Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Номын тус « Сургамжит өгүүллэг
ТАНЫ ҮНЭ ЦЭНЭ /Сургамжит өгүүллэг/
  1000 төгрөгөөр юу авч болох вэ? Гэж нэгэн илтгэгч танхимд сууж байсан хүмүүсээс асуулаа. Гэтэл нэг нь талх гэж хариулав. Өөр нэг нь тамхи , жимс ногоо гээд л авч болох зүйлийг нэрлэж байна. Гэтэл илтгэгч 1000 төгрөгийг базаж орхив. Тэгээд б
азсан мөнгөө тэнийлгээд харин одоо юу авч болох вэ? Хэмээн дахин асуув.
дэлгэрэнгүй »
Саад /сургамжит өгүүллэг/
 Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.
дэлгэрэнгүй »
Сахиусан тэнгэр /сургамжит өгүүллэг/
 Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … БУРХАН:
дэлгэрэнгүй »
Нэг аяга сүү /сургамжит өгүүллэг/
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
дэлгэрэнгүй »
Баярлалаа ааваа...
Баян чинээлэг айлаас гаралтай нэгэн залуу хүүдээ ядуу хүмүүсийг хэрхэн амьдарч буйг харуулахаар хөдөө явав. Тэрээр хүүтэйгээ гурван өдөр 4 шөнө явсан бөгөөд аялалаас буцаж ирэх явцдаа аав нь хүүгээсээ  "За миний хүү аялал хэр санагдав?" гэж асууж гэнэ.

Хүү "Үнэхээр гайхалтай байлаа" гэв.
Аав нь "Ядуу хүмүүс хэрхэн амьдарч байгааг харав уу?" гэж асуув.

дэлгэрэнгүй »
Сайхан Сэтгэлийн Хариу
Таны бусдад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариу нэгэн өдөр заавал ирэх болно.
Бид танд “Сайхан Сэтгэлийн хариу” хэмээх нэгэн богино өгүүллэгийг хүргэж байна.
Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.”
дэлгэрэнгүй »
Диваажин там 2 алга урвуулахын зайтай.

Нэгэн залуу өвгөн багшаасаа "Там гэж ямар газар байдаг бол?" гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. "Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй".
"Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?" хэмээн өвгөн үргэлжлүүлэв. "Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй".

дэлгэрэнгүй »
Хүүхдийн цагаахан сэтгэл /Сургамжит өгүүллэг/
Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "Охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа сандмэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд "Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч!" гэв.
Тэгэхэд охин: "Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна" гэжээ.
дэлгэрэнгүй »
«Өмнөх34567
Бусад цэс
Номын тус
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS