Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Зан үйл
Ууц тавих ёсон

Ууц тавих ёсон

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам

дэлгэрэнгүй »
Шинийн тавгийн идээ засах ёс
Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг. Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг.

Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

Хадаг барих ёсон
Хадаг барих ёсон
Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.
дэлгэрэнгүй »
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс
Цагаан cap бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж cap шинэдээ сайхан мэндэлж байна уу?
дэлгэрэнгүй »
Мах хуваарилах заншил
Монголчуудад малын махыг өрх гэрийн гишүүд идэх нарийн хуваарьтай байжээ. Хүүхдэд бөөр, сүүл, уушиг, зүрх, элэг зэргийг зөөлөн гэж өгдөг. Нугас, тархи, чөмөг зэргийг өгвөл дүйнгэ, дүлий, нусгай, эрдэм сурахдаа муу болно гэж үздэг учир өгдөггүй.Толгойны ясыг эр хүн хагалбал эм хүн иднэ, хагалахгүй бол иддэггүй. Битүүний орой хонины бүтэн мах тавагт тавихад гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хушуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тарааж өгдөг. Настай хүнд толгой, ууц, өвчүү чанаж хүндэлнэ. Мал нядалсан хүнд гол мах, зүрх уушигнаас өгдөг ёстой.
Идээ барихад хэлэх үгнээс

Цай барихад:

Эрт дээрээс ихтэй
Эцэг өвгөдөөс журамтай
Эрхэм ёсыг сахиж
Идээ идээний дээж
Ирэх гийчийнгийн угтуул
Цаглашгүй хүндэтийн нэг
Цай нэртэй үүнийг
Зочин таньдаа баръя
Зооглож  айлдана уу.

дэлгэрэнгүй »
Цацал өргөдгийн учир
Монголчуудын дунд, нутаг нутгийн онцлог зан зашлийн уламжлалын үүднээс дэлгэрсэн цацал өргөх ёслолын түгээмэл шинж чанар нь хавар хонь хургалж эхлэх ба гүү барих, гүүний үрс гаргах, зэрэг сааль сааж эхлэх үетэй уялдаж малынхаа үр төлийг бүрэн мэнд бойжуулж сүү цагаан идээ элбэгтэй байхын билэг дэмбэрэлийг мөрөөдөж ( сацал сацдаг ) заншилтай ажээ. Тухайлбал: хонины сацлын үгэнд: ...
дэлгэрэнгүй »
Хурга хөнгөлөх ёс
Монголчууд төлөө хөнгөлөхдөө өдөр цаг хугацаа харгалзан бэлэг дэмбэрэлтэй өдөр, маш хүндэтгэлтэйгээр ёс төртэй ханддаг байна. жич: зуны эхэн сарын шинийн гурван (балжиннямтай) өдөр (луу, морь) цагт (хутганы ир) өдрийг харгалзан хурга ишгээ хөнгөлж эхлэхдээ гэр, хотны барээн талд эсгий буюу ширмэл ширлэг дэвсэж, тухайн ширээн дээр идээгээ тавьж гэрийнхээ баганы толгойг хойт зүг рүү харуулан тавиад мал хөнгөлөх хүний барээн гарын ойр хүүдийтэй шар буюу цагаан будааны хамт модон хувинд сүүгээр цийдэмлэсэн ус хийж дээр нь даллагын сумыг уртааш нь тавьж хажууд нь арцаар сан тавьсан байдаг ажээ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх45678
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS