Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хойд төрөл « Зан үйл
Нас нөхцөгчийг нутаглуулахын өмнө хуруулах ном
1.    Гүнрэг                                        
2.    Авид
3.    Жайвий Ламрим
4.    Лхогтой гүнрэг
5.    Вантай гүнрэг
6.    Дашзэвэг
дэлгэрэнгүй »
Бард төдөл буюу Үхлийн дараахь 49 хоног
“Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн энэ номыг манай эриний VIII дугаар зууны үед энэтхэгийн их гүрү Бадамсамбуу Төвдөд бичсэн байна. Энэ мэдлэгийг одоо эзэмших цаг нь болоогүй тул цаг нь болохоор олох ёстой хүн нь олох болно гээд хэзээ ямар хүн олох талаар тодорхойлон хэлээд номоо Түвдийн өмнө зүгт орших Дакпо нутгийн Ганподар ууланд бүжиж буй бурханы ойролцоо чандлан нуусныг 600 жилийн дараа түүний урьдчилан хэлсний дагуу Карма Линга гэдэг хүн олж авсан байна.
дэлгэрэнгүй »
Хойдын буянд үйлдэх зан үйл
  Шинжээ нээх
 
Үхэл хэзээ болоогүй ч зуурдын болон зуурдын бус гэж ангилагддаг. Талийгаачийн амьсгал хураасан өдөр, цаг, минутыг нарийвчлан тогтоож бусад мэдээллийн хамт шинжээ нээж буй хүнд өгдөг.
дэлгэрэнгүй »
Нас барагчдын араас үйлдэх зан үйл
Эрдэнэт хүмүүнийг амьсгал хурааж, нас эцэслэхэд нь мэлмий нээлттэй байвал аниулж биеийг шулуун засч хоёр гарыг нь хэвлийн тус газар зөрүүлэн тавьдаг. Мөн хэвтэж буй арслангийн шинжээр баруун хамрын нүхийг баруун гарын эрхий хуруугаар даруулж сарвууг нь дэрлүүлнэ.

Сул гарыг нь биеийг нь дагуулж сунгаж  тавиад  дарагдаагүй дээд хөлийг нь нугалсхийлгэн хэвтүүлнэ. Бурхан багш мөнх бусыг үзүүлэхдээ энэ байдлаар таалал төгссөн тул ингэжхэвтүүлбээс төрөл дээшилнэ гэж үздэг. Нас барагчийг 3-5 хоногт хөдөөлүүлдэг. Олон хоногт гэрт байлгахыг  ихэд цээрлэдэг.Шарилын дэргэд хэт чанга дуу авиа гаргах, амьдчилан харьцах, ёс бусын үйлдэл хийхийг цээрлэнэ. Шарилыг хөдөөлүүлэхээр явахын өмнө номонд заасан жилтэн түрүүлж шарилд хүрнэ. 
дэлгэрэнгүй »
Нас нөгцөгчийн араас хийх зан үйл
Сүрийн зайг нас нөхцөгчийн хойноос 49 хоног уугиулж байвал анхилуун үнэрийн хүслийн Хандо, Сүрмаа нар хийгээд бурхад, эх болсон 6 зүйлд төрөгчид, тэнгэр, лус, өр төлөөст, өс хонзонт дайсан зэргийг хооллох, нас нөхцөгчийг хооллох буянаар өөрөө есөн хүслийн хураар цэнгэн хойтын зам мөрийг тэгшитгэн саад барцдыг нь арилган амгалангийн оронд одуулдаг гэж номын их Мэргэд Егүзэрүүд номолсон байдаг.

Оршуулагт оролцсон хүмүүст гар цайлгах утга нь:

Нас нөхцөгчийн хойтийн зам мөрт хөтлөх буянд хөтөлсөн. Лам багш, яс хөндсөн хүн, цогцос хөтөлсөн хүн / жолооч/ зэргийг ихээхэн хүндэтгэн буян илэрхийлэл болгон өргөн буй гарын бэлэг юм. Эрт цагт хонь бөс бараа өргөдөг байсан бол эдүгээ цай мөнгө төгрөг хадгийн хамт өргөдөг.
дэлгэрэнгүй »
Нас барагчийн хойд мөрд зориулж унших ном:
 
 
  Гаргахаас өмнө уншуулах ном:
 
 
 
 
 Ширнэн, Жамбалцанжид,  Гавсүм, Санжинмонлом, Дүншиг, Жамбиймонлом, Бардсолдэв, Сүр уншуулваас өнгөрсөн хүн сайн төрөл олж үлдэгсэд гараг үхээрийн, газрын эздийн хорлолд үл өртөнө. Хишиг буян тогтох сайн.
 
 
Нас нөгцөгчийн араас 49 хоног дотор үйлдэх буян, хуруулах ном:

 

 Ширнэн, Жамбалцанжид,  Гавсүм, Санжинмонлом, Дүншиг, Жамбиймонлом, Бардсолдэв, Сүр уншуулваас өнгөрсөн хүн сайн төрөл олж үлдэгсэд гараг үхээрийн, газрын эздийн хорлолд үл өртөнө. Хишиг буян тогтох сайн.

 

дэлгэрэнгүй »
Нас барагчдын араас бүтээх бурхан
              
           Нас барагчийн араас бурхан бүтээхдээ төрсөн жилийн мэнгээр нь бүтээдэг.          
       
         Нэг цагаан мэнгэтэй хүн  нас эцэслэвээс-Жанрайсэг бурхан бүтээж зал
             Хоёр хар мэнгэтэй хүн нас эцэслэвээс-Очирваань бурхан бүтээж зал
              Гурван хөх хар мэнгэтэй хүн нас эцэслэвээс-Доржсэмбэ бурхан бүтээж зал
             Дөрвөн ногоон мэнгэтэй хүн нас эцэслэвээс-Очирваань бурхан бүтээж зал
дэлгэрэнгүй »
Бусад цэс
Хойд төрөл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS