Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Сургаалиуд
Сэтгэл заслын ухаан
  Монголын эртний гүн сэтгэгч, бичгийн хүмүүний нэг том төлөөлөгч “Хэцүү то ван” хэмээн алдаршсан Б.Тогтохтөр (1797- 1868) Сэцэн хан аймгийн Илдэн ван хошууны нутаг Сангийн далай хэмээх газар мэндэлсэн. Тэрээр эдүгээ Дорнод аймаг төдийгүй нийт Монгол түмний дунд Монголчуудын аж төрөх ухааны сургаал номоороо алдартай билээ.
дэлгэрэнгүй »
ОЧИРООР ОГТЛОГЧИЙН ТУС ЭРДЭМ 10
  Бас бус шажин номын үл хэрэглэгч улс байжээ. Тэр улсын нэгэн баян гэрийн эзэн нэгэн номт бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж суутал гэрийн эзэн гэнэт өвчин хүртэж, элдэвчлэн засуулваас эс анагаагдсанд гэргий нь нэгэн аглаг буйд ариун газар очиж, сайн үнэртнийг шатааж, чин сүсэг бишрэлээр мөргөж цомцойн суулгаад гараараа наминчилж « Нисваанисын хир буртгаар бүрхэгдсэн нүгэлт эр, эм бид хоёрыг нигүүлсэж, миний гэрийн эзний өвчинг анагаах аргыг арван зүгийн аугаа хүчин, адистидыг төгссөн бурхад илт үзүүлэн соёрх хэмээн залбирсанд Очироор огтлогч судрыг уншуулсугай гэсэн дуу гарахыг сонсч тэсгэлгүй баясаад Очироор огтлогч судрыг хамаг зүгүүдээс эрвээс эс олоод хөрөг ба туг, шүхэр, манжлага, цоморлиг сэлтийг дэлгээд сайн үнэртнүүдийг шатааж Очироор огтлогч судар лугаа түргэн уулзуулан соёрх хэмээн залбирсаны дараа нэг аяга тахимлаг нэгэн дэвтэр авч ирээд чиний гэрийн эзний өвчинг анагаахын тул ядам Очироор огтлогч судрыг залж ирлээ хэмээн өгүүлээд өгсөн дор тэр гэргий орой дээрээ тавиад тэр тойнд мөргөхийн зуур тэр хувилж үзэгдэхгуй болов.
дэлгэрэнгүй »
Дэлхийн алдартнуудын санаж явахад сайхан үгс
Хүн агуу их юмыг хүсэж явах ёстой (А.Хумбольдт)
Зүүдэлж олвол үрэгддэг, зүдэрч олвол үрждэг(Ч.Содномдорж)
Мөнгө байгаа газар нэг чөтгөр , мөнгөгүй газар хоёр чөтгөр байдаг(Латин үг)
Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг(Орос ардын үг)
дэлгэрэнгүй »
Байгаль дэлхийгээ хамгаалах бурханы шашины Сургааль номлол

Хүмүүн төрөлхтөн нь аливаа сайн муу үйлийг сэтгэлийн хүчээр хийдэг болохыг өмнө өгүүлсэн.

Хүнд үндсэн гурван муу сэтгэл байдаг. Тэдгээр нь :

Мунхаг харанхуй сэтгэл

Шунал тачаалт сэтгэл

Уур омогт сэтгэл гурав юм.

Эдгээрийн үндэс нь Мунхаг харанхуй сэтгэл юм. Мунхаг харанхуй сэтгэл гэдэг нь хүн, аливаа юмс үзэгдэл нь хоорондоо маш нарийн шүтэн барилдлагатай гэдгийг ухаараагүй сэтгэл юм. Өөрөөр хэлбэл шүтэн барилдлага гэдэг нь ерөнхийдөө гарын хуруу, хурууны хөдөлгөөн хоёр юм. Гарын хуруу, хурууны хөдөлгөөнд үргэлж оролцоно. Мөн хурууны хөдөлгөөнд  үргэлж оролцоно. Мөн хурууны хөдөлгөөнд гөрын хуруу оролцох нь ойлгомжтой.  Бас гал утаа хоёрыг ч ойлгож болох юм. Утаа байхгүй бол гал гарахгүй мэт.

дэлгэрэнгүй »
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургаал, амьдралын мөрдлөг.
  1. Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдагийг сана.
  2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
  3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
  4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
  5. Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ.
  6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж эхэл.
  7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
  8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
  9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдэгийг сана.
  10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж, эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
дэлгэрэнгүй »
Далай багшийн эрдэнэт сургаал

Итгэл найдвар
Хүний сэтгэлд мянга мянган итгэл найдварын цог бий. Нэг нь унтарлаа гэхэд бүгд унтрах албагүй. Нэгээхэн бүтэлгүйтлээс болж амьдрах итгэлээ алдсан хүмүүстэй би цөөнгүй таарч байсан. Гэхдээ хүний амьдрал баялаг, оюун санаа цаглашгүй гэдэгт би итгэдэг. Ганц найдвар дээр хамаг амьдралаа тохох нь харалган явдал. Хэрвээ тэр чинь нурвал бүх амьдрал чинь сүйрэхэд хүрнэ. Ийм осолтой байдалд өөрийгөө оруулах хэрэггүй.
дэлгэрэнгүй »
Бадамжунай багшийн “Архины уг гарал, сайн мууг сайтар ялгасан” номлол
    Улааны шашны тэргүүн ловон Бадамжунай багшийн “Архины уг гарал, сайн мууг сайтар ялгасан” хэмээх номлолоос уншигч олондоо  товч  мэдээлье.  Урьд олон галав нөхцсөн цагт нэгэн хан хөвгүүнээс: “Энэ архи хэмээгдэх нь эрт урьд алинаас болсон учир шалтгааныг номлон соёрх” хэмээн айлтгасанд хариу номлохдоо:

дэлгэрэнгүй »
Дашчирэвийн сан
Тахилгүйгээр гай тотгорыг арилган,хүссэн бүхнийг сэтгэгчлэн бүтээж, буян хишгийг арвижуулах энэ санг вангүйгээр сэтгэгчлэн хичээж үйлдвээс сайн үр нь хэмжээлшгүй их болой. Ум а хум(3удаа) Ум сангийн эд тахил,балин, гадаад дотоод, нууцын дээд эд, нүдэнд үзэгдэх бүхэн, мөхөлгүй мөр дүүргэсэн цувралтгүй арга билгийн рашааны их далай Самандабадрагийн тахилын үүлэн лүгээ чацуу болвой гэж уншаад ум а хум 3 удаа уншиж адисла.
дэлгэрэнгүй »
Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл буюу Богдын Бошго

1911 оны 12-р сарын 29-нд 8-р Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст гэгээн хаанаар өргөмжилж тусгаар улсаа тунхаглан зарласан бахдам түүхтэй ард түмэн билээ бид. Өнгөрсөн цаг хугацаанд Монголчууд өвөг дээдсийнхээ үлдээсэн сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн Цогт эрдэнэ болохуйц Монголчуудын соёлын тусгаар тогтнол, эв нэгдэл нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхны гэрээслэл бүхнийг умартсан нь тун харамсалтай юм.
дэлгэрэнгүй »
Маань Мэгзэмийн тухай
  Мигзэм гэж юу вэУтга учир

  Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадалыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

дэлгэрэнгүй »
12345Дараах»
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS