Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Бурхад
ҮЙЛИЙН ҮРИЙГ ДЭНСЛЭН ШҮҮЖ, ТӨРӨЛ ТОДОРХОЙЛОГЧ ЭРЛЭГ НОМУН ХААН ДАМДИНЧОЙЖИЛ БУРХАН
 Дамжинчойжил нь Ямандагийн зарлигийг гүйцэтгэгч, магад утгандаа Ямандагийн хоёр зэрэгт шүтээд амирлангуй ба хилэнт Манзушрийн хутагт илэрхий хүрсэн юм хэмээдэг нь угтаа энэхүү сахиус нь наад утгандаа Ямандагийн зарлигийг гүйцэтгэгч боловч үнэн чанартаа оюун билгийн Манзушри бурханы зэрэгт хүрсэн болохыг тодорхойлсон хэрэг.
дэлгэрэнгүй »
Нархажид бурхан /тайлбар/

Бадамлянхуа ба нар саран дэвсгэрт баруун хөлөө жийснээр улаан Цагийн  бэлгэтийн хөхөн дээрээс дарсан,Зүүнээ хумьсанаар хар Аюулагчийн тохойг арагш харуулан дарсан нь атаагийн орон магнайн газарт дарсан/ Биеийн өнгө улаан галбын гал мэт сүр жавхлантай,нэгэн нүүр,хоёр мутартай,гурван мэлмийгээр ариун Хажодын орныг болгоогсон. Хоёр үнэнийг таалалдаа багтаасанаар хоёр гарын баруунаар очироор бэлгэдсэн бөхөгөр хутгыг урууд сунган барьсан нь омог тэргүүтэний орчлонгийн гэм бүгдийг тасдахыг бэлгэдсэн,Хажодын шидийг олохын дохионд зүүнээр цусаар дүүрсэн гавалыг дээд зүгт барьж амаа дээш зүглүүлсэнээр соёрхсон.Зүүн мөрөнд очироор бэлгэдсэн хадамга,дамар,хонх,гурван үзүүрт манжлага намирсанг барьсан.

дэлгэрэнгүй »
Мэгжид Жанрайсиг бурханы гурван үеийн түүх
Монгол улсын бахархал, сүёл урлагийн гайхамшигт бүтээл Жанрайсиг бурханыг Монголын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занбазар бүтээсэн байдаг. Арьяабал Жанрайсаг  буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлөн харцаараа ертөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах  бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй.

Мэгжид Жанрайсиг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн  өвчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар  зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм
дэлгэрэнгүй »
Ногоон Дарь-эх

 

Ногоон Дарь эхийн зүрхэн тарни:

Ум дарэ дүдарэ дүрэ суха

Ум Жэвзүнма магма долмала чанцалло

Дүда раей жиггүн сэлма

Дүрэ доннам тамжад дэрма

Суха  игэр  жайла равдү.

Ум – Ариун дээд хутагт Дарь эхэд мөргөмү

Дарэ – Гаслан  бүхнээс  гэтэлгэгч баатар

Дүдарэ – Гай бүхнийг арилгагч эх

Дүрэ – Тус бүхнийг соёрхогч эх

Суха – тарниар адислагч тандаа биш
дэлгэрэнгүй »
Сэнгэ Аро бурхан
Бурхан бүгдэд өөр өөрсдийн ерөөл, үйлсийн хүчээр бүтсэн ариун орон байдаг. Бурханы ариун орон нь зовлонгийн нэр төдий ч үл дурдагдах, бие сэтгэлийн хувиршгүй их амгалант орон юм. Мөн бие, хэл, сэтгэлийн үзэгдэх гэм бүгдээс хагацсан дүрс лагшингийн төгс чанарыг эрхшээсэн бурханаас бодитоор номыг сонсож зовлонгийн үндэс болсон муу сэтгэлийг амирлуулагч ухаарал мөрийг өчүүхэн шамдалаар олж чаддаг гайхамшигт онцлог чанартай.

Тэр утгаараа хялгасны төдий ч зовлонг хүсдэггүй, үүрдийн төгс амгаланг зөнгөөрөө хүсдэг бид бүгд хойд хойдын төрөлдөө бурханы ариун оронд төрөхийн тухайд хамаг амьтанг асран нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлж, сайн үйлд шамдан хичээж, ерөөл залбирлыг талбин сэтгэлийн хүчтэй шидэлийг үргэлж үүсгэж байх нь чухал.
дэлгэрэнгүй »
Аюуш бурхан
 Аюуш бурхан нь 1 тэргүүн, 2 мутар, 2 өлмийтэй. Амирлангуй, зөөлөн, төгс сайхан залуу дүртэй. Давхар бадамцэцэг суурин дээр бүтэн очир завилгаагаар оршино.Хоёр гараа тохойгоор бага зэрэг нугалж өвөр дээрээ авчран алгыг дээш харуулан баруун гараа зүүн дээр тавьж бумба барьсан.
дэлгэрэнгүй »
Лхам бурхан


Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр хэмээнэ
Балданлхам нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Лхам нь Хар лхам, Ремодэ лхам, Лхам дүнжмаа, Рэгви лхам гэх мэт олон нэртэй байдаг.
Лхам бурханд наманчлан мөргөхдөө:
дэлгэрэнгүй »
Чойжоо бурхан
  

Нүсэр уурласан усны үхэр нүүртэй, амаа ангайж хурц соёо ярзайсан, хэлээ хөдөлгөж, хүд нь цахилгаан мэт цахилж гялбаж, ха-ха хатуу наадаж цог эрдэм арган таалж их дуугарсан нь гурван газар цуурайтаж хоёр хөлөө дэвсэлсэн.
 
дэлгэрэнгүй »
Шарын шашныг үүсгэгч Богд зонхова Лувсандагва
Бурханы шашны гэлүгва буюу буяны ёстон хэмээх чиглэлийг үүсгэхдээ шар малгай өмсөн ажирч,ном тавьснаар нь хожим тэр их хүний үүсгэснийг шарын шашин гэх болжээ. Тэрээр 1357 оны өвлийн тэргүүн сарын шинийн 10-ны шөнө малын бэлчээрт хээр мэндэлжээ. Сахилынх нь самгарди нэр Сумадигирти бөгөөд төвдөөр түүнийг нь Лувсандагва,монголоор Сайн оюуны алдар гэсэн болой. Самгарди хэлийг тэнгэрийн хэл гэдэг бөгөөд багшийнхаа алдрыг ийнхүү самгардиар дуудах нь тарни болгож байгаа хэрэг ажээ. Тэр их хүний нэрийн ард “богд” гэж нэмдэг нь “эзэн”, “зонхава” нь төрсөн нутгийнх нь “Сонгины амт” гэсэн нэр болой.
дэлгэрэнгүй »
Гэтэлгэгч эх
            Цөвүүн цаг тохион бусад бурхан хүмүүн төрөлхтнөөс нүүрээ буруулахад
 ганцхан Дара Эх бурхан хүмүүн, амьтны тусын тулд үлддэг тангарагтай. Дара-Эх бурхан “Ертөнцийг хоосрох хүртэл амьтан, хүмүүнийг ялгахгүй бүсгүй хүний төрхөөр буян бүтээнэ” гэж тангарагласан байдаг .
Хүү нь сайд, хулгайч, алуурчин байсан ч ээждээ нялх үр хэвээрээ байдагтай яг ижил юм. Эхийн сэтгэл хүүхдээсээ урвадаггүй. Дара-Эх бурхан ижийтэй л ижилхэн. Дарь-Эх бурхныг санскритаар Тара, түвдээр Дулмаа, монголоор Гэтэлгэгч- Эх
 
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS