар сарын 5-наас эхлээд шинэ сард зориулсан ном айлдваруудаа уншиж эхэлнэ. Тухайлбал 25-26-нд сахиус хурж, битүүнд Лхам бурхнаа тахиад шинийн нэгэнтэй золгоно. Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс хойш 15 хоног “Цагаан сарын их ерөөл” гэдэг ном хурна. 
 
-Шинийн 15-ны ерөөл дотор багтаж засал ном хийлгэх сайн гэх юм. Үүнийг учгийг тайлж өгөөч? 
 
-Их ерөөл буюу шинийн 15-ны дотор хурал хурж, заслаа хийлгэвэл буян их арвиждаг. Шинийн 15 гэдэг чинь Бурхан багш шидийн хувилгааныг үзүүлж 15 янзын гайхамшгийг үзүүлсэн өдөр юм шүү дээ. Энэ өдрүүдэд сүсэгтэн олон суудал өнцөгдөх, хэл ам дарах гэх мэт засал хийлгэж, жилийнхээ өнгийг даатгасан ном уншуулбал буян арвиждаг. Хүн бүр л сайн сайхан явахыг хүсдэг шүү дээ. 

дэлгэрэнгүй »
Ж.Шинэндэнцэл: Улаанбаатарт муу энергитэй 20 цэг бий

 “TV-9 телевиз”, Замын цагдаагийн газар, “Жанчивдэчинлин” хийд хамтран  “Ариун буяны мөрөөр” нэртэй нэвтрүүлэг хийж байна.

Тэд Улаанбаатарт хар цэгээр тэмдэглэгдсэн 20 газарт очиж ном уншиж, газар лусыг нь тахиж байгаа юм. Хар цэгээр тэмдэглэгдсэн газарт зам тээврийн осол гарах эрсдэл өндөр байдаг төдийгүй, эрдэнэт хүний амь эрсдэх гээд байдаг талтай аж.

Энэ талаар “Жанчивдэчинлин” хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэлтэй ярилцлаа.

-Танай хийд хар цэгээр тэмдэглэгдсэн газруудад ном уншиж, лус савдагийг нь тахиж байна. Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө хийж байгаа томоохон буян байх?

-2008 онд манай хийдийн гурван лам 108 хоног хээрийн даян бясалгал хийгээд ирсэн. Хүн амьтанд хорлол үзүүлээд байгаа хээрийн хий биетүүдийг номхруулсан. 2013 онд зургаан шавь маань яваад ирлээ.
дэлгэрэнгүй »
Бурханч лам Г.Пүрэвбат: Хvний жаргах гэж хийсэн үйл нь зовлонгийн vрийг тарих тохиолдол зөндөө байна
        Хүний төрлийг авна гэдэг зүүний сүвэгч дээр шар будааны ганц ширхэг тогтохтой адил гэдэг юм билээ. Ийм эмзэг нандин хувь заяагаа хүн бүр хамгаалж хайрлаж явах нь чухал. Урьдын хийсэн үйлийн үрээр хүссэн газраа очиж чадалгүй хүний төрөл авч зовлонт газар байгаа гэдэг. Энэ зовлонт хувь заяагаа эргүүлэх боломж хүн бүрийн гарт нь байдгийг бурханч лам Г.Пүрэвбат зөвлөж байна.

      Хvний хувь заяа, тавилан төөрөг гэж юу юм бэ. Бид юу хvсэж мөрөөдөх нь хамаагvй. Бvх юм цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гэх хvмvvс байх юм. Энэ vнэн vv.
 
      -Санаа сайн бол заяа сайн. Сайхан төрөх заяаных, сайн явах нь санааных хэмээх ардын vг байдаг. Энэ vгэнд утга санаа бий. Хvн Тэргvvлшгvйгээс орчлонд хязгааргvй олон удаа төрөл авсан байдаг. Хvний бие цогцсыг авсан хэдий ч бид зовлонгоос салж чадаагvй

дэлгэрэнгүй »
Бурхан багшийн сургаал, 5-н хорын талаар соссоноо та бүхэндээ хүргэе.

       Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Та бүхэндээ энэхүү сайтаараа уулзаж байгаадаа баяртай байна. Бурхан багшийн сургаал, 5-н хорын талаар соссоноо та бүхэндээ хүргэе.

Юуны өмнө эхлээд та нараасаа өнөөдрийн энэ цаг мөчөөс маргаашийн энэ цаг хүртэл 24 цагийн дотор битгий уурлаарай гэж хүсье.
    
     Би 1990 онд буюу цагаан морин жил лам болж, түүнэс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд багш нарынхаа сургааль, ном судраас олж, мэдсэн зүйлээс нь ойлгомжтойг нь бодож орчин цагийн хэлээр та бүхэнд хүргье. Бидний оршин буй ертөнцийн тогтоц бол 80 баргал (хугацааны нэгж, маш том тоо) байдаг. Хорин баргалд нь хоосон, 20-д нь оршин тогтнох нөхцөл бүрдэж, 20 баргалд нь оршин тогтнож, 20-д нь устаж арилдаг гэж үздэг 
.Энэ 80 баргалыг нэг галав гэнэ. Энэ 80 баргалд сайн цагийн 1000 бурхан заларна. Үүний дараа ертөнц өөр байдалд шилжих юм байна. Одоо бид 4 бурхантай учраад байгаагийн 4 дэх нь Шагжтүв буюу бурхан багш.
Дараа нь Майдар бурхан заларна. Бид одоо Шагжтүв бурхантай уулзаад байгаа үе. Түүний шашинтай учирсан үе. Шашин гэдэг бол онол гэсэн үг. Энэ онол нь
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS