Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Бурхад
Лүванжалбуу бурхан
Лүван жалбуу бурханы тарни: Дэвшин шигва лү ванчиг жалбула чанцаалло Дадъяата ум тита гида вага вана нига раза э шоро адист тана адис төди суухаа 
дэлгэрэнгүй »
Замбал бурханыг тахихуй
Замбал бурханаа зэс саванд хийж цэвэр ариун рашаан усыг хийн тахил өргө. Замбал дор усан тахил үйлдэх ёс нь: “Ум А Хум”-аар усыг рашаанд адистэдлээд өөрийг хасарваанд тодруулсны өмнө цагаан, шар, хар Замбал тодрон оршлоо.
дэлгэрэнгүй »
хоёр мутартаа удвал цэцгийг барьсан.
     Ногоон дарь эх бурханы лагшин нь Маргадын ногоон өнгөтэй, хоёр мутартаа удвал цэцгийг барьсан.      Баруунаа унжуулан зүүнээ дээш өргөсөн, зүүн хөлөө хумиж баруун хөлөө унжуулсан, 
   мишээсэн царай нь хамаг амьтныг энэрсэн дүр байдалтай, саран дэвсгэр лянхуа дээр заларсан, 
дэлгэрэнгүй »
Шашныг хамгаалагч 10 Хангал сахиусын тухай

Билгийн тооллын сар бүрийн 29-нд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн “Цогчэн” дуганд “10 хангал сахиус”-ын их хурал хурдаг.

“Хангал сахиус”-ууд догшин ширүүн дүртэй, олон толгой, хөл гартай, олон янзын зүйл барьсан бурхад бий. Буддын шашны ёсонд бурхадыг амгалан, тайван дүрт, хагас хилэнт, хилэнт догшин дүрт гэж гадна харагдах байдлаар үндсэн гурван бүлэгт хуваадаг байна.
дэлгэрэнгүй »
Ямандаг бурхан

  Оюун билгийн бурхан Манзушрийн догшин дүр бөгөөд тийм ч учраас Ямандаг бурханы есөн тэргүүний хамгийн дээд талд Манзушри бурханы бага зэрэг уурласан шар өнгийн тэргүүн байдаг. Ямандаг хэмээх үг нь самгарид үг бөгөөд төвдөөр Шинжэ шэд,монголоор "Эрлэгийн яргачин" гэсэн утгатай үг юм. Энэ үгийн гол утгыг сударт "Эрлэгийг яргалагч, Эрлэгийг эцэслэгч гэсэн утгатай үг" гэсэн байдаг. Харин Важра Бхайраба буюу монголжсон дуудлагаар Базар бэрава, төвдөөр Базар Жигжид гэдгийн хувьд ёгт нэрээралдаршсан хэрэг. Энэ үгийн монгол орчуулга нь Айлган үйлдэгч. Ямандаг гэдгийн Яма нь Эрлэгийг хэлж байгаа ба Яма-г номхотгоод Зуурдын оронд нас барагсдыг үнэн зөвөөр нь шүүн захирах эрх олгосон тул ийнхүү алдаршжээ.
дэлгэрэнгүй »
Янжинлхам бурхан

  

    Энэ нь эртний Энэтхэгийн бярман нарын гол шүтээн байсан бөгөөд Энэтхэгийн вед шастируудын домогт Брахман тэнгэрийн охин гэж гардаг. Сүүлд Буддын шашны ёсон авч хэрэглсэн байдаг. Эртний Энэтхэгийн урлагийн гол шүтээн болж байсан. 
дэлгэрэнгүй »
Ер бусын хүч чадал ид шидтэй улаан Жамсран бурхан
 Шүрэн улаан нүүртэй, монголоор Улаан сахиус гэж алдаршсан Жамсран бурхан нь дөрвөн соёог ярзайлгаж, гурван мэлмийг улаанаар эргэлдүүлэн, хөмсөгнөөсөө оч бадраан, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн байдаг. 
дэлгэрэнгүй »
Тусгаар тогтнол, хүч чадлын бэлгэдэл Очирваань Бурхан

          Монголчуудын хувьд хамгийн их шүтэгддэг бурхадын нэг нь Очирваань бурхан байдаг билээ. Монголчуудыг онцгойлон хамгаалж байдаг сахиус ч гэж яригддаг. 8 -р богд Жавзундамба хутагтын үед Очирваань бурханыг Монгол төрийн их сахиусаар өргөмжилсөн байдаг билээ.
дэлгэрэнгүй »
Эрдэм мэдлэг оюун ухааны билгэдэл Манзушир бурхан

Санскритаар Манзушир бурханыг зөөлөн эгшигт гэж орчуулж болох бөгөөд санскрит бүтэн нэр нь Манзушри кумара бухута.

Буддизмийн анхдагч эх сурвалж – Пали судруудад, Манзуширийн нэрийг огт дурьдаагүй байдаг боловч Их хөлгөний уламжлалд, гэгээрсэн мэргэн ухааны биелэл болох Ядам бурханд тооцогддог юм.
дэлгэрэнгүй »
Ирээдүй цагийн Майдар бурхан

  Майдар нь Тушита хэмээх тэнгэрийн орноос морилон ирэх ирээдүйн бурхан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнц их байдгийн улмаас Шагжмуни Бурханы сургаал энэ ертөнцөд тавхан мянган жил дэлгэрэх түүхтэй хэмээн өөрөө айлдсан гэдэг. Хүмүүсийн ёс суртахуун улам ихээр дордож насны хэмжээ багасаж, эрүүл мэнд буян заяа нь хомсдож эхэлнэ. 
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS