Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зөвлөгөө « Шашины боловсрол
Арван хоёр шүтэн барилдлага


       Арван хоёр шүтэн барилдлага нь ертөнцийн хамаг юм хоорондоо шүтэн барилдаж, амьдралд үйлийн үрийн тойрог болон сансарт оршихыг жишээ болгон харуулж буй хэрэг юм.
       Үнэндээ үүнээс үүдэн сансарын зургийн бүх зүйл хоорондоо шүтэн барилдлагатайг санах хэрэгтэй.
дэлгэрэнгүй »
Гонгор бурхан нь шашныг хамгаалагч арван хангал бурхадын нэг юм
 

Гонгор бурхан



    Төвдийн анагаахуйн ухааны их багш "Анагаах ухааны дөрвөн үндэс"-ийг туурвигч Ютог Ёндангомбо Энэтхэгээс төвдөд залрах замд есөн дээрэмчин лугаа учрав.

дэлгэрэнгүй »
Наманчлалын 35 бурханд мөргөл үйлдэх нь

Наманчлалын 35 бурханд мөргөл үйлдэж орчлонд тэргүүлшгүйгээс эдүгээг хүртэл төрөл төрөл тутамдаа хураасан нүгэл хилэнцийг наманчлаваас нэн сайн юм. 35 бурханд наманчлан мөргөл үйлдэхийн анханд амьдралын үзэгдэл болсон үхэл хийгээд мөнх бусыг сайтар дурьдаарай. Улмаар үхэл ирэх нь хэзээ мөдгүй магадтай хэмээх сэтгэлийг машид төрүүлээрэй. Дараа нь бодийн сэтгэлийг төрүүлэх зоригдолыг сайтар үүсгэх ёстой юм.
дэлгэрэнгүй »
Энгийн сахилууд
Бүрэн ВАШИ (Төвдөөр гэн-ен, буяныг эрхэмлэгч) сахилтан дараах таван зүйлийг сайтар сахин боомтолно:
1. Амь буснилах
2. Өгөөгүйг авах
3. Эр эмийн зохиролт бус үйл үйлдэх
4. Худал хэлэх
5. Архи буюу бусад мансууруулах аливаа зүйл хэрэглэхийг тэвчинэ .


дэлгэрэнгүй »
Сайн заяанд хүргэгч гүнрэг хурал
Урьд нэгэн цагт гэнэ. Тэнгэрийн хүү Норовдэмид гэдэг нэгэн тэнгэр наснаас нөгчин төрөл юүлэх болж, дараа төрлөө урьдаар харж үзэхэд муу заяанд төрөх болсноо мэджээ. Тэгээд үүндээ их зовж шаналжээ. Тэнгэрсийн хаан Хурмаст тэнгэр, тэрхүү Норовдэмидэд туслахаар шийдэж, Бурхан багшаас “Тэрхүү тэнгэрийг муу заяанаас гэтэлгэх арга увьдас зааж өгнө үү” гэж хүссэн тул Бурхан багш “Муу заяаг арилгах увьдас” хэмээх тарнийн номыг айлдсан байна.
дэлгэрэнгүй »
Цаглашгүй дөрөв
Өөрийн зүгээс таашаадаггүй хэн нэгэнд уураа гаргаж, хэлний “загатнаа”-гаа гаргахдаа бид юу ч боддоггүй. Зүгээр болох л ёстой мэт өнгөрөөнө. Ингэх нь зөв юм гэж үү...

Эцэг, эх хамаатан садандаа ихэд элгэмсэн, хайрлаж, тэдгээрээс бусад огтоос хамаагүй, танихгүй, эсвэл өөрт таалагддаггүй хэнийг ч болов “дайсан”-д үзэн зай барих нь өөр хэнийх ч биш, миний бас таны сэтгэлийн гэм.
дэлгэрэнгүй »
Өдөрт ургах есөн мэнгэний үрийг таних нь

Дорно дахины болон Монгол зурхайн амьдын зурхайн зурлагат тэнгэрийн хүчин есөн мэнгэ нь өдөрт оноогдон эрхшээхдээ ямар үйлд эрхэм сайн, ямар үйлд сөрөг муу болох талаар зурхайн зурлагат үзүүлсэн байдаг.

1.    1цагаан мэнгэ өдөрт оноогдон эрхшээгдсэн бол тухайн өдөрт хүүхэд хөлд оруулах, хүүхдийн найр цэнгээнд оролцох /сэвлэг үргээх, төрсөн өдөрт очих/ , хүүхэд гадагш өгөх зэрэгт суу бусад үйлнээ сайн.
дэлгэрэнгүй »
Бодьсадва нарын 37 мөрдлөг
Бодьсадва гэдэг нь бодь сэтгэлтэн буюу гэгээрэх хүслийг хөгжүүлсэн бодьгал юм. Энэхүү номонд бодьсадва нар юуг хэрхэн мөрддөг, яах талаар 37 мөртөд багтаасан болно.
дэлгэрэнгүй »
Талийгаачийг нутаглуулахдаа...
Монголчууд талийгаачийг оршуулахдаа олон зүйлийн ёс заншил үйлддэгийн нэг нь нутаглуулах газар сонгох явдал юм. Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах мөн талийгаачийгаа хүндлэн дээдэлж байгаа сайхан ёс юм. Эрт үеэс талийгчийг оршуулах нутгийг сонгохдоо өглөө эрт нар тусах энгэр, алс холын уулын шовх сэрвээ хад өнгийж харагдахгүй, дөрвөн зүгтээ задгай цэлгэр бус, өвс ургамал сайтай, хүн малын хөлөөс зайдуу, энгэр түшсэн, өмнө талаараа уул жийсэн хонхордуу газрыг сонгоно.
дэлгэрэнгүй »
Аз жаргал
Аливаа амьд бодьгал бүхэн янз бүрээр амар амгаланг хүсэж байдаг бол оюун санааны өндөр түвшинд хөгжсөн хүмүүн төрөлхтөн туйлын аз жаргалыг хүсдэг билээ. Тэрхүү туйлын аз жаргал нь зайлшгүй хэрэгцээт ахуйн хэрэглээнээс чухам илүү дотоод сэтгэхүйн тогтвортой, амар тайван байдалд хүрэх явдал юм. Аз жаргалын үндэс нь хайр, эелдэг дотно сэтгэл, энэрэн нигүүлсэх, асран хайрлах сэтгэлд байдаг.
дэлгэрэнгүй »
«Өмнөх12345Дараах»
Бусад цэс
Зөвлөгөө
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS