Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Сургаалиуд
Хэн нэгнийг дайсан гэж бүү хар
Сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим. Эхлэл олдохгүй орчлонд, төрөл болзохгүй амьдрал дунд эх, үрийн барилдлагатай яваагүй амьтан нэгээхэн ч үгүй. 
дэлгэрэнгүй »
Чөлөө учрал бүрдсэн хүний бие
   18-н чөлөө, учрал бүрдсэн хүний бие гэж ярихын өмнө эхлээд чөлөө, учрал гэдэг хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Чөлөө гэдэг нь дээдийн ном үйлдэх чөлөөтэй буюу боломжтой гэсэн үг.
 
    Жишээ нь нэг хүн ажил хийх чадвартай, боломжтой бол тэр хүнийг ажил хийх чөлөөтэй гэдэгтэй адил дээдийн ном хийх чадвартай, боломжтой бол түүнийг дээдийн ном үйлдэх чөлөөтэй гэнэ. 
дэлгэрэнгүй »
Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал
 Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? гэвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? гэвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ? гэвэл
- Саруул ухаан сайхан гэв
дэлгэрэнгүй »
Бясалгалаар оюун ухаан судлахуй

Дээрхийн гэгээн XIV Далай ламын АНУ-ын Боулдер хотын Наропа Дээд Сургууль, Денвер хотын Колорадогийн Их Сургууль дээр айлдсан сургааль

Бясалгал гэдэг нь оюун ухаанаа аливаа нэгэн бясалгагдахуун юмсад дадуулан ижилсүүлэхийг хэлнэ. Бидний сэтгэл мөрөн гол мэт нэг гольдролд орж чадаагүй зүг бүхэнд урсаж байдгаас онцгой их хүчгүй байдаг. Гэвч тэрхүү усыг нэгэн зүг урсгавал маш их хүч чадалтай болохын адил бидний сэтгэл ч түүн шиг болж болно.
дэлгэрэнгүй »
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ “ХОСЫН ЦОМИРЛОГ” хэмээх тэргүүн хэсэг
            Бурхан  Багшийн
           айлдсан сургаалыг
 “Аз жаргалд хүрэхийн түлхүүр”
хэмээн сэтгэлдээ оршуулж бодь
сэтгэлийг олох урам зоригийг олж
авах ерөөлийг чин сэтгэлээсээ
                                               талбия


  БУРХАН БАГШИЙН СУРГААЛ

       “ХОСЫН ЦОМИРЛОГ”
           хэмээх тэргүүн хэсэг

Юмс үзэгдэл сэтгэлийн
                         мөн чанартай буюу
Сэтгэл урьдаж зальюу.
Сэтгэл ариун бол юу хийсэн
                               юу хэлсэн тань
Танд баясгалан жаргалан авчирюу
дэлгэрэнгүй »
"Агуу хүмүүний 8 үнэн" сургааль
Домгоос үзэхэд Бурхан багш (Гаутам Будда) хүмүүн бидний өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанарыг "Агуу Хүмүүний 8 үнэн" нэртэй сургаалиар хэлж үлдээсэн гэдэг. Зэн багш Доген мөн таалал төгсөхөөсөө өмнө Буддагийн дээрх сургаалийг тодотгон тайлбарлаж үлдээсэн байдаг.
дэлгэрэнгүй »
Стресс болон гуниг гутралаас хагацах нь
Хүмүүн төрөлхтөн бид уг язгууртаа дор бүрнээ амар амгаланг хүсэж, өчүүхэн ч гэлээ зовохыг үл хүсдэгээрээ адилхан юм. Иймээс боломж гарах бүрт би хүмүүсийн анхаарлыг хүмүүн төрөлхтөн гэдэг нэгэн гэр бүлийн гишүүний хувьд бид юугаараа ижил төсөөтэй, бидний оршихуй болон сайн сайхан бүхэн гүн гүнзгий харилцан хамааралтай гэх мэт ойлголтуудад хандуулахыг хичээдэг юм.
дэлгэрэнгүй »
Тавдугаар ноён хутагт Равжаагийн зохиосон сэтгэлийг амраагч хэмээх сургаалиас


Арван хоёр цагын явдал халуунтай хүйтэнтэй

Аж төрөх хүмүүний явдал энд тэндээн жимтэй

Үзэл явдал санаа таарвал ганц хүмүү ч нөхөр

Үг үгээн эс даавал олон хүн ч дайсан
дэлгэрэнгүй »
Ноён хутагт Д. Данзанравжаа “Гурамсан сүлжээ сургаал”
Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл зүтгэл гурав
Өөдлөхийн цагт нягтлууштай нь
Сургаал, үнэн, үлгэр гурав
дэлгэрэнгүй »
Эрдэнийн сан Субашидаас
 
Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл
Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.
Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал
Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.
 
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS