Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Мэдээ, Мэдээлэл « Дотоод мэдээ
Малын хулгайн гэмт хэргийг зуун хувь бууруулах боломж байгаа
Танд энэ өдрийн мэнд хүргэе?
За баярлалаа. Танд болон танай сайтын хамт олонд бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та манай уншигчдад тод сураг-1922 лавлах болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар  танилцуулаач?

Манай Ламрим ТББ байгууллагань 2009 онд малчдад туслах зорилгоор анх байгуулагдаж алдсанболон олдсон малын зарыг авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хайх  сургийг нь гаргах ажлыг санаачлан хийж эхэлсэн. Бид энэ хугацаанд 5000 гаруй малыг эзэнд нь олж өгсөн. Энэ бол маш том тоо юм. Одоогоор манайд алдсан гэх малын тоо 15000 гаруй харин олдсон буюу эзэн нь олдоогүй байгаа 530 тооны мал бүртгэлтэй байна.
 
дэлгэрэнгүй »
Монгол лам нарын гүн ухааны зохиолын зарим тойм
Монгол ард түмний олон зуун жил хуримтлуулсан оюуны соёл, ном эрдмийн салшгүй нэгэн зүйл нь монголчуудын төвдөөр зохион туурвисан олон арван боть ном судар юм. Олон арван боть судар номыг монголын эрдэмтэн лам нар их бага таван ухааны чиглэлээр зохиож бүтээсэн байдаг. Би энд зөвхөн бурханы шашны дотоод ухааны доторх цанид чойрын гүн ухааны талаарх монгол лам нарын туурвисан зарим алдартай зохиолуудын талаар дурьдах юм. Энд олон зүйлийн эрдэм ухаанд боловсорсон номтой лам нар
төрж гарахад нөлөөлсөн зарим нөхцөл шалтгааны талаар дурьдахгүй өнгөрч болохгүй юм.
дэлгэрэнгүй »
Бурханы шашны тухай товч баримтууд
Бурханы шашин дэлхийн томоохон шашнуудын нэг бөгөөд үндэслэгч нь Бурхан багш юм. Бурханы шашин нь амьдралын үнэн мөн чанарыг ухаарахын тулд оюун санааны хөгжлийн оргил буюу гэгээрэлд хүрэх арга замыг номлодог. Бурханы шашинд ном сургаалд суралцах, суралцсан зүйлээ бодит туршлага болгохыг онцгой анхаардаг. Номлол сургаалд гэгээрэлд хүрэх арга замыг номлосон сургаалууд багтах бөгөөд эдгээрийг анхааран авах бясалгалын үндсэн зарчмуудтай. Бурханы шашинтан нь сүсэг бишрэлээс илүүтэй нягтлан судлахыг урьтал болгодог ба дөрвөн үнэний сургаалд суралцаж, найман зөв зам мөрийг дагаж мөрддөг.
дэлгэрэнгүй »
Багшийг шүтэх ёс
Багшийг шүтэх нь машид чухал юм. Бодовын гэгээний айлдварт "энэ насны үйлдвэр дууриагаад хийж болох зүйлд ч сургаачин үгүй аваас үл бүтэх болвоос өдгөө муу заяаны зовлонгоос дөнгөж гарсан, гэтлэхүй болон бурханы хутгийг олох зам мөрийг үзэх нь бүү хэл сонссон ч туршлага үгүй тэр мэтийн эхлэн суралцагч бээр бүхнийг болгоогчийн газар зорчиход багш үгүйгээр хаанаас бүтэх билээ" хэмээн зарлигласан байдаг тэр нь үнэхээр үнэн билээ. Бидний нисванисын гурван хор хэмээх нь суралцах хэрэггүй, угаасаа байдаг зүйл. Тэр нь ч нэг насны зүйл биш төрлөөс төрөлд дадсан байдаг.
дэлгэрэнгүй »
Бурханы шашны зан үйл ба айл гэр
Шинэ байранд орсноор тухайн айл гал голомтоо шинээр үүсгэж байгаа хэрэг билээ. Аливаа байх сууцанд шинээр орохдоо ариулах үүднээс хүмүүс сүсэг бишрэлээрээ ном уншуулдаг. Ер нь хүн гэдэг үргэлж муу зүйл, атгаг санааг сэтгэлдээ тээж явдаг учраас тэр муу муухай бүхэн биеллээ олохоос эмээж, лам залж ном айлтгуулдаг учиртай. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн засал гэж ойлгож болно. Мөн Монголчууд шинэ гэрт орсны дараа газар, уул усны аюулаас хол байх үүднээс бурхан багшийг хамгийн анхны айлдсан ном болох “Дашзэвэг”-ийг уншуулдаг.
дэлгэрэнгүй »
Тулалдаж туйлдсан цэргүүд буддизмд итгэлээ өгч байна

Буддын шашин Их Британы зэвсэгт хүчний эгнээнд эрчимтэй дэлгэрч байна. Зэвсэгт хүчинд 2005 онд 200 орчим эрэгтэй, эмэгтэй цэргийн албан хаагчид Бурханы шашин шүтдэг байсан бол эдүгээ 3800 хүрчээ.

Тэдний 2800 нь Балбын гуркха хэмээх эрэмгий дайчин омгуудаас гаралтай Их Британы цэргийн албан хаагчид байна гэж Daily Mail сонинд мэдээлжээ. Харин 1000 гаруй зэвсэгт хүчний албан хаагч нь уугуул британчууд бөгөөд армид ирснийхээ дараа Бурханы шашинтан болсон байна.

дэлгэрэнгүй »
Цогт Цагийн Хүрдэн соёлын төв
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
Дээрхи зорилтын хүрээнд "Цогт Цагийн Хүрдэн" соёлын төв нь Нийгэм хүмүүнлэг, Байгаль орчин гэсэн хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.
дэлгэрэнгүй »
Буддын болон Монголын соёл судлалын төв
Тус төв нь 1997 онд дараах зорилгоор байгуулагдсан. Үүнд:  

- Өөрийн орны эрдэмтдийн хүчээр монголын дорны онцлогтой нүүдлийн соёл иргэншил, буддизм дахь их, бага арван ухааны агуулгыг эдүүгээшүүлэн судлан тайлбарлах. 

- Нүүдэлчин монголчуудын болон буддын соёл, ухаанаар сургалт явуулах энэ зорилгоор сурах бичиг, гарын авлага, ном бүтээл хэвлүүлэх. 

- Эрдэм шинжилгээний  хурал хийх, мөн олон  нийтийн харилцааны хэрэгсэл зэргээр буддизмын шинжлэх ухааны агуулгыг сурталчлах.

дэлгэрэнгүй »
«Өмнөх4748495051
Бусад цэс
Мэдээ, Мэдээлэл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS