Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Ярилцлага
Т.Буян-Очир: Лүйжин тавихад муу муухай арилдаг

“Баасан гаригийн зочин”-оор ард олонд  Лүйжингийн ламтан буюу Уяат гэх нэрээр алдаршсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Төмөрпүрэв агсны хүү, зоч лам Буян-Очирыг урилаа.
дэлгэрэнгүй »
Халхын Эрдэнэ Зая бандида Лувсанданзанпүлжинжигмэд
  
Зая гэ­гээ­ний арван­тав­ду­гаар ху­вилгаан Лувсан­дан­зан­пүл­жин­жигмэдтэй ярилц­лаа.
  
-Далай лам таныг Зая гэгээнээр тодруул­сан. Таныг хувил­гаанд тодруулах айлт­галыг 1999 оноос өмнө өгч байсан гэл үү?
 
-Хутагт хувилгаадыг тодруулах арга олон янз  л даа. Хувилгааныг тод­руу­лахаар 1989 онд Да­лай багшид айлтгал өргөж байсан юм билээ. 
дэлгэрэнгүй »
Жадо Ринбүчи: Монголчууд барууныг шууд дагаж дууриагаад хөгжиж чадахгүй
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын Намжил дацангийн Ханаль, Лхаарамба Жадо Ринбүчи манай улсын иргэн болсон билээ. Тэрээр Монголд 1991 оноос хойш 23 удаа залагдан ирж сүсэгтэн олонд ном айлдаж байсан юм байна.
Энэ талаар Гандантэгчилэн хийдийн ОНХА-ны дарга С.Даваапүрэв "Буддын шашин Монголд гурван удаа дэлгэрч байсан 2000 жилийн түүхэн уламжлалтай ууган хүндэтгэл соёлын нэг. Энэ соёл цагийн эрхээр доройтож буурсан ч Монголд огт устаагүй. Гагцхүү бурханы шашинд байвал зохих дамжлага, 
дэлгэрэнгүй »
Далай лам нэг удаа би хойд төрөлдөө эмэгтэй хүн болж төрнө гэж байсан
 -Далай ламтай ойр дотно байх үедээ танд ямар  мэдрэмж төрж байв?
-Хамт байх үедээ би Далай ламаас маш их энергийг мэдэрдэг байсан. Швейцарьт ном айлдаж байх үед би нэг орой хамгаалалтад зогсч байлаа. Гэтэл Далай лам гарч ирж надтай хамт хамгаалалтад зогсдог юм байна.Уг нь би түүнийг хамгаалах ёстой шүү дээ.Одоо ч бидний дотно харилцаа хэвээрээ. Ямар ч цаг үед Далай лам намайг өөртэй нь уулзахыг зөвшөөрдөг. 2000 оноос би Монголд ажиллаж байна. Наашаа ирэхийнхээ өмнө түүнтэй уулзаж, хийх ажлынхаа талаар зөвлөгөө авсан.
дэлгэрэнгүй »
Намайг сахил хүртэж хувраг болно гэж хэлбэл үнэмшихээргүй л байлаа
-Таныг буддын шашны зам мөрд анх юу хөтөлсөн бэ?
-Залуу насандаа би тийм ч жаргалтай амьдарч байсангүй. Өдөр тутмын минь хийж байсан үйл минь утга төгөлдөр санагддаггүй байлаа. Залуудаа нэлээд сахилгагүй, зүггүй залуу байсан. Тэр үед хэн нэгэн хүн хожим хойно намайг сахил хүртэж хувраг болно гэж хэлбэл үнэмшихээргүй л байлаа. Тэгээд нэгэн өдөр буддын шашны хийд дээр очоод ном сонсохын төдийд сэтгэл дотор гэрэл асах шиг санагдсан. Ингэж би өөрийгөө бурхны шашинтай хүн гэдгээ анх мэдсэн. Тэр өдрөөс хойш амьдрал минь хэрхэн өөрчлөгдсөнийг би тайлбарлаж чадашгүй. Тэр цагаас хойш 17 жил сахил санваараа сахиж байна. Энэ бүхэн бол миний багшийн минь адистэд юм.
дэлгэрэнгүй »
Бурханы шашныг дэлгэрүүлэхэд зөвхөн ном айлдах бус, орчин үеийн мэдээлэл интернетийн дэвшилтэт технологийг ашиглахад анхаарах ёстой гэж боддог
 Дилав хутагт 1972 онд АНУ-ын Филадэльфи хотод төржээ. Тэрбээр 1979 оноос Энэтхэг дэх Балдан Барайвун Гоман дацанд 13 жил суралцсан ба 1980 онд Далай лам түүнийг Дилав хутагтын хойт дүрээр өргөмжилжээ. Улмаар 1992 оноос ОХУ-ын Халимагийн Бурханы шашны тэргүүнээр өргөмжлөгдөж одоог хүртэл ажиллаж байна. 

-Дилав хутагт таныг Монгол оронд айлчилж байгаад баяртай байна. Таны энэ удаагийн айлчлалын зорилго юу вэ?
-Энэ удаагийн айлчлалын гол зорилго бол Бурхан багшийн дүйчэн өдөр тохиож байгаатай холбогдуулж Бурхан багшийн чандар буюу дээдсийн зүрхэн шүтээнийг Монголд залах явдал юм. Бурхан багшийн чандар урьд нь нэг удаа Монголд залагдаж байсан. Хоёр удаагаа бурхан багшийн чандар Монголд залагдах гэж байна.Үүний зэрэгцээ  фото зургийн үзэсгэлэн,баримтат кино, лекц зэрэг соёл урлагийн арга хэмжээнүүд бас зохиогдоно. 
дэлгэрэнгүй »
Д.Чойжамц: Лам нар мод, хад, сандал биш...
Энэ удаагийн редакцийн зочноор Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр,  гүйцэтгэх захирал Б.Дарамбазар  нарыг урьсан юм. Бид тэргүүн хамбатай монголын шашин төрийн өнгөрсөн, эдүгээ үе болон “Ганжуур”, “Данжуур” судрыг крилл үсэгт буулган ном болгож буй талаар ярилцлаа.
дэлгэрэнгүй »
Д.Ухаанзаяа: Зарим догшин бурхныг урлавал хилэгнэдэг юм
-Танд бурхны урлалд шамдах сэтгэл хэзээнээс төрөв?
-Би урлагийн гэр бүлээс гаралтай. Манай аав сайхан зурдаг, ном цуглуулдаг хүн байсан. Түүнээс улбаалаад Жалайр Батбаяр багштайгаа их билэг дэмбэрлээр учирсан юм. Уран бичлэгийг Монголд анх сэргээн дэлгэрүүлсэн их гавьяатай хүн. Багшийнхаа шавь болж Хүүхдийн пионерын ордны уран зургийн дугуйланд суралцсаныгаа аз завшаан гэж боддог. Багш минь л намайг бурхны урлалд шамдах зам мөрийг тавьж Г.Пүрэвбат багштай уулзуулсан. Тэгээд л Г.Пүрэвбат багшийнхаа үүсгэн байгуулсан Урлахуйн ухааны сургуульд элсч анхных нь шавь болж байлаа. Суралцах хугацаандаа багштайгаа олон бүтээл хийсэн. П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсигийг бүтээлгэсэн. Түүний мэлмийг нээх ажилд оролцож байлаа. Мөн сургуулийнхаа анхны төгсөгч болж эргээд сургуульдаа дөрвөн жил багшилсан. Одоо “Цаглашгүй гэрэлт шүтээн урлалын төв”-ийг үүсгэн байгуулж, хичээл зааж байна.
дэлгэрэнгүй »
5000 цагийг ном цээжлэхэд зарцуулжээ
- Бурхны номыг үзээд 16 жил болж байна. Залуу хүний хувьд харьцангуй олон жил ч би ердөө харамсдаггүй, харин ч сонирхолтой байдаг. Ардчилал үүсч, сүм хийдүүд дахин сэргэ­сэн тэр үед би Цэцэн хааны Гүндгаварлин хий­дэд шавилан суусан. Анх ”га” заасан багш маань их номтой хүн бай­сан юм. эг удаа хот руу явах даа намайг дагуулан одоо гийн Дашчоймбол дацанд намайг шавилуулсан. Буддын гүн ухааныг судалдаг, эрдэм тэй хүмүүс олноор төрөн гарсан энэ алдартай дацанд шавилан сууж, арван жил суралцаж төгссөндөө би их бахархдаг. Энэ дацан ном хаялцах хэлбэ рээр сургалтаа явуулдаг, гавж, гэвшийн зиндаа олгодог том дацан. Гавж багш маань 92 насыг зоог лосон, эхнэр аваа гүй, бурхны ёс жаягийг дээдэлсэн хүн байсан. Хорин нэгэн аймагт шавьтай, Чой­жамц хамба гуай ч түүний шавь нарын нэг юм. Гавж багш маань Дашчоймбол дацанг дахин сэргээсэн буянтан.


дэлгэрэнгүй »
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц
-Таны амар амгаланг айлтгая. Таны сургаалийг сонсож сониноороо дамжуулан уншигчиддаа хүргэх боломж тохиосондоо баяртай байна. Бидний өнгөрсөн болоод өнөө цагийг үйлийн үр ямархан байна вэ?
-Өнөө цагийн өнгийг дүгнэхэд олон янзын хариулт хэлж болно. Яагаад гэвэл шашин гэдэг маш олон сэдэв багтаасан, юмыг маш олон талаас нь харж судалдаг зүйл. Шашиньг хавчиг давчиг бодож болохгүй. Би философлог талаас нь хариулахыг боддог. Ертөнцийн хувьслыг ажиглахад үйлийн үрийн сургааль гэдэг юм л онцгой санаанд ордог юм. Сайн сайхан, муу муухай бүхэн бидний үйл хөдлөлийн үр дүнд гардаг. Үйлийн үр гэдэг юман дээр явдаг гэж бурхны шашин үздэг. Ухамсартай зөв сайхан үйлийн үр дүнд жаргалтай сайхан амьдрал бий болдог. Ухаангүй, ухаан муутай байдлаар дамжиж муу үйлийн үр гардаг гэж бурханы номонд айлддаг.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS