Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Тэнгэр, Газар, Лус
Тэнгэрийн тухай ойлголт
  Тэнгэр гэдэг нь бидний нүдэнд үзэгдэж, гарт үл баригдан цэнхэртэх асар уудам орон зайг тэнгэр хэмээн ухаарч түүнд бүхий л хувь заяагаа даатгаж, захирагдаж ирсэн нийтлэг мэдрэмжийг хүн төрөлхтөн мэдэх юм. Сав шим ертөнцийн бүхий л амьд бодис, амьтан тэнгэрийн үйлчлэлийн үр дүнд үүссэн гэж үздэг. Тэнгэрийг хэмжих боломжгүй ч 10 тэрбум гэрлийн жилийн зайтай бөмбөрцөг хэмээх түүний дотор 9 том гариг, 2300 жижиг гариг олон зуун сүүлт од, хий тоосонцорыг багтаасан гэдгээр нь барагцаалахад ямар аугаа болохыг төсөөлөх төдий юм. Мөн нарнаас цацарсан туяа 3.8 минутанд дэлхий дээр ирдэг байхад тэнгэрийн заадасын нэг захаас нөгөө үзүүрт уг гэрэл хүрэхэд 100,0 жил зарцуулдаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий.
    Ертөнцийн гайхамшигт амьдрагч хүн тэнгэрийн эрчим нөлөөллийг шингээж байдаг онцлогтой. Аливаа зүйлийн оршин байх нөхцөл, хэлбэр дүрс, хэм хэмжээ нь тэнгэрээс заяагдсан эзэнтэй байдаг гэж ойлгож болно. Тийм ч учраас бидний оршин байх, үйлдэн бүтээх үйл явцыг 99 тэнгэр, түүний дотор 55 нь цагаан, 44 нь хар зүгийн тэнгэр үйлдэл үзүүлдэг гэж бөө мөргөлийн сургаалд онцгойлон тэмдэглэсэн нь бий
дэлгэрэнгүй »
«Өмнөх12
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS