Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Зан үйл
Монгол домын ухаан /Үйлдлэгийн ид шидээр хүүхдийг домнох нь/

Үйлдлэгийн ид шидээр хүүхдийг хэрхэн домнох тухай та бүхэндээ хүргье.
Бор халзан туулай
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид хар халзан туулай гэж нэрлэдэг.Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.

 
дэлгэрэнгүй »
Тахил өргөх ёс
Бурханы шашинтан хүний өдөр тутам хийдэг зан үйл бол тахил өргөх ёс юм. Тахилд юуг өргөх нь хязгааргүй ч ихэвчлэн харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх буюу идээ, үнэртэн, зул, хүж, цэцэг, өлмий сэрүүцүүлэх ус, рашаанаар таван мэдрэхүйг баясгах зүйл байж болно. 
дэлгэрэнгүй »
Сахил санваар
Буддын шашны Чухаг 3 эрдэнийн нэг болох Сангха буюу Номын мөрөөр амьдрагч ариун сэтгэлт болсон хүн, ариудсан нэгэн хувраг хүмүүн сахил хүртсэн байх бөлгөө.
Их хөлөгөнд 8 санваар бий болой 
Тэрний нэгэн зvйл болох 253-н зvйлийн ёс цаазыг сахигч их санваартан Гэлэн хэмээх сахил болой.
дэлгэрэнгүй »
Бурханы шашны зан үйл ба айл гэр
Шинэ байранд орсноор тухайн айл гал голомтоо шинээр үүсгэж байгаа хэрэг билээ. Аливаа байх сууцанд шинээр орохдоо ариулах үүднээс хүмүүс сүсэг бишрэлээрээ ном уншуулдаг. Ер нь хүн гэдэг үргэлж муу зүйл, атгаг санааг сэтгэлдээ тээж явдаг учраас тэр муу муухай бүхэн биеллээ олохоос эмээж, лам залж ном айлтгуулдаг учиртай. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн засал гэж ойлгож болно.
дэлгэрэнгүй »
Гэрийн босгон дээр гишгэж болдоггүйн учир
Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу? Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан.

дэлгэрэнгүй »
Цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан шинжидэг уламжлалт аргууд
Хавар, зун халз өмнөөс болон баруун өмнөөс салхилбаас хур орохын шинж. Намар, өвлийн цагт салхилбаас ойрдоо тэнгэр онгойж гийхийн шинж. Салхи зүүнээс удаан үргэлжилвэл зөөлөн шуурга тавихын шинж.
дэлгэрэнгүй »
Монгол зан үйлийн тодруулалт
Авга - Эцгийн талын төрөл садангийн хүмүүс. Эцгийн төрсөн ахыг их авга, дүүг бага авга гэнэ. Эцгийн эгч болон бүсгүй дүүг авга эгч гэнэ.
Авга бэргэн - Эцгийн талын хүний эхнэр. Их авгын эмийг их авга бэргэн, бага авгынхыг бага авга бэргэн гэнэ. Хэлэлцэгч лүгээ, ясан, цусан төрлийн холбоо байхгүй.
дэлгэрэнгүй »
Авшиг хүртэх зан үйлийн тухай
Сүүлийн жилүүдэд, бэлэг чанар төгөлдөр дээд багш нараас ядам бурхадын авшиг хүртэгчидийн тоо нэмэгдсээр байна. Цөөнгүй хүмүүс энэхүү зан үйлийн учрыг сайн ойлголгүйгээр дан гагц сүжгийн үүднээс оролцдог

дэлгэрэнгүй »
Хүүхдэд холбогдох зан үйлүүд

 

ХҮҮХДИЙН “АМ ГЭМТЭХЭД” ХИЙХ ДОМ:
Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо Эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай.

дэлгэрэнгүй »
Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл
Догшин газрыг дэргэд нь нэрийг нь хэлдэггүйБайгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, урагмал газар нутаг, уул усыг “догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрш шороо, чулуу хөдөлгөх, урагмал өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрэлдэг байжээ. Хэрэв ийм үйлдэл хийвээс лус, савдаг догширч, түүний хорлолд өртөж, хүн малын нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд гай түйтгэр учирна гэж итгэн үнэмшүүлдэг байв.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS