Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Шашины боловсрол
Чойжин буух
Бөө буухтай төстэй түвдийн бөөгийн “бомбо” шашны зан үйлээс өвлөн авсан шарын шашны нэгэн төрөл зүйл болно. Түвдээс монголд орж ирсэн юм. Бөөгийн шүтлэгтэй ижил төстэй зүйлүүд олон байдаг. Хувцас зарим нэг зан үйлийн хувьд ялгаатай боловч онгод сахиус буулгаж байгаагаараа ижил юм.  Зөвхөн төрийн үйл хэргийн төлөө буух, айлын үйлийн төлөө буух гэж хоёр янз  буудаг. Чойжин буухын өмнө 7хоног цээр хийж  ЖОЛХ хэмээх номыг уншиж бэлгтэдэг байна.
дэлгэрэнгүй »
Бодь сэтгэлийг үүсгэх аргууд
Шалтгаан үрийн долоон гишүүнт увидас. Энэ арга нь Энэтхэгийн их бандида Жову Балдан Адиша (Депангара Шри Зана) гэгээнээс уламжлагдан ирсэн гэж их хөлгөний судар шастирт алдаршиж иржээ. Учир шалтгааны долоон гишүүн гэдэг нь тугуулагсан бурханы хутаг гэдэг (1) “Боди сэтгэл”-ээс боди сэтгэл тэр нь (2) “Үлэмж сэтгэл”-ээс, сэтгэл тэр нь (3) “Нигүүлсэхүй сэтгэл”-ээс тэр нь (4) “Асрахуй сэтгэл”-ээс, тэр нь (5) “Ачийг хариулахуй сэтгэл”-ээс, тэр нь (6) “Ачийг санахуй”-гаас, тэр нь (7) “Эх мэт үзэх сэтгэл”-ээс мэндлэх бөгөөд
дэлгэрэнгүй »
Огоорох сэтгэл

Магад гарахуй, бодьсэтгэл ба хоосон чанарын билиг оюун энэ гурав нь зовлонгоос ангижрах гурван үндсэн зэрэг юм. Гэгээрэлд хүрэх гурван үндэс буюу гурван мөрийг та бүхэн ойлгоосой гэж хүсэж байна. Учир нь барууны ертөнцөд "магад гарахуйн сэтгэл" хэмээх үгэнд \renounce\ утгын олон өнгө агуулагдаж байдгаас үүдэн эгэлийн таашаал, жаргалаас салж түүнийг огоорох хэмээн ойлгох явдал байх шиг байдаг.
дэлгэрэнгүй »
Гонгор Намсрайн бумба
Монголчууд  эрт дээр үеэс Гонгор Намсрай зэрэг хоёр бурханыг тахин шүтэж эдгээр бурхадын бумбыг олон амьтны үгүйрэл хоосролын зовлонг арилгахыг бэлэгдэж гэр орон сүм хийдэд бүтээн залж ирсэн билээ, энхүү бумбыг гэр орон албан байгуулга хувь хүн бүтээлгэн залж тахиваас үгүйрэл хоосролын зовлон арилах, өвчин зовлонгүй, нас буян, цог учрал, хийморь золбоо, эд хөрөнгө, идээ ундаа, төгс эдлэл бүхэн хурах шалтгаан бүрдэх бөгөөд  энэ хойтын сайн бүхэн шамдалгүй аяндаа бүтэх болой,
дэлгэрэнгүй »
Буддын ёсонд сэтгэлийг үзэхүй
Шашин үндэслэгчдийн дотроос гагцхүү Будда л (нийтээр заншсан нэр томъёо ёсоор түүнийг хэрэв шашин үндэслэгч хзмээн нэрлэх юм бол) өөрийгөө ариун явдалт эгэл хүнээс огтхон ч ялгаж үздэггүй цорын ганц багш мөн болой. Харин бусад багш нар болохоор өөрийгөө нэг бол тэнгэр бурхан мөн, эсхүл түүний аль нэгэн дүр хувилгаан буюу Эрхэт тэнгэрээс шууд заяагдсан гэдэг.
дэлгэрэнгүй »
Нацагдорж буюу очирын тухай
Очир нь анхандаа энэтхэгийн Индра бурханы шидэж хэрэглэдэг хүрэл шийдэм байжээ. Харин Буддын шашинд тэрээр муу муухай, хорон санаатан бүхнийг няц даран сөнөөдөг хэдий ч өөрөө хэзээ ч үл сөнөөгдөгч. бат бөх. цаг хугацааг даван туулагч эрч хүч, төгс чадлын бэлгэ тэмдэг болжээ.
дэлгэрэнгүй »
Зургаан хуран мэдэхүй
Шарын шашины тэргүүн Зонхава богд “Бодь мөрийн зэрэг” бүтээлдээ , шашин номын ёсонд суралцаж сэтгэл ариусгахуйн зургаан үндсийг зүйрлэлийн аргаар айлдсан байна. Ийм сэтгэхүйн зургаан хуран мэдэхүй нь:
1.    Өөрийгөө өвчтөн мэт хуран мэдэхүй
2.    Буяны садан ном заагч багшаа эмч мэт мэдэхүй
3.    Бурхад дээдсийн номыг эм мэт мэдэхүй
4.    Номын утгыг мэдсэнээ өвчин эдгэв хэмээн хуран мэдэхүй
5.    Бурханыг төрөлхтний дээд бодьсад хэмээн хуран мэдэхүй
6.    Номлолд итгэн сэтгэл ариуснаар шашин өнө удаан оршихыг хуран мэдэхүй
дэлгэрэнгүй »
Гурван эрдэнэд аврал одуулах

Аялагчид шуурганд өртвөл тэдэнд хоргодох газар хэрэг болно. Тэд ийм газар олчихвол аюулгүй болж бусдыг ч бас дуудаж”энэ газар ирж хоргод, энд аюулгүй тул ирж аврагд ” гэдэг. Амьдралд бэрхшээл зовлон тохиолдвол хүмүүс мөн л түүнээс нуугдаж болох түүнийг өнгөрөөх хоргодох газар хайж байдаг. Зарим нь Бурхан багш, түүний сургасан ном сургаал, тэр номыг сургаалийг даган мөрддөг эрэгтэй эмэгтэй лам хувраг нараас тэр авралыг эрнэ. 
дэлгэрэнгүй »
Сэрэмж

Бурханы сургаал бол биднийг жинхэнэ, төрөлх сэтгэлээ танихад хөтөлдөг юм. Бидний одоогийн сэтгэл болбоос янз бүрийн нөлөө шалтгаануудад өртсөөр унаган төрөлх чанар нь огт танигдахаа больсон, хир даганд баригдсан сэтгэл юм. Бид энэ мөчөөс эхлэн сэтгэлийг хиртүүлэгч элдэв нөлөө шалтгаануудад автахгүй байх өөрөөр хэлбэл гадаад үзэгдлүүдийг сэтгэлдээ хортойгоор хүлээн авахгүй байх аргыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
дэлгэрэнгүй »
Аврал одуулах ёсон
Авралыг хэрхэн одуулах вэ?
Авралыг одуулах шалтгааныг эхлээд таниж мэдэх хэрэгтэй. Хүн бүр төрөх, өвдөх, өтлөх, үхэх, ойр дотны хүмүүсээс хагацах, дайсантай болох, хүссэнээ эрээд олохгүй, хүсээгүй нөхцөл байдалтай учрах зэрэг төрөл бүрийн зовлонг их бага янз бүрийн хэмжээгээр эдэлсээр байдаг. Мөн урьдийн үйлдсэн муу нүгэл хир их болохыг барагцаалж хэлэхийн аргагүй дээр одоо ч арван хар нүглийг төрөл бүрээр үйлдсээр байдаг тул дараа төрөлдөө муу заяанд төрөх нь гарцаагүй.
дэлгэрэнгүй »
«Өмнөх23456Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS