Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Сургаалиуд
Молом Тойны эхийн ачийг хариулсан судар
 
     Эрт нэгэн цагт Лаваг хэмээгч, Бурхан багшийг өөд болон байхын цагт эцэг хаан, ах дүү нарын хамт Бурханыг тахиж бурсан хуврагуудад өргөлийг өргөж өгөөгүй  гуйлгачинд өглөг өгч, олон мал адгуусаа захираад олныг зөвөөр тэтгэн сууж, буяныг ихэд үйлдэж номуудыг олон хуврагуудаар уншуулан барьц барьж эцэг эхээ өргөн, Бурханыг хүндэлж сайхан амгалан жаргалангаар суувай. Тэндээс олон онд жарган суусны хойно Лавагийн эцэг наснаас эцэслэсэнд, хүүрийг авдарлаж оршуулаад олон бодисун хуврагийг залж, ном буян ихэд үйлдэж , үгээгүй   ядууд өглөг ихэд өгвөө. Түүнээс хойно ашиг эрээр худалдаанд явахыг сэтгэж эхээс бошиг гуйн явсугай хэмээгээд эхдээ мөргөн айлтгав. ”Би худалдаа ашиг эрээр одъё эх минь. Сэтгэлд ямар буй” хэмээн асуун өчив. Эх нь боолчууд ноёдод өгүүлрүүн ” Дотоод сангийн алт ба мөнгө юмийг гарга” хэмээв. Тэндээс тэдгээр боолчууд сангийн юмийг нягтлан гаргаваас шижир алт гурван мянган лан байжээ. 
дэлгэрэнгүй »
Бурхан багшийн нууц эрдэнэ
 
     1. Ариун тунгалаг, жиихэнэ санаа сэтгэл бол зүйрлэн хэлбэл Бурхан багшийн мөн чанар буюу Бурхан багшийн үр юм. Бид томруулдаг шил авч нарны олон сая, живаа туяаг нэгэн багц болгон зулын голд тусгахад ямар учраас асдаг вэ? Хаанаас гал гарч ирдэг вэ? Нар томруулдаг шил хоёр нэг нэгнээсээ алс хол учир нэг бие болон нэгдээгүй гэлээ ч нарны туяа нь томруулдаг шилийн тусламжтайгаар зулын голыг асаасанд хэн ч үл эргэлзэнэ. Гэтэл нарны туяа зулын гол дээр туслаа ч, хэрэв тэр нь үл асах чанартай бол асахгүйсэн билээ. 
дэлгэрэнгүй »
Бурхан багшийн тангараг
   1. Хүмүүст хорвоогийн шунал тачаалаас салж ангижрах туйлаас хэцүү. Эрт дээр үеэс тэд муу үйл үйлд төөрөлдөж буй билээ. Тиймээс ч тэд Бурхан багшийн мөн чанартай боловч, түүнийгээ илрүүлэн гаргаж үл чадна. Хүний зан чанарыг сайн мэддэг Бурхан багш аль дивангарын үеэс бодьсад болохоор шийдэж, Дээд зэргийн энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг үзүүлэн хүмүүсийг айж эмээх, зовж зүдрэхээс ангижруулж эхэлсэн юм. Үүний тулд Тэрбээр олон тангараг өргөж, өөрт нь ямар ч хүнд сорилт тохиолдсон бололцоотой бүхнийг хийхээ амалж:
а) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний ертөнцөд төрж буй хүмуүс Бурханы хутгийг олж чадахгүй буюу гэгээрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
 б) Хэдийгээр би Бурхан багш болох боловч, миний гэрэл гэгээ хязгаарлагдмал, ертөнцийн өнцөг булан бүрт хүрэхгүй бол би өөрөө гэгээрэхгүй;
дэлгэрэнгүй »
Ширнэн судрын тухай
 
   Бурхан багш хурц ухаант шавь нартаа “Би үгүй”-н талаар буюу хоосон чанарын тухай айлдсан 12 боть Бум нэртэй судар байдаг. Тэрхүү судрын эмхэтгэл хураангуй нь Нити нэртэй 2 боть судар юм. Түүний хураангуй нь Жадамба хэмээх судар юм. Түүний хураангуй нь энэхүү Ширнэн нэрт судар юм.
дэлгэрэнгүй »
БУДДАГИЙН ЁСОНД СЭТГЭЛИЙГ ҮЗЭХҮЙ
 
   Шашин үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л (нийтээр заншсан нэр томъёо ёсоор түүнийг хэрэв шашин үндэслэгч хзмээн нэрлэх юм бол) өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн болой. 
дэлгэрэнгүй »
Хүний амьдралын тухай
   Нэгэн хүний амьдралын тухай сургаал домогт  өгүүлснээр, тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь: "Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу.
дэлгэрэнгүй »
ОЧИРООР ОГТЛОГЧИЙН ТУС ЭРДЭМ 9
 
  Бас бус нэгэн гөрөөч хүн байжээ. Тэр ийн сэтгэрүүн: Хөгшин залуу, эр эм, баян үгээгүй, их бага амьтан цөм хэзээ үхэх болзошгүй ажгуу. Үхсэн хүнд буян хилэнц  хоёроос бус юу ч үгүй тул буян үйлдвээс сайн гэдэг үг үнэн буйза.
дэлгэрэнгүй »
Эхнэр хүний амьдрал
 
   1. Дөрвөн янзын эмэгтэйчүүд буй.
      Нэгдэх нь жижиг сажиг юмнаас болж уурладаг, олон ааштай, ховдог шунахай, бусдын аз жаргалд атаархаж, өглөг барьцыг үл дээдэлдэг бүлгээ.
        Хоёрдахь нь үе үе уурлаж уцаарладаг, олон ааштай,ховдог шунахай боловч бусдад атаархдаггүй, өглөг барьцанд гар татдаггүй бүлгээ.
дэлгэрэнгүй »
ОЧИРООР ОГТЛОГЧИЙН ТУС ЭРДЭМ 8
                                                                                           Бас бус нэгэн газар мах, архи, сонгино,  сармис тэргүүтнийг үл идэгч тийм нэгэн эмгэн байжээ. 
 
дэлгэрэнгүй »
Мандал өргөх ёс
   Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. 
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS