Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Хойд төрөл « Хойд төрлийг чиглүүлэх
Алтан савны ёс буюу оршуулгын зан үйл
Нас барсан хүнийг оршуулахын өмнөх ёсыг зурхайн судар ном мэдэх зурхайч хүнээр “Алтан сав” нээлгэж тэр номын дагуу ёсчлон үйлдэнэ.
дэлгэрэнгүй »
Хойдын буяныг хийх нь
 
 Талийгаачийг оршуулах зан үйл нь нутаг нутагт харилцан адилгүй байдаг боловч өнөөдөр тэр бүр нарийн мэдэх хүнгүй болсны зэрэгцээ зарим зан үйлийг хийж гүйцэтгэхэд ч бэрхшээлтэй болсон байна.
дэлгэрэнгүй »
Зургаан зүйлийн амьтаны тухай
Бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу.
дэлгэрэнгүй »
Үхэл ба үйлийн үрийн утга
Дорно дахины гүн ухаанд сав шим ертөнцүүдийн оршихуйн нөхцөлд ямарваа үйлд санамсаргүй гэнэтийн тохиолдлоор үүсч бий болсон, болох ямар нэгэн үзэгдэл үйл үйлдвэрлэл нэгээхэн ч үгүй бүх зүйл юмс үзэгдэл учир шалтгаан шүтэн барилдлагаар буй болж шүтэн барилдсан бүхэн хоосон чанартай гэж үздэг нь сав шим ертөнцөд орших амьтай амьд бүхэн амьдралаас  үхэл рүү үхлээс амьдрал руу гэсэн хоёр зааг завсарт оршино гэдэгтэй утга нэгэн болой.

Дорно дахины гүн ухаанд үхлийг бүх зүйлийн  төгсгөл бус бүх юмс үзэгдлийн мөнх бус орших чанарын илэрхийлэл болохоос төгсгөл биш, тухайн амьд биеийн оршихуйн суурь үндэс орон цаг зайн төгсгөл гэж үздэг. Үхэл нь биеийг цогцлоогч мах бодь хэмээх гал, шороо, ус, хий, огторгуй хэмээгч таван мах бодийн  задрал, амьтай амьд бүхний оюун санааны илэрхийлэл сүнс, биеийн амин тамир сүлд хоёрын биеэс салах үйлдэл бөгөөд сүнс нь мөхөлгүй мөнх орших сав ертөнцийн хий махбодь юм.
дэлгэрэнгүй »
Талийгаачийн араас Буян хэрхэн үйлдэх вэ ?
  Хүмүүн сүүлчийн амьсгалаа дотогш хураасны дараа 3 хоногийн дотор сүнс биеэс салснаас эхлээд дараагийн төрлөө авах хооронд зуурдын төрөл буюу завсрын ертөнцөд төрөл авах шалтгаан бүрдтэл оршино. Зуурдын төрөл нь маш тогтворгүй үргэлж айж цочсон, аймшигтай болон аюултай үзэгдлүүдийн дунд (үнэндээ бол байхгүй) сандарч тэвдэн аврал эрж явдаг гэнэ. Шинэ төрөл авах нөхцөл бүрдтэл долоо долоо хоногийн хугацаатай хамгийн удлаа гэхэд 49 хоногийн дотор төрлөө олдог ажээ.
дэлгэрэнгүй »
Бусад цэс
Хойд төрөл
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS