Нүүр Танилцуулга Мэдээ, Мэдээлэл Зөвлөгөө Зургийн сан Видео Зурхай Сүм хийд Номын тус Хойд төрөл Төсөл Худалдаа
Зурхай « Зөн совин шинжихүй
Цагаар шинжих

Найтаахыг шинжихүй
Хулгана цагт найтаавал баяр, цэнгэл болох
Үхэр цагт- бүсгүй хүн санав
Бар цагт- эхнэр хүнтэй учран, идээ ундаа болох
Туулай цагт- эдийг олж баясах
Луу цагт- өдөржин баясах
Могой цагт- хүн ирж, юм гуйх
Морь цагт- зочин ирэх, найрлах, баясах
дэлгэрэнгүй »
Улирлаар шинжих зурхай

Арван хоёрдугаар сарын 21-22 ны үед хар өнгө, маргааш, нөгөөдөр нь хар өнгө эзэлвэл гантай. Нөгөөдрийн маргааш нь хар өнгө эзэлвэл төмснөө сайн. Арав, арван нэгдүгээр. Арван хоёрдугаар, хоногт хар өнгө тохиолдвол төмсөнд муу. Хүйтэрвэл сайхан жил болох. Дорноос салхилвал өвчин гарах ба үхэр үхэх. Өмнөөс- будаа үнэд орох. Өрнөөс-хүн амаржих. Хөх үүл умраас ургавал жил сайжрах. Үүлгүй нь муу. Улаан үүл ган, цагаан шар үүл ургавал яр, хижиг дэлгэрэх. Хавартаа үүлших .
дэлгэрэнгүй »
Арван хоёр сараар улирлын явдал шинжих ёсон

Барс Шинийн нэгний өглөө цэлмэвэл тариаланд сайн. Их цас орвол ган болох.

Туулай Ичигсэд хөдлөхөд тэнгэр дуугарвал бод элбэгшин хямрах. Хаврын хугаст бороо орвол өвчингүй. Сардаа гурван туулай учирвал хөвөн, буурцаг, буудай сайжрах.

дэлгэрэнгүй »
Чихээр шинжих эрдэм


Чихийг сонор гэж дээдэлж хэлдэг. Бөөрний цэцэг болсон чихийг ямар ч гараг эрхшээдэггүй. Чихний хэлбэр жилээс жилд өөрчлөгддөг. Арван дөрвөн насанд төлвшдөг. Чихийг доош нь харуулвал эхийн умайд байгаа хүүхэд шиг дүрстэй харагдана. Баруун чих сайныг, зүүн чих саарыг зөгнөдөг гэх нь бий ч чих хангинах совинг гагцхүү чухам ямар цагт дуугарав гэдгээр нь шинждэг. Чихний цэцэг хүний явдал мөрийг огторгуйтай холбох бөгөөд нандин мэдээлэл хүлээж авдаг. Дотогшоо эргэсэн дугуй цэцгийг сайн гэдэг.
дэлгэрэнгүй »
Инээдээр шинжих эрдэм
Амаа гараараа таглаж инээдэг хүн хүч, боломжиндоо итгэдэггүй, бачимдуу, даруу, сэтгэлээ шинжиж, биедээ шүүмжлэлтэй ханддаг.
Итгэмтгий гэнэн хүн толгойгоо гэдийлгэж инээдэг. Мөрөөдөмтгий хүн инээхдээ толгой, нүүрэндээ гар хүргэдэг.
Амаа ангайж, чанга инээдэг хүмүүс санаа сайтай, гавшгай, золбоолог байдаг. Ха-ха гэж инээдэг хүмүүс илэн далангүй, өгөөмөр сэтгэлтэй байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, золбоолог хүн. Гэхдээ заримдаа хэт хамаа намаагүй зан гаргах нь бий. Иймд биеэ барих, хэм хэмжээнд баригдаж сурахад гэмгүй. Сонсох чадварыг эзэмш. Хи-хи гэж инээдэг хүмүүс учир битүүлэг, сээтэгнүүр зантай байдаг. Ху-ху гэж инээдэг хүмүүс ховонд дуртай, хүн муу хэлдэг, зусар долдой зантай
дэлгэрэнгүй »
Хуруугаар шинжих эрдэм

  • Дунд хуруу нь бусдаасаа бүдүүн хүн хэрүүл уруулд дургүй, дүнсгэр байдаг. Урттай нь тус бага ч сэтгэл сайтай. Богино бөгөөс зовлонтой, сэтгэл муу.
  • Чигчий хуруу нь бусдаасаа нарийхан, турьхан, хөшүүн болбоос, олиг хуучтайн шинж. Тийм байгаад хумс нь богино, дөрвөлжин байвал бие муутайн шинж. Чигчий нь нарийн бол дотоод шүүрлийн булчирхайн нь хямарсны тэмдэг. Солгой гарын чигчий өсөлт муутай, нэг тийшээ тахир бол тараах судас гамтахийн дохио.

  • Алгаа тэнийлгээд эрхийг харахад долооврын доод үеийн дунд талд хүрч байвал ёсоороо байна гэсэн үг ээ. Эрхтий түүнээс богино байвал халирхайн шинж. Тийм хүүхдийг эртнээс толгойгоо дааж амьдрах чадвартай болгох хэрэгтэй.
дэлгэрэнгүй »
Амаар шинжих ухаан

Хүний амыг хараад энэ ямаршуу хүн бэ? Гэдгийг нь таамаглаж болдог. Амыг Санчир гараг эрхшээдэг.

Шулуун, тодорхой сайхан, ягаан , адилавтар зузаантай, дунд зэргийн уруултбйг нь хамгийн эрхэм гэдэг. Тийм хүмүүс хайрлах, янаглахдаа ч ханилж нөхөрлөхдөө ч эрх тэгш байхыг чухалчилдагаас гадна гоо сайхныг үнэхээр биширч явдаг. Нимгэн уруултай, жимиисэн амтай хүн сэтгэлийн хөдөлгөөн, жинхэнэ мэдрэмж, ертөнцийг зүнх хандлага, нууж аливаад тэгэх ингэх албатай, үүрэгтэй гэсэн сэтгэлээр ханддаг боловч шудрага, сайхан санаатай. Дээд уруул дээрээ хөндлөн зураастай бүсгүй хүн сэтгэлийн жаргал эдлэх хувь дутуу байдаг. Завж нь доошоо хүмүүс эмзэг, сэжигч. Саран болон Санчир гарагтны уруул голдуу тиймэрхүү байдаг.

дэлгэрэнгүй »
Хамраар шинжих эрдэм

Хүний мөн чанарыг зааж өгдөг бас нэг эрхтэн нь хамар. Хамрыг Ангараг гараг жолооддог.

Духнаасаа шууд доошилсон хамартай хүмүүс хүсэл зориг, нэр хүндэд дуулгавартай захирагдаж, тухайн нийгмийнхээ ёс суртхууныг ягштал дагадаг.

Духныхаа доор хотойж ирээд, доошилсон шулуун хамартай хүмүүс хүний гар харж суухгүй. Монхор хамартай нь маш идтэвхитэй, оролддлого ихтэй, зоримог.

дэлгэрэнгүй »
Нүдээр шинжих эрдэм
Нүд, эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах өгөх хэрэгсэл болдог эрхтэн. Баруун нүд нартай, зүүн нүд сартай тохирно. Өгөө, аваатай хүний нүд, хөмсөг урт сэрвэгэр байдаг. Нүдний булан нь доошоо хүн бүтээл муутай, биеэ нөөмтгий. Матрынхны дотор иймэрхүү хүн элбэг. Бөлцгөр нүдтэй хүн эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том байдаг.
дэлгэрэнгүй »
Хувь заяа шинжих ухаан

Төрсөн он, сар, өдөр гурвыг нэмээд, ест хуваан, хүний мөн чанар, хайр сэтгэл, хувь тавиланг зурах аргыг дорно дахины мэргэд сүвэгчилжээ.

Ийнхүү тооцон зурахад тэгш ноогдвол “тэг” гарна. Харин нийлбэрийн сүүлчийн тэгийг үл хэрэгсэнэ. Гагцхүү үлдэгдлийг нь хэрэгсэнэ.

1960 оны аравдугаар сарын 20-нд төрсөн хүний төөргийг зурвал:

дэлгэрэнгүй »
«Өмнөх123
Бусад цэс
Зурхай
This text will be replaced
Реклам, сурталчилгаа
РЕКЛАМ СУРТАЛЧИЛГАА
240 x 250px
2008-2015 © Будда.мн, Хөгжүүлэгч DzCMS