Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Гадаад мэдээ
Зүрх сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх тухай яриа ба бусдад үйлчлэх сэтгэлийн талаархи хэлэлцүүлэг
АНУ, Нью Жерси, Принстон, 2014 оны 10 дугаар сарын 28- Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Алабамагийн Бирмингемээс Принстоныг зорих замдаа эртний анд Аарон Бектэй уулзахаар Филадельфиад түр саатсан байна. Доктор Бек нь сэтгэхүйн эмчилгээний эцэг хэмээн олонд алдаршсан сэтгэл мэдрэлийн эмч хүн юм. Дээрхийн Гэгээнтэн олон нийтэд хийх айлдвартаа хэдэн жилийн өмнө доктортой хийсэн ярилцлагаасаа байнга эш татдаг байсан билээ.
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, шашин хоорондын хэлэлцүүлэгт оролцон, иргэний ёс зүйн сэдвээр яриа хийлээ
Алабама, Бирмингем, 2014 оны 10 дугаар сарын 26- Энэ өдөр төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд оролцохын өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Атланта, Нью Иорк, Нью Жерси болон Миннесотагаас түүнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэхээр ирсэн 350 төвд хүнтэй уулзлаа. Хятадад гарах магадлалтай нааштай өөрчлөлтийн талаар тэрээр яриад, өнөөгийн Хятадын удирдлагад Соёлын хувьсгалын хүнд бэрхийг амссан хүмүүс их байгаагийн дээр шинэ залуу үе нь гадаадад сурах үедээ ардчилал, эрх чөлөөг мэдэрч амьдарч байгааг цохон тэмдэглэв.
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээнтэн
АНУ, Алабама, Бирмингем, 2014 оны 10 дугаар сарын 25- Бирмингем дэх Алабамагийн Их сургууль (БАИ) Бирмингемийн Хүний эрхийн долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Тархины уян чанар ба эмчилгээ сэдэвт эрдэм шинжилгээний симпозиумд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг урьсан байна.
дэлгэрэнгүй »
Оюун судлахуйн найман бадаг ба Жанрайсигийн авшиг
Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 23 – Дээрхийн Гэгээнтнийг БК Их сургуулийн Thunderbird Arena-г чиглэн хөдлөхөд усан бороо цутгаж, үүрийн гэгээ хараахан орох болоогүй байсан бөгөөд нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар ийм цаг агаар Ванкуверийн хувьд ердийн зүйл ажээ.
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малала Юсафзай болон Кайлаш Сатьярти нарт баяр хүргэв
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 10 – Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтны нэр тодорсон тухай мэдээг авсан даруй Дээрхийн Гэгээнтэн шагналын эздэд захидал илгээсэн байна. “Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнд тань баяр хүргэхийг хүсч энэхүү захидлыг бичиж байна. Өөр өөрийн нөхцөл байдалд хүүхдүүдийг, тэдний боловсролыг дэмжихийн тулд та бүхний хийсэн үйлсийг өнөөдөр үнэлж байгаа нь надад туйлын тааламжтай байна. ”
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншиг өргөв
Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин, 2014 оны 10 дугаар сарын 8- Өнөөдөр Төвдийн 8 дугаар сарын 15-ны тэргэл сартай бэлэг дэмбэрэл бүрдсэн өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахын ерөөл үйлдэв. Нагаржуна гэгээний ‘Төв Үзлийн Билгүүний Үндэс’ номын 3 дахь өдрийн тайлбар эхлэхээс өмнө өглөө эрт ёслолын арга хэмжээ эхэлсэн байна.
дэлгэрэнгүй »
Төвдийн шашны удирдагч Тайванын сүсэгтнүүдэд зориулсан айлдвараа эхэллээ
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 6 (www.thetibetpost.com) - Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр Нагаржуна гэгээнт 'Төв Үзлийн Билгүүний Үндэс' зохиолын сэдвээр 4 өдөр Төвдийн Далай Ламын айлдах номлол Энэтхэгийн Дарамсала дахь гол сүмд Даваа гаригт эхэлсэн бөгөөд номонд 62 орноос ирсэн сүсэгтнүүд оролцсон байна.
дэлгэрэнгүй »
Ама Вагер таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
Энэтхэг, Химачел Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 3 – Германы Мюнхен дэх Вагерын гэр бүлд бичсэн захидалдаа Дээрхийн Гэгээнтэн Ама Вагерын таалал төгссөнд харамсаж буйгаа илэрхийлэн, гэр бүл, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
дэлгэрэнгүй »
Нобелийн шагналтнуудыг хүлээн авч уулзлаа

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала хотод Нобелийн шагналтнуудыг хүлээн авч уулзав. Энэтхэг, Дарамсала. 2014.10.02.
дэлгэрэнгүй »
Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн
Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 22- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентын гишүүн Ражеев Чандрасекар болон Ашока их сургуулийн урилгаар Энэтхэгийн Амьдрах Орчны төвд уригдан яриа хийлээ. Ноён Чандрасекар нь Энэтхэгийн Парламентын дээд танхим болох Ражья Сабхад Каматака болон Банглор мужийг төлөөлсөн бие даасан гишүүн юм.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS