Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Сургаалиуд
Далай лам таньд хүн төрөлхтөний юу нь хамгийн их сонин санагддаг вэ?
 
дэлгэрэнгүй »
Бурхан багш Шакъяа мүни "1 р хэсэг"
Бурхан багш нь МТӨ 638 онд мэндэлж МТӨ 558 онд таалал төгссөн гэж эдүүгээ олон эрдэмтэн судлаачид Хачэ банчэн Шагжа Шри гийн ёсоор хүлээн зөвшөөрдөг билээ. Бурхан багшийн мэндэлсэн, таалал төгссөн оны талаар зурхайн олон тоолол байдаг.

Бурхан багш одоогийн Непал буюу Балба улсад Лүмбини хэмээх газар зуны эхэн сарын шинийн арван таванд хатан эх Махамаяагаас мэндэлжээ. Тэр үед хаан эцэг Судадана бээр хатангаа нярайлж хүү төрүүлснийг дуулаад миний хаан төрийн үйл хэрэгийг залгамжлан бүтээх хүү төрлөө хэмээн Сиддхи харта буюу Хэрэгийг бүтээгч хэмээх алдарыг хайрлажээ.
дэлгэрэнгүй »
Күнзийн 20 сургааль

1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн үү? Найз нартайгаа харьцахдаа илэн далангүй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.
дэлгэрэнгүй »
Бурхан багшийн сургааль (6 фото) №1
дэлгэрэнгүй »
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын сургаал
Итгэл найдвар

Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал. Хэрвээ тэр чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй.
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээн 14-р далай ламын сургааль
         
                Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ орчин цагийн боловсролыг эзэмшихдээ уламжлалт зан заншил дээрээ тулгуурлан хөгжүүлэх хэрэгтэйг онцлоод энэ хоёрын зохилдолгоог ухаарч, шүтэн барилдуулж мэдлэг боловсролоо эзэмшиж явбал өрх гэр бүл, цаашлаад улс үндэстэн бүхэн элдэв гэмт хэрэг зөрчил, муу муухай зүйлээс ангид болж, амар амгалан сайн сайхан бүхэнийг хүртэхийг учир ухааныг тайлбарласан.


дэлгэрэнгүй »
Санаж явахад илүүдэхгүй сургамжийн хэдэн мөрүүд
Энэ бие хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү
Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй
 
Олны дотор үгээ шинж
Ганцаар явахад биеэ шинж
Хураахын бахад бүү шуна.
Арвилахын зохист мэргэш
Бэрхэд битгий цухалд
Хялбард битгий ташуур
Өөрийн тусыг урьд өг
Нөхрийн тусыг сүүлд ав
Хагацашгүй нөхрийг
Марташгүй үгээр бүү хорсго.
дэлгэрэнгүй »
«Өмнөх910111213
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS