Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Гадаад мэдээ
Дээрхийн Гэгээнтэн Далай лам болон эцэг Лоренс Фрийман нар “багш ба шавь” сэдвээр ярилцлаа
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат, 2013.1.12. Өнөөдөр бүтэн өдрийн турш Дээрхийн Гэгээнтэн болон түүний эртний шашны анд, Христийн Бясалгалын Дэлхийн Нийгэмлэгийн захирал, эцэг Лоренс Фрийман нар харилцан ярилцлаа. Өнөөдрийн сэдэв Есүс, Будда багш нар хийгээд шавь нарын үүрэг ролийн тухай байв. Сарнатын Төвд Судлалын Төв Их сургуулийн Атиша танхимд ярилцлага болсон байна. 
дэлгэрэнгүй »
Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТИС-д үг хэлж, Дамек Суварга болон Сарнатын Төвд сүмд зочлов
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат - Төвд Судлалын Төв Их сургуулийн (ТСТИС) проректор, ламтан, проф. Агваан Самдан Дээрхийн Гэгээнтнийг өргөөнөөс нь сургуулийн талбайд байрлуулсан асрын зүг урин залж ирэв. Тэнд их сургуулийн ажилтнууд болон оюутнууд Далай ламыг хүлээж байсан юм.
ТСТИС-ийн оюутнууд Дээрхийн Гэгээнтэн Далай ламд зориулж 

дэлгэрэнгүй »
Шах Алум цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан адислах ёслолд сүсэгтнүүд олноор оролцсжээ
Олон улсад нэртэй, Тайванид төвтэй Махаяана-Фо Гуан Шан сүсэгтний холбооны Малайз дах салбараас Шах Алум цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан адислах ёслолд сүсэгтнүүд олноор  оролцсжээ. Холбоог үүсгэн байгуулагч хүндэт багш Хсин Юн Буддын Гэрэл олон улсын байгууллагыг үүсгэн байгуулсан ба уг үйл ажиллагааг тэргүүлсэн байна.
дэлгэрэнгүй »
Шашин судлалын тэнхим
1994 онд Философийн тэнхмийн дэргэд Буддын философийн салбар нээгдэж, улмаар 1999 онд Буддын судлал ба Шашин судлал гэсэн хоёр салбартайгаар Шашин судлалын Тэнхим байгуулагдсан юм. Тэнхим анх байгуулагдахад Монгол Улсын гавъяат багш, академич С.Норовсамбуу, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн зэрэг нэрт судлаач эрдэмтэд ажиллаж байлаа. Тэнхмийн анхны эрхлэгчээр шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор Г.Лхагвасүрэн ажиллаж байв. Тэнхмийн ихэнх профессор багш нар Буддын болон Шашин судлалаар 20 гаруй жил ажилласан туршлагатай эрдэмтэд болно.
дэлгэрэнгүй »
Төвдийн Сан
Төвдийн Сан нь 1985 онд байгуулагдсан Англи улсад төвтэй буяны байгууллага бөгөөд зорилго нь Төвдийн бурханы шашны боловсролыг дэмжих, орон нутгийнхний санаачлагад тулгуурлан бурханы шашныг сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Төвд, Балба, Энэтхэг болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг ба 1990 оноос өнөөг хүртэл Монголын бурханы шашинтнуудтай нягт хамтран ажиллаж байна.
1993 онд лам хуврагуудын бурханы шашны боловсролд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бурханы шашны судар номыг орчин цагийн Монгол хэл рүү хөрвүүлж хэвлэн нийтлэх, энгийн хүмүүст бурханы шашны сургаалыг хүргэх зэрэг ажлуудыг хийсэн. Уг төслийн хүрээнд Монгол орны онгон дагшин байгалийн сайхныг илтгэсэн үзэсгэлэнг 2004 онд Лондон хотод зохион байгуулж 2008 онд Монголын уламжлалт ухааны талаар ном гаргаж бага, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан байна.
дэлгэрэнгүй »
Европ тивийн Хамгийн том Суврага
Хойд Испанийн Беналмаденд байх 108 фут буюу 33 метр өндөр Бодь суврага нь (2003 оны аравдугаар сарын 5 нд нээлтээ хийсэн) Европ тив дэх хамгийн том суврагт тооцогддог байсан билээ. Тэгвэл удахгүй Австрийн Кфоехл хотод түүнээс өндөр суврага бүтээж магадгүй боллоо. Хотын зөвлөлийн хурлын 23 гишүүнээс 21 нь энэхүү 120 фут өндөр, энх тайвны билэгдэл байгууламжыг төрөлхи хотдоо босгох ажлыг дэмжсэн байна.
дэлгэрэнгүй »
Төвөд Монголын соёлын төв
ТСТ нь Индиана мужийн Блүүмингтон хотын зүүн урд 108 га газар эзлэн оршино. Манай эдлэн газарт Гүмбумын Жамцэ Лин хийд, Соёлын Ордон, Төвдийн хоёр уламжлалт суварга (төвдөөр Чортэн гэдэг), 11 Монгол гэр, 4 зуслангийн байр, ном айлдах танхим, 2 хувийн байшин буй.

Манай Соёлын Ордон дахь Их Танхимд Буддын уламжлалт уран баримал болох элсэн Мандала, тосон баримал болон Төвд номын сан байрлана. Ханыг нь Бурхан багш болон Бодисад нарын зургаар чимэглэсэн болно. Соёлын Төвийн байранд мөн Төвд эд зүйлс, ном бүхий бэлэг дурсгалын дэлгүүр ажилладаг.
дэлгэрэнгүй »
«Өмнөх7891011
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS