Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Бурхад
Арван хангал
   
   Арван хангал бурхад нь шашныг хамгаалагч догшин бурхад бөгөөд нэг эм бурхан багтдаг. Хангал бурхадын тэргүүнд нь буй титэмд 5 гавлын яс байдаг бөгөөд энэ нь хүний 5 муу хорыг илэрхийлж байдаг. Буддын шашны ёсонд бурхадыг амгалан, тайван дүрт, хагас хилэнт, хилэнт догшин дүрт гэж гадна харагдах байдлаар үндсэн гурван бүлэгт хуваадаг байна.
дэлгэрэнгүй »
Оточ Манал
 
    
      Манал бурханы зүрхэн тарни:  Дадята ум биханзи биханзи маха биханзи биханзи раза самүд гадэ суха.
дэлгэрэнгүй »
Манал бурханы тус эрдэм
Манал бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана. Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна.
дэлгэрэнгүй »
Гэтэлгэгч ногоон Дарь-эх
Төвдөөр бол Должин гэнэ. Дара эхийг бурханы шашны аль ч хөлгөн, урсгал хамаарахгүй нийтээр шүтдэг сахиус бөгөөд Жанрайсиг бурханы нулимсан дуслаас бий болсон гэсэн домогтой. Өөр нэгэн домогт, Дара эх урьд нь нэгэн хааны охин байж байгаад, тухайн үед заларч байсан бурхад, лам хуврагийн оронд сүсэглэн биширч, их хэмжээний өргөл барьцыг байнга өргөдөг байжээ. Бурхан багш хааны охинд “чи буян ихээр хурааж байгаа тул эрэгтэй төрөл олоод, бурханы хутагт болох ерөөл өргөе” хэмээжээ. Гэтэл хааны охин “орчлон хорвоод эр төрлийн дүрээр заларч амьтанд тусыг үйлдэж буй бурхад олон буй.
дэлгэрэнгүй »
Оточ Манал бурхан
 Оточ манал бурханд хамаг бурхад багтаж байдаг. Амгаланд ажирсан Оточ Маналын долоон бурхад, хамаг амьтны янагуух хийгээд чанагуух амгалан жаргалан бүхний тухайд сайтар залбиран ерөөл талбиж зохиосон байдаг юм. Ялангуяа,
 
дэлгэрэнгүй »
Арван хангал догшин сахиусын эх сахиус Балданлхамын түүх домог
Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамын түүх домог, дvрслэл нэн сонирхолтой. Балданлхам нь олон амьтныг зовоосон мамын /шулам/ дүрээр хувилан шулмасыг устгаж өнө удаан олон түмэнд туслаж байгаа билээ.Балданлхамын түүх домгоос үзэхэд, Лхам нь Энэтхэгийн урд оршдог Цейлон буюу Шри Ланкаас гаралтай бөгөөд хааны хатан байсан үеэсээ л бурхан шашныг хамгаалах үйлсээ эхэлжээ. Хаан эзэн номын эсрэг байсан тул хайрт хүүгийнхээ арьсыг амьдаар нь өвчин, гавалаар нь цусыг нь ууж, махыг нь идэж догшин мамын дүрд хувилсан гэж домогт өгүүлсэн байдаг. Хүүгийнхээ арьсыг эмээлийн доор, гөлмийн оронд дэвсэн, ертөнцийг хоромхон зуур эргэн чаддаг. Юунд ч гүйцэгдэхгvй луус хөлөглөн унаж, умард зүгийг зорьсон гэнэ. Хаан нум сумаа аван араас нь давхиж харвасан боловч луусын хондлойг онов гэнэ.
дэлгэрэнгүй »
Мэгжид Жанрайсиг бурханы гурван үеийн түүх
Монгол улсын бахархал, сүёл урлагийн гайхамшигт бүтээл Жанрайсиг бурханыг Монголын анхдугаар Богд Өндөр Гэгээн Занбазар бүтээсэн байдаг. 
 
дэлгэрэнгүй »
Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунайн намтар
 
Ловон Бадамжунай нь Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс 800 жилийн дараа Модон бичин жилийн шинийн 10 нд мэндэлжээ. Түүнийг Сахор хааны угсааны хүн гэж олон түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 
дэлгэрэнгүй »
Ханьцашгүй дээд гагц аврагч Нархажид дагина
 
   Бурханы шашны Очир хөлгөний ёсонд Дорж Налжормаа хэмээн яруу алдар нь түгсэн Хажид дагина нь эдүгээ цагийн ханьцашгүй дээд гагц аврал,Номт гурван орны /Энэтхэг,Төвд,Монгол/эрт эдүгээгийн эртэмтэн мэргэд,Бандида нарын оройдоо залдаг шүтээн зүрхэндээ бясалгадаг ядам, сүсэг бишрэлийг нь соронзон мэт татдаг дагина билээ. 
дэлгэрэнгүй »
Жагарын 84 шидтэний намтараас: ГҮРҮ ТАГАНАВА
     Таганава гэдэг нь "Үргэлж худал яригч" гэсэн утгатай ажээ. Энэтхэгийн зүүн зүгт харц язгуурт төрсөн бөгөөд залилан мэхлэх тэргүүтэй гэмт үйлдлийг хийж амьдардаг байжээ.  
дэлгэрэнгүй »
12345Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS