Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Сүнсний тухай
Сүнсний ачаа
Оршихуйг нэг цул энергийн биет хэмээн ойлгож болох юм. Оршихуйн ихэнхи хэсгийг статик энергийн ахуй бүрдүүлдэг. Үлдсэн хэсэг нь динамик энергийн ахуй болно. Динамик энергийн ахуйг сансарын хүрд ч гэж нэрлэж болно. Харин статик ахуй бол нэгдмэл байдлын илэрхийлэл юм. Статик ахуйг нирвааны ахуй гэж үзэж болох юм.
дэлгэрэнгүй »
Сүнс эргэж төрдөг бас төөрдөг
"Тун удахгvй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно" гэсэн vгийг хэн нэгэн солиотой хvн биш бидний сайн мэдэх алдарт vзмэрч Ванга эмгэн амьд сэрvvн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр vеэс хойш хараагvй vзмэрчийн хэлсэн энэ vгийг тайлах гэж олон хvн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хvн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ.
дэлгэрэнгүй »
Сүнс хаана оршдог вэ?

Бие махбодь ердөө л бvрхvvл
Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг тайлахаар уйгагvй ажиллаж байна. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мөн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн төрөлхтнийг зовоодог.
дэлгэрэнгүй »
Тээврийн жолооч нарыг хорлодог хөх торгон дээлтэй бүсгүй
Завхан аймаг орох замд тааралддаг Улаан толгойн өвөр гэх газарт зун өвлийн аль ч цагт хөх торгон дээл өмсч саатай улаан алчуураар толгойгоо ороосон хорин тав орчим насны царайлаг хүүхэн холын тээврийн жолооч нарын зам тосон гарч ирээд гар өргөн зогсоож "Манайх энүүхэнд байдаг юм та дөхүүлээд өгөөч" хэмээн царайчлан гуйдаг байсан гэдэг.

дэлгэрэнгүй »
Сүнс бие хоорондын холбоос
Хvн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш судлаж ирсэн. Клиникийн үхэлд өртсөн хүмүүсийн зүрх зогсч, амьсгал хураасны дараа урт гэрэлтэй хонгил vзэгдэж, тvvний амьдралд тохиосон юмс үзэгдэл эгшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж ярьдаг. Америкийн эрдэмтэн, судлаач Реймон Муди үхэл амьдралын хооронд буй энэ заагийг "үхлийн ирмэг дээрх туршилт" гэж нэрлэжээ. Орчин vеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. NDE (near death experience) буюу "үхлийн ирмэг дээрх туршилт"-ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталжээ. Буцаж амьдарсан өвчтөнvvдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгил оор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан тухайгаа ярьсан байдаг. Тэдгээр өвчтөнүүдийн алинд ч түгшүүр сандрал, эвгvй байдал бараг мэдрэгдээгvй, харин ч хөнгөрөөд явчих шиг мэдрэмж төрснөө өгvvлсэн байна. Голландын эрдэмтэд туршилтын явцад доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт өвчин нь хүндэрч олон хоног ухаангvй байсан өвчтөн хүргэгдэж ирсэн байна.
дэлгэрэнгүй »
Цаг хvртэл зогсдог гэж vv?
Сvнсийг олохыг олон хvн хvсэхийн сацуу тvvнийг бодитой оршдогийг батлахыг боддог гэж профессор Гарин өгvvлж байна. Өдгөө vхлийн өмнөх сонин vзэгдлийг эхний ээлжинд судлахаар олон эрдэмтэд ханцуй шамлан оржээ. Тухайлбал, профессор Чарльз Тарт танатологи судалгааг Дейвис дэх Калифорнийн их сургууль дээр явуулж байна. 
дэлгэрэнгүй »
Сүнсний шилжилт нь домог уу эсвэл бодит зүйл үү?
  “Reincarnation” буюу “дахин төрөх” хэмээх үг нь XIX зууны дунд үеэс англи хэлэнд орж иржээ. Re-гэдэг нь дахин, in-гэдэг нь дотоод, carn-нь бие махбодь, ate-учрах буюу болох, ion-гэдэг нь процесс буюу үйл явц. Иймээс reincarnation гэдгийг үгчилвэл “бие махбодид дахин орох процесс” буюу өөрөөр хэлбэл сүнс нэг биеэс нөгөө биед шилжин орох процесс гэсэн үг болж байна.
дэлгэрэнгүй »
Сүнсний тухай асуулт хариултууд /сонирхолтой/
 Энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа хангалттай бясалгал үйлдэж чадаагүй хүмүүний сүнс завсрын ертөнцөөс энэ ертөнц рүү эргэн хэдэн ч удаа төрөх боломжтой. Хүмүүний сүнс нь энэхүү завсрын ертөнцөд бидний цаг тооллын нэгжээр авч үзвэл нийт 30-с илүү жил орших боломжгүй. Иймд энэ дэлхийд эргэн төрөх шаардлагагүй сүнснүүд нь завсрын ертөнцөд хэсэг хугацааны турш бясалгал үйлдэж байгаад дараа нь тэнгэрийн орон өөд залардаг.
дэлгэрэнгүй »
Сүнс зайлах гэж юу вэ
  
Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ
 сүнс зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал 
хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ?
Энэ ертүмц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг.
дэлгэрэнгүй »
Сүнсний тухай сонирхолтой баримт
Сүнсний тухай олон янзын ойлголт байдаг. Сүнс нь тухайн хүний бие барагдан нас барах сүүлчийн амьсгалаа автал зүрхний үл эвдрэлцэх хэсэгт оршдог байна. Бурхны шинжлэх ухаанд хүн бүрэлдэхэд хамгийн түрүүнд зүрх нь үүсдэг хэмээн тайлбарладаг аж. Сүнс хэдийгээр барих биегүй зүйл ч хүнд ямар сүнс шингэснээр нь хүний хойдын төрөл дэх зан араншин амьдрал ахуй нь тодорхойлогддог гэнэ.
дэлгэрэнгүй »
12Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS