Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Зан үйл
Монгол хүний цээрлэх зүйлүүд

Монголчууд олон үеийн турш зарим нэг зүйлийг цээрлэж болгоомжилж ирсэн түүхтэй ажээ. Үүнийг анхаарч явахад бидэнд эцэг өвгөдийн уламжлалт ёсон юу буруу байх вэ?

Зочныг угтах, үдэхтэй холбогдсон цээрлэх ёс.
Айлд ирж байгаа хүн айлын зэл шилбүүр, уурга, дээгүүр алхах, буу, зэвсэг, ташуур барьжгэрт орохыг цээрлэнэ. Бүсэн дэх хутгаа буулгалгүй айлд орохыг цээрлэнэ. (Хутга буулгаж, нударга эргүүлж орох нь энх тайван, эм найрамдалтай байхын илэрхийлэл юм.) Зочин хүн айлын гадаа мэндэлдэггүй, босго алхан орсон хойноо мэндлэх ёстой. Ирсэн зочин айлын заасан суудлаас өөр газар суухыг цээрлэнэ. (Эрэгтэйчүүд баруун талд, эмэгтэйчүүд зүүн талд сууна.
дэлгэрэнгүй »
Цайны дээж, зул өргөх ёсон

Өглөө эртлэн босон угаал үйлдэн ,сайн сайхан бодол санаагаар сэтгэлээ ариусгах явцдаа бадран дүрэлзэх гал дээрээ уураг сайхан цайгаа чана, сайтар арчиж цэврэлсэн ширээн дээр хир буртаг хагархайгүй ариун (тахил,аяга зэрэг)саванд цайны дээжээ хийж,алтан нар, асар тэнгэр,дэлхийн эзэд лус тэргүүтэнд дээж өргөхдөө;’’Ум базар амрида гүдали хана хана хум’’ хэмээх тарниар ариусгаад ‘’Ум сував шүдда сарва дарма сував шүддо хам’ таринар цэвэрлэгдсэн гэж бодон хоосон агаар Брүмээс дээж хийсэн аоиун савны доор ‘’ум’’ үсэг гэрэлд хайлсаар гарч, цайны тахил бэлгэ билгийн их рашаан далай боллоо хэмээн сэтгээд ‘’Ум аа хум’’-ыг гурван удаа уншаарай.


дэлгэрэнгүй »
"Цээжү" - Дагинасын тахилгын зан үйл
  

 Дүйчэн өдрүүд олон байдгаас шинийн 10, хуучны 25-ныг "Цээжү" буюу Ханд дагинасын тахилгын сайн өдөр хэмээдэг. Шинийн нэгнээс сар арвидсаар 10 дахь хоног, 15-наас сар хомсдохоос арав хоног тоолон хуучны 25-ны өдрүүдийг Цээжү гэнэ. 
дэлгэрэнгүй »
Сан тахилгын ёсон
Сангийн утлагад хамгийн эрхэмлэн үздэг үнэртэн бол арц, даль, агь хэмээн номлосон байдаг. Тэдгээрийг хүн малын хөлөөс зайдуу, өт хорхойд идэгдээгүй, аглаг цэвэр газарт ургасныг нь сонгон, үр жимс нь боловсорч гүйцсэн цагт түүж авах хэрэгтэй. 
дэлгэрэнгүй »
Эзэгтэй танд еерийн уншсан цайны дээж өргөх ёсын талаарх үнэтэй зөвөлгөөг хүргэж байна.
Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
дэлгэрэнгүй »
Оточ Манал бурханы зан үйл
Оточ манал бурханд хамаг бурхад багтаж байдаг. Амгаланд ажирсан  Оточ Маналын долоон бурхад, хамаг амьтны янагуух хийгээд чанагуух амгалан жаргалан бүхний тухайд сайтар залбиран ерөөл талбиж зохиосон байдаг юм. 
дэлгэрэнгүй »
100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай...
  

Хутгаа муу ховонд үл орох

Худал магтаалын салхинд  үл ганхах

Сүмбэр уул мэт суурьтай хүнийг

Сул бүү орхи , авч хэрэглэ

дэлгэрэнгүй »
Уул овоонд архи, сархадыг зөвхөн номын адистын хүчээр рашааны мөн чанарт урвуулж өргөл өргөдөг
"Буман цагаан лус" хэмээх сударт: "Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд, Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог" хэмээн айлджээ. Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна.
дэлгэрэнгүй »
Мэндлэхүй
  Аливаа мэндчилгээ бүхэн хүндэтгэлийн утга илтгэдэг. Мэндлэхийн өмнө хувцас хунар, товч бүчээ янзалж дүү хүн нь ахмад хүнээ эгц харж намуухан дуугаар эхлэн мэндэлдэг нь монгол ёс. Монголчуудын мэнд ба мэндийн хариу нь заавал бүтэн өгүүлбэрээр хэлэгддэг. Тухайлбал “Та амархан сайн байна уу” гэхэд “ Сайн байнаа, та амархан сайн байна уу” гэж мэндэлдэг.
дэлгэрэнгүй »
Жинсрэг буюу гал мандал өргөсөний ач тус
Бурхан бүхэнд  өөр өөрийн Жинсрэг буюу гал мадалын зан үйл байдаг.

Жинсрэг нь:  дотроо амирлуулах, дэлгэрүүлэх, эрхэндээ хураах, хатуу үйлийн гэж дөрөв байдаг. жинсрэгийн зан үйлийн тухайд гэвэл эгэлийн галыг бурханы мөн чанарт болгон бясалгаж гал мандалын 12 голлох зай буюу эд зүйлүүдийг бурхадыг баясгах дотоод тахил болгон өргөж уншдаг. Жинсрэг уншуулсаны ач тус их байдаг.
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS