Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Тэнгэр, Газар, Лус
Долоон бурхан одыг тахих тухай
Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхадыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.

Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг дээдэс, багш нар айлтгасан байдаг.

 
дэлгэрэнгүй »
Монголчуудын цээрлэх ёсноос
-Буга намнахаас цэрвэнэ.Лусын унаа тул лусыг явгалчихвий гэдэг.
-Шулуун сухай авдаггүй/шулам биелэнэ/
-Сонгинын хальс шатаадаггүй /нүд сохрох/ малын нүд өвдөх.
-Шувууны өд галд хийдэггүй.
дэлгэрэнгүй »
Монголын ард түмний өргөн хэрэглэдэг орон нутгийн сайн зүгүүд

Монгол зурхайн газрын зурхайд Монгол түмний эрхэм сайн хэмээх эрхшээлт зүгүүдийг 3 төрөл зүгт тогтоон үздэг. Энэ 3 зүгт гэрийн үүдийг харуулан түшүүлэн гэрээ барьдаг зан үйлтэй.

1.    Монгол түмэн өмнө зүгийг эрхэмлэн гэрийн үүдийг харуулан гэрээ барьдаг. Энэ зүг нь морин зүг болой.

2.    Цагаан зүг хэмээх уулархаг газар орон нутагт хэрэглэдэг наран мандах зүг болох зүүн урд зүгийг харуулан гэрийг барьдаг. Энэ зүг нь луу зүг болой.
дэлгэрэнгүй »
Уул усаа хайрлан хамгаалах зан үйл
Монголчууд дээд тэнгэр эцэг, доод этүгэн эх газар хэмээн нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн хосгүй соёлтой ард түмэн. Монгол хүн өглөө, орой бүр уул, усныхаа лус савдагийг аргадах үүднээс сүүтэй цай, хөөрүүлсэн сүүнийхээ дээжнээс дөрвөн зүг найман зовхист өргөдөг уламжлалтай юм.
дэлгэрэнгүй »
Нар, сар оддын хүмүүний амьдралд нөлөөлөх үйлчлэл, нөлөөлөл
Нарнаас хэт ягаан туяа, нил ягаан туяа, рентген туяа, гама туяа дэлхийд цацран ирнэ. Дэлхийн амьд бие эрхтэнд явагдах хэм хэмжээт үзэгдлүүдийн ерөнхий зохицуулагч нь нар байна. Энэ гараг Эрхшээсэн үед унаа авах, хуран чуулах, номын мөрд ороход сайн,  харин байшингийн суурь тавих, хувцас эсгэх, бусдад өгөх, үхээрийн газар очих, бэр авахад тааламжгүй гэж цээрлэнэ. Энэ нь ямар нэгэн мухар сүсэг биш, сав шим ертөнцийн хуулийн үйлчилгээг оршихуйн сэтгэлгээндээ амьдрах туршлагаасаа билгийн мэлмийгээр танин, ухаажин боловсорч, мэдсэний нотолгоо юм. Нарны үйлчлэлийн талаар эрдэмтэд янз бүрийн санаа дэвшүүлж, биеийн 23, сэтгэлийн 28, оюун ухааны 33 хоногийн 
дэлгэрэнгүй »
Газрын тухай ойлголт
     Шинжлэх ухаан газрыг газрын ертөнц буюу газрын бүрхэвч бүхий л нутаг дэвсгэр, ертөнцийн гадаргуу буюу хөрс гэсэн 3 хэсэгт хувааж үздэг.

Газар нь байгалийн бусад нөөцийн дотор бие даасан өвөрмөц байдалтай бөгөөд өөрийн шинжүүдээрээ экологи, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, ёс суртахууны чиг үүргийг биелүүлдэг.
дэлгэрэнгүй »
Лус савдаг гэж юу вэ?
 
Өвөг дээдсүүд маань эрт дээр үеэс байгаль дэлхий уул толгод, гол горхи болгон амьтай, эзэнтэй гэж үзэж  ирсэн бөгөөд тэдгээр эзэд нь Лус савдгууд билээ.
Ойролцоогоор 8 төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.

Хар лус - Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
Цагаан лус - Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
дэлгэрэнгүй »
Овоо босгох тухай

     - Овоог босгохдоо тус газарт овоо босгох талаар эхлээд олон талаар шинжиж үзэх шаардлагатай. Энэ бүхний эцэст, газраа сонгох ба тэрхүү сонгосон газраа ухахдаа "Тарнийн морийн зэргэмж'* сударт номносон мэтээр газраа ухаж, тэрхүү ухсан газартаа Луваанжалбуу буюу Лусын хааны бумба бүтээж суулгана.  Ингээд овоог босгох өглөө нь "Янлагдүмбэ, "Сан", "Чогжүмүнсэл", "Лашдондов", "Ямбий дончир", "Ширнэн", "Намсаананжид", "Лашзэгва", "Сэржидотог", "Лүеий ванган" судар нугуудыгуншиж, үдээс хойш Чойжин сүрмаа нарт зориулж "Лором", "Пэрэнзол" өргөж, "Дором жаржаа", "Лүдор" зэргийг уншиж үйлсээ даатгаснаар, сорогшингийн гол модонд "Гүсүнтүг", "Сорогшингийн судар, тарнийг бичнэ. Мөн овооны эдийн тухайд бол "Норолха", "Гүсүнтүгдэн", "Лалхын Лэнзүг" зэргийг бичээ
дэлгэрэнгүй »
Лусын бумба бүтээх тухай

   -Газар шим сэлбэрүүлэх зэрэг олон үйл хэрэгт хязгааргүй их тустай Тэнгэр Лусын бумба бүтээх тухай энд өгүүлэх болно. Эн тэргүүнд тэрхүү үйлийг бүтээхэд орох бумба нь ямар байх вэ? гэвэл эрхэм дээд нь зэс эрдэнийн эдээр бүтээгдсэн байж болох боловч, эсвээс шавараар ч үйлдсэн байж болно. Хэмжээ багтаамж нь, тухайн орны дээрхийг Сүмади нэрт бичсэнээс найруулан авлаа.
Тухайн оронгийн хэмжээтэй
дэлгэрэнгүй »
Лус хэмээгч нь ямар амьтан бэ?


Бурхан багшийн айлдсан " Лүмбүмгарав" хэмээх сударт Лусын тухай Бурхан багш анх хэрхэн айлдсан буйгаас ишлэл авбал:
Шаншүнгьш "Ломбо шинрав" хэмээх сударт айлдахдаа, "нян хэмээх нь огторгуйд оршино, савдаг хэмээх нь газарт оршино. Лус хэмээгч нь усанд оршино" гэж номложээ. Бурхан багш Ломбо шинравт айлдах үедээ, "Нигүүлсэнгүй амьтан бүгдийн тусын тулд хийгээд наран, саран, лянхуа дэвсгэрт оршоод бие нь гучин хоёр сайн лагшин, наян сайн найраг төгс бүрэлдсэн төдийгүй, нигуураараа арван зүгт сайтар ажираад ертөнц нь Замбуу тив, гольт тоот хийгээд хувилгаан бие
дэлгэрэнгүй »
12Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS